“Хурдан борлог”-ийн түүх оршвой


1980-аад оны сүүлч 90-ээд оны эхэн үеэр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд ихэд алдаршин нэрд гарч байсан хурдан их насны морьдын нэг бол 5-р багийн нэрт уяач Н.Доржгочоо агсаны хурдан борлог морь билээ. Хурдан борлог морь 1-р багийн малчин ард Наянтай гуай хэмээх буурлын унаган хүлэг бөгөөд дааган цагтаа өөрийн уяач эзэндээ ирснээр тоот хурдны тоонд багтаж, торгон жолоо өргүүлж 1983 онд анх шүдлэн насандаа аман хүзүүнд хурдалж амжилтын гараагаа эхэлсэн билээ. 1984,1985 онуудад хязаалан, соёолон насандаа дараалан аман хүзүүдэж, хавчиг насандаа 9-д хурдалсан байна.
1987 онд Ардын хувьсгалын 66 жилийн ойн их баяр наадам, Тосонцэнгэл сумын баяр наадамд мордсон шандаст хурдан их насны морьдын уралдаанд 2-р багийн нэрт уяач П.Даваажав агсны уяж хурдлуулж байсан “Цэгийн бор” хэмээх хурдан хүлэгтэй уралдан ирж арайхан дутаж аман хүзүүнд хурдалж байсан бол энэ наадмаас хойш Тосонцэнгэл сумандаа тасралтгүй 4 жил дараалан 1988,1989,1990,1991 онд түрүүлэн ирж “Түмэн эх”-ээр цоллуулжээ. Хурдан борлог морь сум орон нутагтаа болсон зун, хаврын орон нутгийн чанартай олон наадамд түрүүлж айрагдсанаас гадна 1989 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд болсон “Дөрөө нуур”-ын баярт 3 /Архангай, Хөвсгөл, Булган/ аймгийн 10 гаруй сумдын морьд оролцсон уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан бөгөөд 1990 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан цуутай хурдан хүлэг байлаа.
Хурдан борлог АХ-ын 70 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 60 жилийн ойн их баяр наадамд 400 илүү хурдан шандаст их насны морьдын уралдаанд тоосоо өргөж эхний 10 гаруй морьдтой зуузай холбон эрчилж яваад хөндлөн замын даланд хөлөө эвгүйхэн гишгэж, гэмтсэнээс хойш их уралдааны замд дахин мордоогүй юм. Хурдан борлог морь шинж байдлын хувьд ихэд биерхүү, өндөр сэрвээ өндөр, ханхар өргөн цээжтэй,чих толгой сайхантай ер нь шинж төгс хүлэг байлаа. Хурдан борлог морины үзүүлсэн амжилтаас нь үзвэл сумандаа 4 түрүү, 4 аман хүзүү, Түнэл суманд 1 түрүү, аймаг болон аймгийн бүсийн чанартай наадамд 2 аман хүзүүлсэн гээд бодоход Тосонцэнгэл сумын маргахын “магнай” хурдан их насны морь гэж өргөмжлөн ярилцдаг билээ. Нэрт уяач Н.Доржгочоо агсан хурдан борлог мориноос гадна хээр алаг, хул алаг зэрэг хурдан шандаст хүлгүүдийг сум орон нутагтаа уяж, олон айраг түрүү авч байжээ. Хурдан борлог морьтой хурд булаалдан байсан тэр үеийн их насны морьдоос дурдвал Эрдэнэдаваагийн их, бага алаг морьд, Шарав гуайн халтар морь, Д.Гэндэнсүрэнгийн сартай хүрэн морь, Монхор даргын улаан гээд олон хурдан хүлгүүдийг нэрлэж болно.
Т.Наранхүү


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.22
Сайхан төрсөн буян юмаа.
Reply