Адууны зарим өвчнийг эмчлэх ардын арга


Адууны албин буюу (дайрлага)
Унаж яваа морь гэнэт унаж тийчлэхийг дайрлага дайрах гэнэ.
Засал:
Хэлний үзуүрийг нь бага зэрэг зүсэж цус гаргана. Хэлний судсыгхатгана. Хар модны давирхайгаар утна. Хар бараан хоёр чулуу хүчтэй хавиран үнэртүулнэ.
Малгайн хөлс үнэртүүлнэ, оймс, жийрэг үнэртүүлнэ.
Адууны гэдэс дүүрэх.
Адууны умс хийгээр дүүрч, амь тзмцэн бүх бие, ялангуяа суга орчмоор ихэд хөлөрне.
Засал:
Хөх дарь цайны халбагаар нэгийг өгч ногоон хомоолоор утна. Ногоон хомоолоор
утахдаа хомоолоо усандаа сайн буцалгаад уураар нь ут. Давстай ус, исгэлэн тараг
цутгаж өгнө. Адуу засал авч байгаа бол унгас алдан гэдэс хэвлий суларч эхэлнэ.
Мөн шар тосоор хүйс сэлдий зэргийг нь жигнэж жин тавьж болно.
Морь зайлах.
Морины хүйсний орчимд хүчтэй чанга дэлсэхийг зайлах гэнэ.
Засал:
Хөх аргалын үнсийг усанд зуурч цутгаж өгнө. Морины баруун, гүүний зүүн талын
богтосны эрээн булчинг чанга боодог. Хүйний орчинд гутлын улаар чанга
дэлсэнэ. Хазаараас нь хүчтэй татаж байгаад гэнэт тавьж бөгсөөр нь суулгана.
Гүентэх.
Цатгалан мориор ширүүн давхиснаас хамрын үзүүрийн доод ирмэг эргэж,
хумсны толион чинээ хоёр гозгор мөгөөрс ургадаг. Үүнийг гүен гэнэ. Гүентсэн адуу
амьсгаадан хамраараа шуухитнан, яваандаа хөрвөөн хөлбөрч хошуугаараа
газар зурж малтах ба заримдаа толгойгоо савж, унан тийчилнэ. Морь гэнэт гүентвэл уруул нь шазайж голоо цохино.
Засал нь:
Нарны өөд харуулан толгойг өргөж хамарт гарсан мөгөөрсний 3/1-г хурц хутгаар авч хаяна. Ингэхэд зүгээр болно.
Налхитах.
Адууны нүдний дотор талын аньсага буюу налхинаас мөгөөрс мэт хатуу хальс ( мах) ургаж нүдийг бүрхдэг. Налхитсан адуу гэнэт үсрэн унаж амьсгаадан бүх биеэр нь хөлс дааварлана. Таарч байсан, голоо цохиж байсан адуу налхитах нь элбэг.
Засал нь:
Унагааж хүлээд толгойг нь хөдөлгөөнгүй болгон зовхийг ярж, тэнд ургасан налхины хагасыгхямсаагаар эсвэл зүүгээр өлгөн хайчлан авна.
Адуу таарах.
Цас багатай үед элстэй цас идэх, хөлдсөн хөгцөрч муудсан тэжээл идэх үед адууны гэдэс тэлж хатгах болно. Үүнийг таарах гэнэ. Таарсан адуу гэдсээ байн байн харж чагнана. Гэдсээ хойд хөлөөрөө хайрч өшиглөн хөрвөөнө. Хоёр суга нь хөлөрсөн байна. Ойрхноос чагнахад гэдэсний хоржигнох чимээ дуулдаж бөөрний хонхолзуур цэндийж дүүрсэн байна. Морь уяж байгаа үед шороо идэх явдал гардаг.
Засал нь:
Таарсан морийг унаж өөд уруугүй давхин хөлөргөж чацга алдуулахад дүүрэнги багасна. Хүчтэй исгэлэн тараг, айраг түүхий гурилын зутан зэргийн аль нэгийг уулгана. Сүүлний голын судсыг ханана.
Шөрмөсний бороо.
Морины жолоог хазгай барьснаас давхил дунд гэнэт амыг татах огцом ямар нэгэн хөдөлгөөн хийхэд морины хойд хөл урд хөлд хүрч, шөрмөсөн дээр цохигдсоны улмаас шөрмөсөө самрах явдал гардаг
Засал нь:
Халуун дээр нь тэр дор нь хатгадаг гэдэг. Гэвч бороолуулаад хатуу хаванг айраг, тарвага, хонины халуун арьсаар хөхүүлж зөөлрүүлэн сиймхий хатгаж цус гаргана. Зээгтэх буюу толбо суух өвчин.
Байнга тэжээлд байдаг морины сүүлний угийн үс халцран унаж биед цоохор толбо үүсдэг. Зээгтсэн морь бүдрэмтгий, унаж явахад амархан тамирдаж амьсгаадна. Засал нь:
Адууны сүүлний угийг боож дотор талд нь сүүлний угаас 2-3 хуруу зайтай байдаг сүүлний самсай хэмээх судсыг хатгаж нэг шанага орчим цус авна.
Адуун сагалдрага.
Малын хоолой багалзуурын булчирхай цочирч хавдах мөн хамар хавдах өвчинг
хэлнэ. Бас морины цавь, гүүний дэлэнгээс урагш хавдах явдал ажиглагдана.
Засал нь:
Булчирхайн хавдрыг хагалж халаасан зэс шөвгөөр цоргино. Шөвгөө ноос хөвөнгөөр арчиж шатаан цэвэрлэнэ. Дараа нь халуун төмрөөр жин тавьж болно. Ганга өвсний ханд уулгана. Шавшиж боож болно. Хавдсан талын чамархайг хатгаж
болно.
Адуу арангатах.
Бага насны адуу арангатна. Дээд эрүүний араа шүдний хажуугаар илүү
шүд ургаж уртассан байдаг. Арангатсан мал өвс ногоо идэж чадахгүй. Өнгө зүс
алдан турж эцдэг.
Засал нь:
Арангыг тостой халуун даавуугаар жигнэн цүүцээр цохин булгалж авсны дараа үүссэн хонхорыг хонины сүүлний халуун өөхеөр эсвэл халуун шар тосоор жигнэнэ. Арангыг шатааж газарт булна.
Далны хуудас хуурах.
Далны гадна, дотор хуудас хуурах гэж хоёр янз байдаг. Далны хамрын ард байдаг их хотны хуудас яснаасаа хөндийрөхийг гадна хуудас хуурах гэнэ. Далны хавирга талын хавтгай булчин, далнаасаа хөндийрөхийг дотор хуудас хуурах гэнэ. Морины эмээл урагшлах, хэт их давирч уруу газар явах, хүнд ачаатай үед гэнэт хальтрах зэргээс шалтгаалж далны хуудас хуурна. Далны хуудас хуурахад мах яс хоёрын хооронд цус хурна. Гадна хуудас хуурсан бол дарж үзэхэд бамбалзан шажигнаж дуугарна. Дал нь гэмтсэн талынхаа хөл хааг гадагш хаялан доголно. Дотор хуудас нь гэмтсэн бол хөлөө газар тулж урагш түгжиж доголдог.
Засал нь:
Юуны өмнө хуурсан хуудсыг хатгана. Ясанд нь тултал хатгаж хутганы үзүүрээр далны ясыг үрж барзгар болгодог гэнэ. Дотор хуудсыг мөн л хатгана. Далыг нь цоолно, цааш хэт лав хатгаж болохгүй. Туурайн урд хөлийн нүд гэдэг судсыг хатгаж цус гаргана.
Нарийнтах өвчин.
Бага насны адуу ихэвчлэн өвчилнө. Адууны үс зооноосоо эхэлж хугаран, толботож тагнай нь хатуурна. Гэдсээ таталж гурангитна.
Засал нь:
Хар архи нэг аяга эсвэл нэг халбага исгэлэн цагааг хамрын нүхээр цутгаж уулгаад утаатай шар эсгийгээр нэмнэж уяна. Шалз чанасан тарваганы махны шөл уулгана.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
197.211.59.76
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр эсвэл биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бөгөөд би BILLROTH HOSPITAL -ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслаар мэргэшсэн бөгөөд амьд болон холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэ й Органчуу
Reply