“Цээж эрдэмт цэцэн билэгт” нутгийн өвгөддөө бишрэн мөргөмүү


1.Медальт хээрийн эзэн
Монгол түмэн эрт дээр үеэс хүлэг морийг шинжин таних, уях сойх эрдмийг зуун зууны туршид өвлүүлэн дамжуулсаар өнөө үед хүрчээ. Хүлэг сайн морийг алдаршуулах , гоёх, цог жавхланг нэмэн төгөлдөржүүлэх олон соёл буй. Үүний дотор нэгэн зүйл бол “хурдан морины медаль” юм. Энд төрөлх сум болох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумандаа хамгийн анхлан хурдан морины медаль хүртсэн алдарт медальт хээрийн эзэн, удамт монгол уяачийн тухай мэдэх бүхнээ уншигч абугай танд хуучилюу хэмээн санахын учир...
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багийн ахмад уяач, энэ оны сар шинийн босгон дээр “Аймгийн алдарт уяач” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Чүлтэмийн Батмөнх гуай 1944 оны мичин жил төрсөн бөгөөд 1960-аад оны эхэн үеэс Хотогойд нутгийнхаа удамт хурдан хүлгүүдийнхээ хур сүүлийг боон хусуур сойз зүүн “уяач” хэмээх нандин сайхан хөдөлмөрт нэгэн насаа зориулж яваа буянтай буурал уяач.
Энэ олон жилийн туршид нэгдэл нийгмийн мал маллан улс орныхоо мал аж ахуйн хөгжил дэвшилд зүтгэхийн зэрэгцээ хурдан морийг уях сойх өсгөн үржүүлэх талаар тууштай бодлого баримтлан үр хүүхдүүддээ өвлүүлж чадсан нь бахархалтай. Тэрээр хурдан хүлгийнхээ уяан дээр зүүрмэглэн дугхийж, зүүдлэн сэрж, хурдан хүлгийнхээ хангинасан янцгаалт, сэргэлэн хүүхдийн сэнгэнэсэн гийнгоон дунд залуу халуун насаа үджээ.
Ч.Батмөнх гуайг бичигч миний бие таних болсон үе гэвэл 1993 оны зунаас юм уу даа. Тэр үед миний бие арваад настай төвөөс хөдөөлсөн дөнгөж л морь унахтайгаа болсон хүү байв. Их Тахилтын Хөхийн шилээр нутаглах , олон малтай, олон хурдан морь зэллэн уясан өнөр өтгөн ам бүлтэй гурав, дөрвөн гэр зусахыг айл амьтан Батмөнх гуайнхныг гэлцэнэ. Тэр зун манайх Хүйтний амаар нэлээд доохно зусаж, Тахилтын их уяагаар хонь хурга эргүүлэнгээ үсэргээний морь харна.Суран шуултаар хөхлийг боосон хар голтой цагаан халиун зүстэй идэрхэн морь их зайтайхан түрүүлэн ирнэ. Хэн гээч хүний морь юм бол хэмээн амьтан хүний ам чагнахнээ “Батмөнх гуайн халиун” морь ирлээ гэлцэнэ. Тэр үедээ Тосонгийн морь сонирхогчид болон уяачдын дунд домог болсон морь байлаа. Бага дөрвөн насандаа айраг түрүү алдаагүй зартайхан байсан даа.
Ингэж л Батмөнх хэмээх сайн уяачийн алдрыг дам сонсож, халиун морины уужимхан харайлтыг сонирхон хардаг байлаа. Хожим бодоод байхад халиун морь тэвхийсэн ханхар өргөн ташаатай, ер нь морь мориноос илүүтэй сайхан ташаа хавиргатай морь байсан санагддаг. Тосонгийн хурдан морины түүхийг шимтэн үзэх зуур Батмөнх ах маань үнэхээр содон амжилтуудын эзэн бөгөөд сумынхаа наадамд азарга хамгийн олон түрүүлгэсэн амжилт нь гоц содон байхын зэрэгцээ анхны медалийн эзэн гэдгийг тэр бүр залуучууд сонсоогүй л болов уу.
Нэгэн баримт: 1981 оны Ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойн их баяр наадам, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 50 жилийн ойд аймгийн түүхэнд цөөн медаль олгодог байгаад их ойн жил айрагдсан нас бүрийн таван морьдод медаль олгосон байдаг.Тус наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг нэгдлийн малчин, уяач Чүлтэмийн Батмөнхийн хурдан хээр хязаалан айргийн гуравт хурдалж “ хүрэл медаль” хүртэн сум орон нутагтаа “ медальт хээр” хэмээн алдаршиж байлаа.
Нэгэн баримт: 1986 онд Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 30 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн наадам зохион байгуулж эхний гурван байранд ирсэн моринд медаль олгосон байдаг юм. Тэгэхэд Ч.Батмөнхийн хурдан халиун даага түрүүлэн ирж түмэн олноо баясган “алтан медалиар” магнай юугаан мялаан унасан хүүхэд уясан эзнээ баярлуулсан сайхан дурсамж байдаг.
Нэгэн баримт: 1994 оны Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн их баяр наадмыг нэлээд дуулиантайхан тэмдэглэж 1986 оноос хойш олгоогүй байсан хурдан морины медалийг нутгийн урчууд урлан хийсэн бөгөөд эл наадмын хурдан шандаст 150 гаруй их насны морьд мордсон уралдаанд 2-р багийн уяач Ч.Батмөнхийн хурдан халиун морь аман хүзүүдэж мөнгөн медалийн эзэн болжээ. Ингэж л Батмөнх ах маань аймаг сумандаа анхлан хурдан моринд медаль олгосон 3 томоохон наадамд алт, мөнгөн, хүрэл медаль хүртсэнээрээ Тосонцэнгэл сумандаа хурдан морь , уяачдын цадиг намтарт тодоор бичгдэх амжилтын эзэн билээ.
Нэгэн баримт: 2004 оны сум байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд түүний уясан хурдан хул соёолон айргийн таваар жолоо атгуулан асрын өмнө цоллуулсанаас үзэхэд их уяач маань “тэгш ойн” золтой зоригтой уяач гэдгээ давтан харуулсан гэж бичигч би боддог.
Энэ бүхий он жилүүдэд бурангуй нийгмийн үед азарга уяж нэгдэл нийгмийн ажлаас хойш татлаа хэмээн донгодуулж байсан үе байсан ч түүний бий болгосон “удамт саарал” адууны үр төл сум орон нутагтаа түрүүлж айрагдаад зогсохгүй 2009 аймгийн наадамд залуу уяач Батмөнхийн Батбаатарын хурдан саарал азарга айргийн 3-т давхисан амжилт гаргасан бахархууштай. Тэрээр хурдан адуу бий болгох уях сойх, засах монгол уяачийн эрдэмд олон жил суралцахдаа олон хурдан хүлгүүдээр наадаж бахархаж явахын зэрэгцээ өсвөр үеийн олон залуу уяачидад сургамжтай сайхныг хуучилж суудаг ёстой л цөлх эр хүн, “хөдөөгийн хөх уяач” монгол малчин хүн юм.
Хөвсгөл аймгийн Мөрөн сум 2013.04 сар
“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна