Монгол улсын мэргэн П.Гарамдорж: Сур харваанд орсон хүн хэзээ ч гарч чаддаггүй


-Таны аавыг буриад сурын харвааны хөгжилд их хувь нэмэр оруулсан хүн гэдэг байх аа?
-Намайг сурын харваанд сургасан хүн яалт ч үгүй бол миний аав л даа. Намайг 10-аад настайгаас буриад сурын харвааг зааж сургасан. Ер нь манай Дорнод аймгийн Баян-Уул суманд буриад сур маш өргөн тархсан, овог айл хотлоороо баг болж цэц булаацалдан харвадаг байлаа. Сүүлдээ явсаар байгаад сум хоорондоо харвадаг болсон. Буриад сурыг анх харваж сурч байгаа хүүхдүүдэд сум буцаалгаж харвуулдаг.
-Буриад сурыг жилийн аль үед харвадаг вэ? Овог нутгаараа харвахдаа хугацаагаа урьдчилан товлоно биз?
-5-9 сарын хооронд харвадаг ч хамгийн оргил үе нь долоодугаар сар байдаг. Мэдээж овгийн харвааны өмнө урьдчилан ярьж тохиролгүй яахав. Дээр үед Дорнод аймгийн Баян-Уул,Эрээн, Баян-Дун зэрэг дөрвөн сум хоорондоо харвадаг байсан. Харваачид нь голдуу Эрээний тэрэгний үйлдвэрийн ажилчид байдаг тэр захиргаадалтын үед улсын ажил цалгардуулж төлөвлөгөө тасалж болохгүй гээд өглөө таван цагт ирээд өдөр цайны цагаар, орой 5 цагт тарж харанхуй болтол харвадаг байлаа. Тэгж их бэлтгэл хийдэг байсан. Тэгэхдээ дан буриад сур харвана 1959 онд “Оюутан залуусын анхдугаар наадам”-д халх харваанд манай сумаас анхны харваачид орж байсны тоонд Өлзийдэлгэр бид хоёр 16 настай есдүгээр ангийн сурагчид байснаараа олны анхаарлыг татаж байсан.
-Анх удаа халх харваагаар харваж байгаа нь тэр үү?
-Тийм. Түүний дараагаар 1960 онд манай аавын дүү спотын мастер Гүржав аймгийн наадамд халх сурын харваагаар түрүүлсэн. Дараа нь аав 1961 онд бүх ард түмний анхдугаар наадам түрүүлж, буриадууд халх сурд идэвхтэй орсон үе болж өгсөн дөө.
-Буриад сурын харваагаар харваж байгаад халх сурын харваа уруу ороход хүндрэлтэй юу?
-Буриад, халх сур хоёр арга техник, нум сум нь ойролцоо боловч харвах зай нь өөр байдаг. Халх сур 70-75 метрт харвадаг бол Буриадууд 20-30 сум буюу 60-45 метрт харвадаг. Зай нь ойр учир харваж байгаа сур нь өөр. Халх сур 96 см өндөр хасаа харвадаг бол буриадууд ганц нударга шиг сур харвадаг. Халх суранд нэг хүн дөрвөн сумтай байна. Буриад харваанд нэг хүн хоёр сумтай, найман сум тавина. Миний бодлоор буриад сур халх сурыг бодвол техник шаардана. Хэдийгээр зай нь ойр ч гэсэн их мэрийж харвадаг учраас буриад сураар хичээллэсэн хүний гар хөдөлгөөнгүй болдог. Буриад сурын зураахай хоёр метр, халх сурынх гурван метр. Урианхайн хувьд бас өөр. Халх сур бол уухайлна, буриад суранд уухайлах ч гэсэн үүнийг нь барлах гэж ярьдаг. Буриад уухай нь их гоё уянгалаг. Барлах гэдэг харваачийг сум ононгуут мэргэн харвасныг нь урамшуулан магтаж, зурхайн дэргэд байгаа бүх харваачид уянгалуулан дуулдаг болохыг хэлж байгаа хэрэг. /тэрээр дуулж үзүүлэв сурв/. “Гоё доо бар өө, бар өө даа зээ их сайн мэргэн Хүйхэрэй мэргэн” гэж барладаг. Буриад харвааны нум нь зөөлөн, сум нь хөнгөн, халх харвааны нум нь том хатуу, сум нь арай хүнд. Гэхдээ одоо бүх буриадууд халх нумаар харвадаг болжээ. Зураахайн хувьд бас ялгаатай. Сурыг өрж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4м*4м хэмжээтэй байдаг. Сур өрөх шугамаас хоёр тийш 2м-ийн зайтай, зураахай талдаа эгц ирмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метрт, 15см орчим гүн нүх ухах бөгөөд энэ ухсан газрын харвах талынхыг “Урл ганга” нөгөө талынхыг “Ардын ганга” гэдэг. Буриад сурын тэмцээнийг ганцаарчилсан /Цуваа харваа/ ба муж /бас харваа/ гэж хоёр хуваадаг. Буриад сурын багийн харваанд /муж харваа/ зураахайн хоёр талаас “Урд эхин” “Хойд эхин” гарч харвадаг учраас нэг зураахайд 80м*4м-ээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардлагатай байдаг. Гангын хоёр талаас харвах бөгөөд сум нь сураа оноод, сур нь гангын нөгөө талд гарснаар оноонд тооцдог онцлогтой. Одоо үед жаахан товлоод нэг талаасаа харвадаг болчихоод алдагдаад байна гэж бодогддог.
-Буриад харвааны нумыг юугаар хийдэг вэ?
-Миний мэдэхийн буриад суманд хээ гэж огт байгаагүй. Аав ммань нум хийдэг байсан. Голдуу шөрмөсөөр ороогоод гадуур нь үйсээр бүрж хийдэг.
-Таныг залуучуудыг харваанд сургахын зэрэгцээ ном бичдэг гэж сонссон үнэн байх нь ээ?
-Би Багануурт 1990 онд ирсэн. Намайг ирэхэд улсын мэргэн Нямсүрэн нарын дөрөв, тавхан харваачтай байсан бол одоо 15-16 хүнтэй болжээ. Урьд нь манай дүүгийн хэдэн харваачид Сүхбаатар дүүргийн багт орж харвадаг байсан бол одоо Багануур гэсэн тусдаа баг бий болсон. Өнгөрсөн онд манайхан их амжилттай харваж хоёр хүн мастер, хоёр хүн дэд мастер боллоо. Улсын мэргэн Нямсүрэн маань ажилтай, би тэтгэвэрт гарсан болохоор би л дүүргийнхээ сурчдыг зохион байгуулж сургана шүү дээ. Дөрөвдүгээр сарын 20-ноос есдүгээр сарын 20-нд хүртэл залуучууддаа зааж сургаад өдөржин гадаа л өнждөг амжилтай гэх үү дээ. Би “Дорнод амйгийн Баян-Уул сумын, мөн Мухардааны удмын мэргэн харваачид” гэсэн хоёр ном бичсэн. Одоо “Багануурын харваачид” гэсэн гурав дахь номоо бичиж байна. 2005 онд Багануурын сур харвааны 20 жилийн ой болно. Тиймээс манай залуучууд надад энэ саналыг тавьж би ч дуртай хүлээж аваад байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна