Аймгийн Алдарт уяач Э.Даваадорж: Даваахүү Тод манлай хүртэл хээр морийг маань их тоосон


Энэ удаа “Тод магнай”-н хойморт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Энхээгийн Даваадорж саатаж байна. Газар газрын хурд чуулсан Тамирын хурд уралдаанд айргийн гуравд хурдалж байсан түүний Туулай хээр морь Хөвсгөл нутгийн цуут хүлгэдийн нэг юм билээ. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Даваадоржоор Туулай хээрийг нь яриулаарай хэмээн нэгэн танил маань чухалчилсан юм. Түүний хүсэлтийг ёсоор болговол ямар байна?
-Бололгүй яахав. Миний Туулай хээр бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын Даваа-Очир ахын маань унаган адуу. Над дээр 1999 онд хавчиг морь ирж байсан юм. Тэр жил нь уяад Их-Уул сумандаа болсон “Өндөр овгийн баяр”-т дөрвөөр давхиулсан. Тэр бол Туулай хээрийн маань анхны айраг байгаа юм. Түүнээс хойш аймгийн наадамд хоёр түрүүлж, гурав айрагдсан. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор аймгийнхаа наадамд түрүүлж, Архангай аймагт болсон “Тамирын хурд” уралдаанд гуравт давхиж байсан. Бүсийн наадамд очиход УИХ-ын гишүүн Даваасүрэн биднийг хүлээн авч гал болгон зохион байгуулалтанд оруулсан нь их зөв алхам болсон шүү. Даваасүрэн гишүүний хонгор азарга нь дөрвөлж, Доржсүрэн гуайн халзан азарга нь аман хүзүүдэж, миний хээр морь гурвалж, бүсийн наадмаас гурван айрагтай буцаж байлаа. Архангайн бүсийн наадмаас өмнө би хээр морьтойгоо зургаа уралдаж, гурав түрүүлэн, гурав аман хүзүүдчихсэн байсан. “Тамирын хурд”-д очоод байхад хот хөдөөгийн олон уяачид хээр морийг маань сонирхож Даваахүү Тод манлай хүртэл уралдахынх нь өмнөх өдөр ирж үзчихээд “маргааш сайхан давхинаа” гэсэн нь нээрэн л үнэн байсан.Тэр мундаг хүн хүртэл хээр морийг маань их тоосон. Мөн олон медальтай Хөвсгөлийн хээр морины хөлсийг авъя гэсэн хүмүүс цөөнгүй ирсэн. /инээв/
-Тэр жил их морь хэд хүрч мордсон бэ?
-340 гарлаа л гэж байсан шүү. Манай Хөвсгөлөөс 4-5 их морь очсон.
- Туулай гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
-Би өгсөн юм. Туулай харайлттай, туулай шиг гоё чихтэй болохоор нь тэгж нэрлэсэн юм.
-Хээр морин ах дүүс хэр хурдалж байх юм?
-Байхгүй ээ. Манай тэр ахынх морь уядаггүй. Би анх хараад л хээр морийг нь хурдан адуу юм байна гээд уясан юм. Өөр хурдалж байгаа адуу байхгүй.
-Туулай хээрээс тань өөр ямар ямар хурдан хурц адуу бий вэ?
-Хурдан халтар морь байсан.Түүнээс гадна миний бага насны адуунууд сумандаа тогтмол амжилттай уралддаг. Ер нь байнга л шөвгөрнө шүү. Намар сургуулийн нээлтийн дааганы уралдаанд миний адуунаас манай хүүхдүүд өөрсдөө даага барьж уяад л түрүүлгэж айрагдуулчихаад байдаг юм. Адууныхаа чанарыг сайжруулах үүднээс холын азарга авч тавьдаг. Дарханаас авсан хээр азарганаас гарсан эр төлүүд өдгөө цөм сайн давхиж байна. Харин охинуудаас нь гарсан үрээнүүд бас цөм хурдалж байна. Өнгөрсөн өвөл Дэлтэй цэнхэрийн хурд-2013 уралдаанд тавласан Мустанг халзан гээд хүрэн халзан морь бол миний хээрийн охин төлөөс гарсан төл.
-Хөвсгөл аймагт хоёр ч удаа Засгийн газрын тогтоолт бүсийн наадам зохион байгуулагдсан. Түүнд морьдынхоо шандсыг шалгаж байв уу?
-Анхны “Хотгойдын хурд” уралдаанд уралдаж байгаад Туулай хээрийн маань хөл нь муудаад тэрнээс хойш больсон. Одоо 19 настай морь бий.
-Та яриа эхлэхээс өмнө бүсийн наадамд хэд хэдэн морь айрагдуулсан гэсэн шүү дээ. Тэр нь аль наадам бэ?
-2009 оны “Очирваанийн хурд” уралдаанд нутгийн зөвлөлийн дарга Энхтөрийн “Итгэлт” хүрэн азаргыг уяж айргийн дөрөв давхиулсан. Түүнээс гадна аймгийнхаа бүсийн наадамд хоёр морь түрүүлгэсэн. Улаан-Уул суманд болсон “Дархадын хурд” уралдаанд Энхтөр даргын Итгэлт хүрэн азаргыг мөн түрүүлгэж байлаа. Мөн аймагт анх удаа зохион байгуулагдсан өвлийн бүсийн уралдаанд Туулай хээр маань түрүүлж байсан. Тэдгээрийг хэлсэн маань тэр.
-Уяач болох гараагаа унаачаас эхэлсэн үү?
-Тиймээ,багадаа хурдан морь унадаг байсан. Морь унахаа болиод 1976 оноос 16 настайгаасаа эхлэн ганц нэг үрээ уяж эхэлсэн. Тэгээд 1981 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн морио уясан ч нэг үе давхиагүй ээ.
-Анхны айраг түрүүгээ хэдэн жил хүлээсэн бэ?
-Арваад жил хүлээсэн байх. 1993 оноос миний морьд хурдалж эхэлсэн. Манайхан ер нь цөм хурдан моринд дуртай хүмүүс. Аймгийн Алдарт уяач Даваацэрэн гэж хүн миний төрсөн ах. Хавар аймгийн Алдарт уяач болсон Ганзориг миний төрсөн дүү. Бас манай ахын хүү Ганболд гэж морь сайн уяж байгаа залуу бий.
-Аав тань морь уядаг байсан уу?
-Манай аав морь уядаг байгаагүй ээ. Би өвөө эмээгийн хүүхэд. Харин миний хоёр хүү хоёулаа уяач.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцаж байдаг гэдэг. Тийнхүү ухаарал хайрласан наадмын дурсамжаас хуваалцаач?
-Уяачид хөлс, гэдэс хоёр дээр л их алддаг байх. Хөлсний алдаа бол байнга гарчих гээд байдаг бол наамдын өмнөх шөнө гэдэсний алдаа гарчих гээд хандлагатай. Түүнийг л сайн тохируулж байх ёстой шигээ. Би ч гэдэсний алдаа гаргаж 2005 онд хээр морио сайн давхиж байх үед нь аймагт дөрөвлүүлж байсан. Уг нь түрүүлэхээр байсан ч наамдын урд шөнө хоолны алдаа гаргаснаас дөрөв давхисан. Сүүл сүүлдээ хээр морины уяа гарт орж, алдахаа байсан. Тийм болохоор ижил уяатай гээд хээр морьтойгоо хэлбэр хийц ижил хөл султай, гэдэс нарийнтай адуу авч уяж байсан. Их морь зөв л уяж чадвал |гарын ая даадаг адуу шүү.
-Тэгвэл сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаас хуваалцаач?
-2004 онд аймгийн анхны бүсийн наадамд миний хээр морь түрүүлэхдээ гурав хадуурч түрүүлсэн юм. Тэгэхэд л би ёстой их баярласан. Хээр морь маань ч гэсэн жинхэнэ хурдан ажнай гэдгээ тэгэхэд гайхуулсан. Эхлээд хадуурч гараад 50-н хэдээр оруулаад, цааш давхиж байгаад дахиж хадуураад 17 хавиар ороод, дахиж хадуураад 7-8-аар оруулсан. Би тэр үеийг жинхэнэ ир нь ороод хурдаа багтааж ядаж байсан байх гэж боддог. Өвлийн тэр наадмыг хүмүүс нэг хэсэгтээ л шуугиж, Туулай хээрийн маань хурдан хурцыг гайхаж байлаа.
-Тэр олон удаа хадуурахад та өөрөө хэрхэн догдолж байсан бэ?
-Бага баньд маань унаж явсан юм. Хүүдээ санаад зовоод бас морио яах бол гээд тун амаргүй байсан шүү. Хүү маань тургшлагатай болохоор хадуурсан тал руу нь дарж оруулаад л явсан юм билээ. Өмнө нь ер тэгж агсамнаж байгаагүй адуу тэгэхээр их сонин юм билээ.
-Түрүүлнэ чинээ санаж байв уу?
-Үнэхээр хурдан байсан болохоор горьдож л байлаа. Тэгээд түрүүлээд ирэхээр өөрийн эрхгүй уйлсан. Эр хүний нулимс гарахаа болохоор амархан шүү. /инээв/
-Хурдан морь гэдэг монгол эр хүний тайтгарал байж мэдэх юм. Бидэнд сэтгэлээ уудалсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад монголынхоо нийт ард түмэнд усан могой жилдээ эрүүл энх аз одоор дүүрэн байхыг хүсье. Мөн намайг таньдаг бүх хүмүүстээ мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Тэлмэн






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна