Дуудлага худалдаа энэ сарын 5-нд болно


Тод манлай ах дүү уяачид олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд Макс угшлын хурдан удмын адуун сүргийг бий болгосон. Эдгээр хурдан удмын адуун сүргээс морь сонирхогчдодоо хурд хуваахаар шийдэж, дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү дуудлага худалдаанд улс бүсийн наадамд түрүүлж, айрагдаж байсан Асгат саарал, Орос зээрд, Зандан хүрэн, Жигүүр хул, Шарга азарга, Хар шилбэт зэрэг хурдан азаргануудын үр төлийг оруулахад бэлэн болжээ. Тэгэхээр хурдан морь сонирхогчдын хувьд Халхад нэр цуугаа дуурсгасан алдарт хүлгэдийн үр төлүүдийг өөрийн болгож, адуун сүргийнхээ удам, угшлыг сайжруулах таатай боломж бүрдээд байгаа аж. Үүнд дараах хурдан удмын үрээ, байдсыг дуудахаар болсон билээ.
1. Хүрэн эрлийз соёолон- Эцэг нь Будённый угшилтай оросоос орж ирсэн Бунт хээр азарганы төл. Энэ соёолон үрээ Говь-Алтайн даншиг наадамд зургаад хурдалж байсан бөгөөд эх нь улсад айрагдсан Арвай хээр азарганы удам Сохор хүрэн гүүний төл болно.
2. Халтар хавчиг үрээ- Эцэг Асгат саарал азарга нь улсын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж, Их хурдад айрагдаж байсан хурдан буян. Харин эх нь МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн шарга гүү. Халтар үрээний ах халтар азарга “Тамирын хурд-2” бүсийн уралдаанд шүдлэндээ түрүүлж, Хэрлэнгийн Хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаанд айрагдаж байсан юм. Азарга тавих боломжтой.
3. Засаатай хул үрээ- Эцэг нь Асгат саарал азарга. Эх нь Дэлт хээрийн хамаатан халиун гүү. Дэлт хээр нь улс, бүсийн наадамд түрүүлж айрагдаж байсан хурдан буян.
4. Улаан шарга соёолон- Эцэг Зандан хүрэн азарга нь улсын наадамд гурвалж, Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлж байсан юм. Эх нь халиун азарганы төл, халиун гүү.
5. Саарал даага-Эцэг нь Асгат саарал азарга. Эх нь тогоруу хонгор гүү.
6. Өсгий цагаан хул даага-.Эцэг Жигүүр хул азарга нь Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд түрүүлж байсан. Эх нь Дорнот угшилтай алаг гүү.
7. Зээрд байдас /эрлийз/- Эцэг нь будённый үүлдэрийн Орос зээрд азарга. Энэ азарганы төлүүд болох Сөнгө зээрд, Тэнхлүүн зээрд азарга улс, бүсийн наадмаас олон түрүү, айраг авсан. Эх нь Дорнот гүү.
8. Зээрд байдас /эрлийз/-Эцэг Хар шилбэт азарга нь Чойрт болсон Боржигоны бүсийн уралдааны түрүүлж, Заамарын хурдад айрагдаж байсан. Эх нь оросоос орж ирсэн Будённый зээрд гүү.
9. Саарал байдас /эрлийз/-Эцэг нь оросоос орж ирсэн Будённый үүлдрийн Бунт нэртэй азарга, харин эх нь Жаргалант угшлын хул гүү.
10. Хар байдас- Эцэг нь Асгат саарал азарга. Эх нь МУ-ын Алдарт уяач Э.Ганбатын хул гүү.
11. Шарга даага-Эцэг шарга азарга нь Архангайн 80 жилийн ойн наадмын шүдлэнгийн түрүү, соёолондоо Өндөр гэгээний мэлмий гийсэний 370-н жилийн ойн наадамд дөрвөлж, Багануурт болсон Дүнжингаравын хурд уралдаанд аман хүзүүдэж байсан. Шарга азарганы төлүүд доорх амжилт гаргаж байсан. Шарга соёолон Архангайн наадамд айргийн гуравт, Өмнгөговийн наадамд аман хүзүүдсэн, дүү Шарга үрээ Говь-Алтайруу бэлгэнд яваад тус аймагтаа болон, Ховд аймгийн бүсийн уралдаанд олон түрүү, айраг хүртсэн. Эх нь Хар шилбэт азарганы төл. Хоёр талдаа удам сайтай.
12. Хул үрээ- Эцэг нь Жигүүр хул азарга. Эх нь Сүхбаатар аймгийн угшилтай.
13. Асгат саарлын угшилтай сүүтэй даага, эхийн хамтаар.
Дуудлага худалдаа 2013 оны тавдугаар сарын 5-нд 13 цагт SS club-т болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8806-1153, 8811-8819 дугаарт холбогдон авч болох юм байна.
А.Мөнх












0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна