Спортын мастер Н.Өлзийханд: Сурын хэрэглэл үнэтэй болохоор сонирхсон хүүхэд болгон харваач болж чаддаггүй байлаа


Эрийн гурван наадмын бахархал болсон мэргэчүүл, бөхчүүд, хурдан хүлгүүд бүгд л удам, угшлаа дагасан байдаг нэгэн бичигдээгүй хууль бий. Ялангуяа сур харваачид үр хүүхдүүдээ, хань ижлээ өөрсдийн замруу “уруу татан” оруулж, амжилтанд хүргэсэн олон тохиол бий. Аавынхаа, ээжийнхээ сумыг зөөж гүйж яваад сурд амтшин орсон гэж ярих харваачид захаас аваад байдаг билээ. Улсын Хошой мэргэн харваач Д.Нямсүрэнгийн хүүхдүүд болох спортын мастер Н.Өлзийбилэг, спортын мастер Н.Өлзийханд нар Мухардааны удмын ясны харваачид гэдгээ Их монгол байгуулагдсаны 806, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын сурын харваагаар батлан харуулж, хоёулаа түрүү цэцийн төлөө сум тавьж хурсан олныг шуугиулаад авсан юм. Ингээд спортын мастер Н.Өлзийнхандын ярилцлагыг хүргэж байна.
-Яагаад сурын спортоор хичээллэх болов. Үүнд мэдээж аавын чинь нөлөө байсан байх даа?
-Манай өвөө харвадаг, сурд хайртай хүн байсан боловч хөдөө байсан болохоор улсын чанартай уралдаан тэмцээнд орж байгаагүй гэдэг. Харин аав маань МУ-ын хошой мэргэн Д.Нямсүрэн. Тиймээс хоёр ах бид гурав аавыг дагаж сурын талбай дээр өсөж, багаасаа тэмцээн уралдаанд нь хамт явдаг байсан. 12 настай байхдаа аавдаа хэлж энэ сайхан спортоор хичээллэж эхэлсэн. Ааваараа маш их бахархдаг, аав шигээ хүн болохыг хүсдэг маань ч харваач болоход нөлөөлсөн байх. Манай том ах спортын мастер Өлзийхутаг, бага ах спортын дэд мастер Өлзийбилэг гээд манай гэрээс ээжээс бусад нь харвадаг юм. Ээж бид нарын дээл хувцсыг бэлдэж ар талаа хариуцдаг. Ер нь сур харвахад хүн сэтгэл санаагаараа тайван байх ёстой. Манай гэрийхэн энэ тал дээр байнга анхаарч хожигдох ч бай, хожих ч бай сэтгэл санаагаа төвлөрүүлж тайван байхыг байнга сануулж байдаг. Тиймээс гэрийнхэн болон багийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Харваж эхлэхэд хүндрэлтэй зүйл их байв уу?
-Эхэндээ нум аймаар хатуу болохоор нумаа дийлдэггүй, гар их өвддөг байсан. Анх нумаа татах дадлага хийж байгаад татаж сурсныхаа дараа харваж эхэлсэн. 2003 онд анх улсынхаа баяр наадамд оролцож түрүүлээд өсөх идэр мэргэн болсон. Хүмүүс намайг “эмэгтэй хүүхэд харвадаг юмуу” гээд их гайхаж хүлээж авдаг байлаа. Харваад сурчих л юм бол тийм ч хэцүү биш. Аливаа юмыг эвээр үзвэл хялбархан байдаг шүү дээ. Миний хувьд тэмцээн уралдаанд ороогүй ч гэсэн нумаа бариад бэлтгэлээ хийхэд маш гоё байдаг. Мэдээж эмэгтэй хүүхэд олон өдөр бороотой, салхитай, нартай байна уу хамаарахгүй гадаа нумаа тэлж зогсохоор хэцүү ч, өөрөө сонирхолтой дуртай болохоор тэрийг тоохгүй борлоод явж байгаа юм чинь.
-Найзуудаас чинь чамайг дууриаж харвах сонирхолтой хүн байдаг уу?
-Найзууд маань намайг дагаад харвах юмсан гэдэг ч өөрийн гэсэн хэрэглэл нумтай болсныхоо дараа харвахгүй бол хүмүүс тэр болгон нумаа өөр хүнд хэрэглүүлээд байдаггүй. Мөн сурын хэрэглэл үнэтэй байдаг учраас сурыг сонирхсон хүүхэд болгон харваач болж чаддаггүй. Хүүхдийн нум л гэхэд доод тал нь 100 мянган төгрөг байдаг. Эрэгтэй хүүхдүүд болохоор нум татах нь гоё санагдаад сурыг сонирхдог гэж ярьдаг бол охид нэг их сонирхдоггүй. Найз охид маань намайг тэмцээн уралдаанд түрүүлэхээр ямар гоё юм бэ, харвах юмсан гэдэг ч яг сурд ордоггүй. Сурыг дотор нь орж байж мэдрэхгүй бол гаднаас нь хараад тэр бүр сайн ойлгохгүй. Тэгээд ч харваа дотроо олон янз байдаг болохоор хүмүүс тэр бүр ойлгоод байдаггүй юм шиг байгаа юм. Эмэгтэй хүүхэд эрэгтэй хүүхдүүдээс ойрхон зайнаас харвадаг болохоор илүү сайн харвадаг байх гэж боддог. Ямар нэг тэмцээн болохоор охид онооны хувьд хөвгүүдээсээ илүүрхдэг нь зайнаас нь, дээр нь охид хөвгүүдээсилүү тэвчээртэй байдагтай холбоотой байж болох юм.
-Нум сумаа хаанаас авдаг вэ. Хэр олон нум элээж байна?
-Манай аав нум сум хийдэггүй л дээ. Гэхдээ өвөө маань өөрөө нум сумаа хийж харвадаг байсан гэж сонссон. Манай багийнхан Сэлэнгэ аймгийн Баатар гэдэг хүнээс л нум сумаа авдаг.би жил болгон л нум сумаа сольдог л доо. Анх харваж эхлээд хүүхдийн нумаар харваж байсан боловч өсөөд нум маань багадаад сольсон. Бас олон нум эвдэлж байгаа. Нум чинь халуунд зөөлөн, хүйтэнд хатуу болчихдог болхоор чийгтэй байшинд хөвчлөхгүй удаан байлгаад байвал эвдрэх гээд байдаг юм. Тэгээд нэг удаа нумаа хөвчлөх гэж байгаад санаандгүй нумаа эвдэлчихэж байсан юм.
Сур гэхээр хүмүүс нэг их үнэлдэггүй “нэг хүн сур татаад сум тавьж л байдаг юм” гэж боддог юм шиг байгаа юм. Бай шагналын хувьд бөх, морь хоёроос хамаагүй бага. Анхнаасаа бага байсан болохоор нэг их бай шагналаа голоод байдаггүй л дээ. 2003 онд улсын баяр наадмаар түрүүлж, өсөх идэр мэргэн болоход надад 29 мянган төгрөг өгч байсан. Гэхдээ өөрийнхөө хүчээр түрүүлсэн болохоор баярлаад явж байлаа. Монголчууддаа, харваачдаа жаахан ч гэсэн бодож байгаач, биднийг, бас үндэснийхээ спортыг дэмжээч гэж хэлмээр санагддаг.
Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна