Арын хангайн арал ихт харцага


Буур хэмээх Н.Жамъян аварга, түүний зээ хүү Далай аварга Г.Өсөхбаяр, арслан Ш.Төмөрбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, заан Д.Лувсан /анхны нисгэгч/ Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж, Д.Рагчаа гээд арын хангайгаар овоглосон хүчтэнүүдийн нэг нь МУ-ын харцага Т.Мөнгөнцоож юм. Тэрээр 1979 оны 6-р сарын 11-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрж, бага насаа Тамирын голын хөвөөнд тоглож өнгөрөөжээ. Долоон хошуу Даншиг наадмын начин Дагва хэмээх шаггүй бөх түүний ээжийн талын хамаатан бөгөөд тодруулбал аймгийн арслан ах Т.Алтаншагай, улсын харцага Т.Мөнгөнцоож хоёрын урдах удмын бөх юм. Тиймдээ ч Т.Мөнгөнцоож үеийн хүүхдүүдтэйгээ дээлээ уран ноцолдож өсчээ. Т.Мөнгөнцоож нь 180 гаруй см өндөр нуруутай, 100 орчим кг жинтэй Батцэнгэлийн биерхэг бөхчүүдийн нэг, үндсэн гол мэх нь хонгодох, мордох бөгөөд барилдааны явцад ямар ч мэхний хувилбар гаргаж чаддаг давуу талтай.
Шавийн эрдэм багшаасаа
1996 онд 17 настайдаа сумынхаа /их бөхчүүдийн өлгий нутаг болсон Батцэнгэл сум/ наадамд зодоглон ам аваад эдүгээгийн аймгийн арслан Оргилсайханд өвдөг шороодон бөхийн ертөнцөд хөл тавьсан юм. Т.Мөнгөнцоож мөн тэр ондоо аймгийнхаа өсвөр үеийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд 27 даван түрүүлж, улсад оролцох эрхтэй болжээ. 21 аймаг хотын идэрчүүдийн аваргуудтай хүч үзэн эхний аравдугаар байранд орсон тэр үеэс зарим нэгэн хүмүүс “өсөх ирээдүйтэй хүү” хэмээн онцлох болж, Батцэнгэл сумын заан Батбаярын шавь болсон байна. Үндэсний бөхийн цагаан толгой заасан Батбаяр багшийгаа тэрээр ихэд хүндэлж явдаг бөгөөд 1997 онд Улаанбаатар орж ирснээс хойш мөн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын харцага, чөлөөт бөхийн ОУХМ, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Жавхлантөгсийн удирдлаган доор хичээллэх болжээ. Түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд Б.Жавхлантөгс харцагын нөлөө их байсан бөгөөд 2000 онд цэргийн алба хааж байх үедээ улсын баяр наадамд анхлан зодоглож улсын начин Р.Цоггэрэлээр хоёр даваад гурвын даваанд Өвөрхангай аймгийн харьяат улсын начин Н.Түмэннастад өвдөг шороодож байсан. 2001 онд цэргийн наадмаар цэргийн начин цол хүртсэн ч улсын наадамд Увс аймгийн харьяат, аймгийн хүчит арслан Ц.Цэдэндамбаар хоёр давж, гуравт Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Д.Болдод унасныг бөх сонирхогчид санаж байгаа байх. Т.Мөнгөнцоожийн бяр хүч, барилдааны арга барил 2002 оноос жигд сайжирч эхэлсэн бөгөөд 2002 оны бүх цэргийн наадамд түрүүлэн цэргийн арслан цол хүртсэн бол мөн оны улсын наадмын гурван даваанд улсын начин, “Дүүгүүр” хэмээх М.Болдбаатарыг даваад дөрөвт улсын заан Ч.Бямбадоржид амлагдан түүнд тахимаа өгсөн байна. 2003 онд Т.Мөнгөнцоож мөн гурвын даваанд улсын начин МУГД С.Эрдэнэбатыг давсан боловч дөрөвт Монгол улсын гарьд Б.Гантогтоход өвдөг шороодсон билээ.
Нэг жилд тав түрүүлжээ
Ийнхүү улсынхаа их баяр наадамд хоёр жил дараалан гурав давсан ч дөрвийн даваа халгаатай хэвээр байлаа. Тиймээс ч 2003 онд бэлтгэл сургуулилтаа улам нягтруулж, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол оролцсоор 2004 оны наадамтай золгожээ. Тэрээр 2003-2004 онд зохиогдсон аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн олон буюу таван удаа түрүүлсэн нь наадмын өнгийг тодохойлсон явдал байлдаа. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдаж байсан түүнийг бөх сонирхогчид улсын цолонд хамгийн ойрхон бөх хэмээж, Т.Мөнгөнцоож ч тэрхүү итгэлийг нь алдаагүй юм. Тэрээр энэ наадмын гуравт Өвөрхангай аймгийн харьяат улсын залуу начин Д.Батбаярт амлагдан хүчийг үзэхдээ төвөггүйхэн хонгодоод орхисон ч дөрөвт Монгол улсын харцага Г.Элбэгтэй оноолт таарч барилдан давснаар улсын начин цолны босгод тулан очсон. Жин бяр ихтэй Г.Элбэгтэй барилдахдаа “Хөдөлгөж л барилдъя” хэмээн тооцоолж түүндээ хүрснээ хожим нь дурсан ярьсан байдаг. Тавын даваанд босч ам авсан дөрвөн аварга, гурван гарьд, гурван заан, дөрвөн харцагуудын хэн нь ч түүнийг амлаж аваагүй тул хүч, арал, жингээрээ толгой бөхчүүдийн тоонд ордог залуу начин Д.Азжаргалтай тунаж барилдахаар болжээ. Начин цолны энэ хариуцлагатай даваанд тунаснаа сонсоод “Туналаа гэж дуулаад баярлах ч шиг болсон шүү. Начны даваанд тунана гэдэг нэг бодлын тун бэрх юм шиг мөртлөө даваад гараад ирвэл их сайхан санагдсан. Унасан ч тулаад л унаа биз” гэж бодогдсон хэмээн дурсамж хуваалцсан нь бий. Т.Мөнгөнцоож начин Д.Азжаргалтай өвөл, хаврын заалны барилдаанд гурав таарахдаа хоёрт нь давж, нэгд нь хавируулж унасан учир сайн хавирч цохидог бөхтэй сэнжигнээс барилдаж болохгүй хэмээн тооцоолж золгож барилдахыг хичээсээр барилдааны үндсэн цагаа дуусгасан байна. Тэгээд барьц сонгуулахад Д.Азжаргалын аз таарч Т.Мөнгөнцоожийг сонгосон барьцаараа баглан бариад өргөж гаргаж ирээд тавихдаа хоёр хөл дээр нь тавьчихсан. Ингээд барьц задрахадТ.Мөнгөнцоож барьж сонгох болсон. Ийнхүү аралтай бяртай начингийн барьцнаас тогтож гарсан нь “Энэ удаа тэсчихвэл дараа нь би барьц сонгоно. Тэр үед нэг юм болох байгаа” гэж бодож барилдсаны нь ач гарчээ. Тэгээд өөрийн барьцаа сонгох гэж байх тэрхэн агшинд хөлийн цэцээр ажллаж байсан МУГД, улсын начин Д.Адьяатөмөр “За, чамд маш том боломж олдлоо шүү” гэж хэлжээ. Энэ үг Т.Мөнгөнцоожид бүх л хүч мэх, оюун ухаанаа дайчлан барилдах сэтгэлийн их дэм өгснөөр тэр төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тав дахиа тойрсон. Хүчит начин Д.Азжаргалыг давсан Т.Мөнгөнцоож зургаагийн даваанд, мөн энэ наадамд цэргийн арслан цолтой барилдан тав даваад байсан улсын заан Р.Даваанямын хүү Д.Лхагвадоржтой тунаж давснаар улсын харцага хэмээх эрхэм цолны эзэн болж чадсан билээ. Долоогийн даваанд улсын гарьд Д.Сумьяабазарт амлагдан зоригтой сайхан барилдсан ч улсынхаа баяр наадамд гурвантаа үзүүрлэсэн түүний асар их бяр хүчийг тогтоож чадаагүй ч үнэнхүү өсөх ирээдүйтэй сайн бөх болохоо харуулж чадсан нь өдгөө түүхийн шаргал хуудсанд үлдсэн байх ажээ.
Ш.Гоохүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна