Морины хорхойтой моделиуд


Топ моделиуд... Тэд бүгд нэр алдартай, баян чинээлэг, ямагт олны анхаарлын төвд, завгүй амьдрах хүмүүс. Гэхдээ тэд яаж ийж байгаад хоббиндоо цаг гаргадаг. Энэ удаад моринд хоббитой оддыг сонирхуулж байна.
Кейт Мосс
Загварын шүүмжлэгч, дизайнеруудын хамгийн “дуртай” моделиудын нэг Кейт Мосс энэ жил 39 нас хүрсэн. Загварын тайзнаа алхахад арай “хөгшдөж” мэдэх ч тэрээр дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, хамгийн дуулиантай загварын шоунуудад оролцсон хэвээр л байна. Сайхан бүсгүйчүүд хоосон толгойтой гэж ойлгодог зарим нэгний муйхар ойлголтыг саяхан тэрээр төвөггүй үгүйсгэж, цөмийн физикчтэй ярилцахдаа квант физикийн талаар ярилцан олны нүдийг орой дээр нь гаргаад авсан. Тэрээр бас хурдан морины тухай хэнийг ч ангайлгаж мэдэх нэгэн. Чөлөөт цагаараа морь унаж зугаалах дуртай топ бүсгүй “Louis Vuitton”-ий нэгэн шоун дээр морь унан гарч ирж гэнэтийн бэлэг барьж байлаа.
Клаудия Шиффер
17 наснаасаа л загвар өмсөж эхэлсэн тэрээр 19-тэйдээ “Cosmo” сэтгүүлийн хавтсан дээр зургаа гаргуулж чадсан адтай нэгэн. Үүнээс хойш тун удалгүй дэлхийн хэмжээний супер од болж “Versace”, “Victoria’s Secret”, “Chanel”, “Fanta”, “Guess” , “L’Oreal” гэхчилэн супер брэндүүдтэй хамтран ажиллах болсон билээ. Түүний зургаар нүүрээ чимсэн сэтгүүлийн тоо хэдийнэ өдгөө 900 хол давж загварын ертөнцийн дээд амжилтыг тогтоосон юм. Тэрээр хурдан морины уралдаан, полоны тэмцээнүүдийн үнэнч үзэгч. Нэгэн удаа хунтайж Уильямын оролцсон пологийн тэмцээнийг үзэж байхдаа хунтайжид тусгай шагнал гардуулж байсан юм.
Кристи Бринкли
Америкийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг энэ бүсгүй 500 гаруй сэтгүүлийн нүүрэнд гарсан байдаг юм. Фото зураг, сэтгүүл зүй, дизайн, үнэт эдлэл гээд олон салбарт хүчээ үзэж яваа түүний хөрөнгийг 2008 онд 80 сая ам.доллараар үнэлж байлаа. Тэрээр өдгөө 59 настай хэдий ч охиноосоо залуу харагддаг гэлцдэг. Чөлөөт цагаараа морь унана, бас каттингээр тогтмол хичээллэдэг. /каттинг гэдэг нь морин спортын вестерн чиглэлийн нэгэн төрөл юм/ Энд морь ковбой нь сүрэг бухандайгаас нэгийг нь таслан салгаад талбайн төв хэсэгт зөвхөн мориор хашин тодорхой хугацаанд хорьж байлгах зорилготой. Бринкли нь 1990-ээд онд каттинг сонирхогчдын клуб байгуулсан эмэгтэй билээ.
Жизель Бундхен
33 настай Бундхений дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч гэдэг. Тэрээд одоо өөрийн гэсэн “Ipanema” брэндийн гуталыг гаргаж, өөрийн нэрийн зоогийн газрын сүлжээтэй. Бас НҮБ-ын сайн санааны элч, “Versace”, “Esprit”, “Panten” гэсэн алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг. Тэрээр хүүхэд байхаасаа л морь унаж өссөн нэгэн. Ранчо буюу эдлэн газар ковбойчуудад үхэр хариулахад нь туслан өдөржин морь унадаг байсан төдийгүй нутгийн родео буюу эмнэг сургах уралдаанд хүртэл оролцдог байжээ. Хожмоо нэр алдартай болсон ч конкурээр хичээллэж, тусгайлан морь худалдан авч байсан юм.
Кармен Электра
Кармен Электрагийн жинхэнэ нэр нь Тара Патрик. Энэ бүсгүй загвар өмсөгч, жүжигчин, дуучин, ток шоуны хөтлөгч, тураах чиглэлийн өөрийн гэсэн дасгалын чиглэлийг үндэслэгч. Морь унаж сурталчилгаанд тоглох дуртай тэрээр чөлөөт цагаа моринд зориулах нь олонтаа. Үүнийгээ морь стресс тайлдаг хэмээн тайлбарладаг.
Сиенна Миллер
Нэр алдартай олон сэтгүүлийн нүүрийн чимсэн жүжигчин, загвар өмсөгч энэ бүсгүй “Coca Colа”, “Prada” гээд алдартай компаниудтай хамтран ажилладаг. “Ярилцлага”, “Камиллагийн бал сар” гэх зэрэг кинонд тоглож байсан тэрээр цэнхэр өнгөтэй гүү, гал улаан үсээр нэгэнтээ гоёж олныг гайхуулж байлаа.
Д.Бадрал







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна