Азарганы синдикат


Синдикат гэдэг нь тодорхой бизнесийн зорилгоор, эсвэл нийтлэг ашиг сонирхлоор хамтарч үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, компани, групп, аж ахуйн нэгжүүдийн бүлэг буюу нэгдэл гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Ихэнх тохиолдолд синдикат нь бүлгийн ашиг сонирхлоо хамгаалж, хууль ёсны бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготой байдаг юм. Гэхдээ гэмт хэргийн бүлэглэлүүдийг ч синдикат гэж нэрлэж ойлгох тохиолдол бас байдаг билээ.
Түүнчлэн хурдан морины уралдаан, адууны бизнес өндөр хөгжсөн орнуудад адууны синдикат гэсэн ойлголт байдаг ажээ. Энэ нь тухайн адууг хэд хэдэн хүн, эсвэл компани хамтарч эзэмших гэсэн ерөнхий ойлголт юм. Өөрөөр хэлбэл адууны синдикат нь манайхны ойлголтоор хувьцаат компанийн шинжтэй буюу хувьцааны тоогоор эзэмших олон эзэнтэй байна гэсэн үг юм. Ингэснээр адууны синдикатын субектүүд тухайн адуунаас олох үр ашгийг хамтарч хүртэх давуу талтай байдаг байна. Тодруулж хэлбэл азарганы синдикат эзэд нь хувьцаандаа ноогдох хэмжээгээр гүү гишгүүлж, үр төл авахаас гадна нийтэд зарласан үржүүлгийн хураамжнаас ашиг хүртэх боломжтой юм. Мөн үнэтэй адуунд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд гарах эрсдэлээ хувааж байгаагаараа ихээхэн давуу талыг олгодог байна.
Синдикат буюу олон субект эзэн нь байхыг хүсч байгаа адуу бол мэдээж маш үнэ цэнтэй адуу байх нь ойлгомжтой. Ихэвчлэн маш сайн үр төл өгч байгаа азарга нь синдикат болох нь нийтлэг байдаг байна. Тухайлбал алдарт Мистер Проспектор азарга нь адууны синдикатын том жишээ юм.
Мистер Проспектор нь үр удам нь хэдэн үеэрээ жигд хурдалж байгаа цэвэр цусны шилдэг азарга билээ. Ялангуяа түүний үр, төлүүд нь алдарт Гурван титмийн уралдаануудад тогтмол түрүүлдэг тул Мистер Проспекторыг Гурван титмийн доминант азарга гэж мэргэжилтнүүд үнэлдэг байна. Тэрээр өөрийн шууд төлүүдийн амжилтаараа Америкийн шилдэг азарга цолыг 11 удаа хүртжээ. (Ledaing sire and Leading broodmare sire).
1975 оноос үржүүлгэнд орж, олон сайн төл өгч эхэлсэн Мистер Проспекторын эзэмшигч Эйско зүчээ 1980 онд түүнийг 20 сая доллараар үнэлэн нэг бүр нь 500,000 долларын үнэтэй 20 ширхэг хувьцаа гарган амжилттай худалджээ. Ингэснээр Мистер Проспекторын хувьцааг эзэмшигчид алдартай азарганд өөрсдийн гүүгээ хураалгаж төл авах боломжтой болсон байна. Мөн нийтэд зарласан үржүүлгийн хураамж 100,000-325,000 долларт хүрч байсан тул хувьцаа эзэмшигчид их хэмжээний ашиг орлого хүртэж байсан юм. Форбс сэтгүүлээс Мистер Проспекторыг цэвэр цусны адууны түүхэн дэх хамгийн их орлого олсон 10 азарганы жагсаалтад оруулжээ.
Түүний үр удмаас Зенятта, Курлин, Лүүкин эт Лаки, Рүлер он Айс тэргүүтэй 29 адуу Бридерс Кап, Кентаки Дерби, Прикнес Стейкс, Белмонт Стейкс уралдаануудад 40 удаа түрүүлээд байна. Энэ баримт түүний төлүүд Гурван титмийн уралдаанууд үнэхээр давамгайлж уралддагийг харуулж байгаа билээ. Мөн Мельбурн Кап, Дубайн дэлхийн цом, Японы цом, Английн Гурван титмийн зэрэг дэлхийн бусад топ уралдаануудад ч түүний төлүүд олон түрүүлсэн байна. Мистер Проспекторын 165 төл нь ямар нэг уралдаанд түрүүлж байсан нь дээд амжилтанд тооцогддог юм.
Мистер Проспекторын төл нэгэн даагыг Японы бизнесмен Фусао Секигүчи (Fusao Sekiguchi) 4 сая доллараар худалдан авч, Фусайчи Пегасус (Fusaichi Pegasus) хэмээн нэрлэж, хязааланд нь Кентаки Дерби-д түрүүлгэн тэр жилдээ Ирландын Күүлмоор зүчээнд 60 сая доллараар зарж байв.
Мистер Проспектор азарганы хувьцаа эзэмшигчид олон хурдан адуутай болж, уяж сойн уралдуулж түрүүлгэн нэр алдарт хүрч байснаас гадна, худалдан борлуулж ихээхэн ашиг орлого олж байсныг дээрх баримтууд харуулж байна.
Мистер Проспекторын төлийн төл Вест Монголиа (West Mongolia) азарганы үржүүлгийн эрх Максын дуудлага худалдаанд орох гэж байгаа нь манай хурдн морины хөгжилд чухал алхам болно гэж үзэж байна.
Адууны синдикат нь дараах давуу талуудтай:
1. Адууны эзэн хувьцаа гарган худалдсанаар өөр хөрөнгө оруулалт хийх боломжтой болно.
2. Адууны эзэн өндөр үнэтэй адуугаа бусадтай хамтран эзэмшсэнээр эрсдэлээ бууруулна.
3. Нэг адууны үр төлүүд олон хүнд очсоноор амжилт гаргах магадлал ихсэнэ. Учир нь 1 уяач 1 адууны 10 төлийг уяаснаас 10 уяач 10 тусдаа уявал илүү олон нь амжилт гаргах магадлал өндөр.
4. Хувьцаа худалдан авснаар өндөр үнээр адуу худалдан авахад гарах эрсдэлийг бууруулна.
5. Дангаараа өндөр үнээр адуу худалдан авах боломжгүй хүмүүст хурдан адууны хувьцаа эзэмшигч болж үр төл авах, бусад ашиг орлого олох боломж нээгдэнэ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна