Аймгийн Алдарт уяач Д.Түдэв: Морь уяад дөчөөд жилийн дараа цолтой уяач боллоо


-Шинэхэн аймгийн Алдартад баяр хүргэе. Хусуур сойз бүслэн, уяа сойлго тааруулаад хичнээн жил болж байна вэ?
-1973 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд цэргийн алба хааж ирээд л морь уях ажилд хорхойсох болсон. Тэр цагаас дөчөөд жилийн дараа аймгийн Алдарт уяач гэсэн энэ эрхэм цолыг хүртлээ. Миний энэ олон жилийн хөдөлмөр, амжилтыг Дэлгэрхангай сумын болон Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбоо ийнхүү үнэлсэнд баяртай байна. Олон жил хурдан тууртын хийморьт сүслэж явсаны минь буян юм даа.
Өнгөрсөн хугацаанд юу эсийг үзэхэв. Газрын хол ойроос түүртэлгүй өвөл зун, халуун хүйтэнээс ажралгүй л зүтгэсэн. Эхэндээ ч 10, 20-ын дотор модтой модгүй л давхиулна шүү дээ. Манай Дэлгэрхангай сум аймгаасаа хол зайтай болохоор уяачид аймгийн наадам тэр бүр зорьж чаддаггүй байлаа. Ах нь аймгийн наадамд дөрөв, таван удаа л очиж нэг морио зургаалуулж, хоёр ч морь арвын дотор давхиулсан. Харин өнгөрсөн намар болсон “Ардчилал-2012” уралдаанд хар морь маань аман хүзүүнд хурдлаж, үнэхээр их баярлуулсан.
-Сумандаа хэр амжилттай наадаж байв?
-Сумандаа бол нэлээд олон айраг, түрүүтэй. Манай нутгийн Содномпилын хурдан азарганы төл хар морь, хул азарга надад бий. Хул азарга сумандаа гурав түрүүлж, тав аман хүзүүдэн, тав айрагдсан. Хар морь дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдэн, долоо айрагдсан. Одоо хул азарганы төлүүдээс ганц нэг нь их хурдан байна.
-Өөр таны нэрийг гаргаж байгаа ямар ямар хурдан адуу байна вэ?
-Байхгүй шахуу. Манай нутагт 10 жилийн давтамжтай хоёр ч удаа зуд болсон. 1999 оны зуднаар би хамаг адуугаа бараад, дөрөв, тавхан бага адуутай л үлдсэнээс ганц шүдлэн үрээгээрээ азарга тавьсан юм. Ё.Буддоржийн хурдан хээр азарганы төл энэ шүдлэн үрээ хэд, хэдэн айраг түрүү авчирсан даа. Гэтэл харамсалтай нь 2009 оны зуднаар дахиад бүх адуугаа алдчихаад, ганц ч гүүгүй, гуравхан азаргатай хоцорсон. Эр юм чинь учир нь олдоно доо ухааны юм бодож байтал хавар нь гүүгүй азарганууд зодолдоод амаргүй юм билээ. Тэгээд хэдэн гүү авчирч, одоо тоолохтойгоо болоод байгаа. Үлдсэн гурван азаргаа хооронд нь уралдуулж байгаад арай дөмгийг нь уяад хэсэг наадлаа. Бас нэгийг нь засаад морь болгосон. Энэ нь дээр ярьсан миний хурдан хар морь маань юм.
- Алдарт улс бүсийн томоохон наадмуудад оролцож байв уу?
- Улсын наадамд явж байгаагүй ээ. Харин хоёр гурван бүсийн наадамд оролцож байлаа. 1995 оны Есөнзүйлийн даншигт хурдан хонгор халзан морь, хүрэн азарга хоёртойгоо очсон. Хонгор халзан хүүхдээ унагачихаад 400 хавьд орж ирсэн. Харин хүрэн азарга 13-аар хурдалсан. Би чинь морьдоо том наадамд айрагдуулж чаддаггүй ч бага наадамд айраг мултарчихдаггүй уяач даа. Одоо хүү бас морь уяж байгаа. Энэ жил сумын Алдарт уяачаар тодорхойлогдсон, бараг авчих байхаа.
-Аав хүү уяачдыг морины босоо цагаан хийморь өнөд ивээж байг. Баярлалаа.
А.Энхжил


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна