МУ-ын арслан У.Мижиддорж: Улсын цол авах олон бөхийг дараад өнгөрсөн дөө


-Дэгээдэх мэхээрээ таныг алдартай гэцгээдэг. Тэгэхээр дэгээдэх таны дархан мэх болох нь ээ?
-Намайг ганц дэгээнээс өөр мэхгүй юм шиг ойлгодог юм шиг байна лээ. Би залуудаа баруун тонгордог, суйлдаг хоёр айхтар мэхтэй байсан юм. Нас яваад ирэхээр тэр мэх маань хулжиж солигдоод, дэгээ хийж эхэлсэн юм. Би улсын наадамд начин, заан цол авахдаа, арслан цол авахдаа ч дандаа дэгээ хийхгүй шүү дээ. Суйлаа тонгороог хийдэг байсан. 1956 онд заан цол авахдаа Түвдэндорж гуай, Лувсан заан, Авхай начин нарыг суйлах мэхээрээ давсан юм. Сүүлд нь дэгээ хийдэг болсон. Гэхдээ ганцхан дэгээдээд гэдрэг эргэнэ, эгц хойш нь түлхэж дайрна, хөмөрнө, дэгээгээ мултлаад ухраад татах мэхийг хийдэг байлаа. Тэр барьцан дээрээсээ ухарч дэгээгээ мултлаад гуядчихдаг, баруун талтай барилддаг байсан. Хөдөлгөөн ихтэй залуу байхдаа дайрч ухасхийж сугадаж аваад шигшиж гүйгээд тонгорох, халж байгаад суйлах мэхийг гаргуун хийж байсан даа.
-Таны үеийн бөхчүүдэд багш гэж байхгүй, өөрөө өөрийгөө дасгалжуулдаг байлаа гэдэг. Тонгорох, суйлах мэхийг хэнээс сурсан бэ?
-Манай суманд лаглай Дашдорж, Шаравжамц, Түдэв заан гээд их олон бөх байсан л даа. Миний найз Дашдаваа бид хоёр тэр бөхчүүлийг харж ингэж барилдах юмсан гэж дагаж дуурайн, хоорондоо их барилдана. Хожим цэрэгт татагдаж Дорноговь аймгийн Рашаантын байцаан өнгөрүүлэхэд очсон юм.байцаан өнгөрүүлэхийн дарга Дандар гэдэг хүн намайг бөх болоход их юм сургаж, тус болсон. Өөрөө ч их сүрхий барилддаг хүн байсан л даа. Эхэндээ өгөө аваатай байснаа сүүлдээ даргыгйй давдаг болчихсонд манай цэргүүд, “чи хааяа даргад унаж өгч бай” гэж нууцхан хэлдэг байлаа. Тэгээд “Чи энд ганц надтай барилдаад бөх болохгүй. Хот орж барилд, чи хэзээ нэг цагт улсын наадамд үзүүр түрүүнд үлдээд хойд индэр дээр дарга нартай гар барьж байх хүн шүү” гэж хэлээд 1954 онд намайг хот руу шилжүүлсэн юм даа. Тэр даргынхаа ачийг л их бодож явдаг.
-Улсын наадамд хамгийн анх 7 удаа түрүүлсэн Б.Түвдэндорж аваргаар заан болсон байдаг. Дархан аваргыг өвдөг шороодуулж байсан бөх ховор байх шүү?
-Түвдэндорж гуай чинь залуудаа мань мэтийн хүнд унах бөх биш байсан. Чухам ард нь гарвал юу юм гэхээс биш. Үнэхээр сүрхий аварга шүү дээ. Би тэр үед 24 настай, Түвдэндорж аварга 36 орчим настай байсан. Насны зөрүү, хөдөлгөөнөөр би хамаагүй илүү байсан байх. Тэгээд ч би биеийн тамираар хичээллэдэг годгоносон амьтан байлаа. Аваргыг суйлж унагачихаад дөрөвт үлдэж Дамдин аваргатай барилдах болсон. Тэгтэл Түвдэндорж гуай ирээд “За, чи баруун хөлийг чинь аваад өргөөд шидчинэ шүү. Чи болж л өгвөл элэг бүснээс нь бариад тогтоож барилдаарай, цаашихыг нь өөрөө мэднэ биз” гэж билээ. Тийм л зан ааш сайхантай хүн байсан юм. Түүнээс өөр тааруухан хүн чанартай бөх бол надад ойччихоод юм зааж өгөх нь байтугай үг хаях байсан биз. Миний урьд үеийн бөхчүүд тийм л ёс суртахуунтай байсан юм.
-Дархан мэхээ хийгээд ч дийлдэггүй ямар бөх байв. Ямар бөхчүүдтэй олон таарч өвдөг шороодуулж байсан бэ?
-Миний үед олон сайн бөх байсан. Д.Дамдин аварга манлайд зогсчихсон, Ч.Бээжин, Цэрэн аварга, Ц.Бадамсэрээжид, Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам, Д.Жамц, Х.Чойжилсүрэн, Дэмүүл нарын арслангууд араас нь эгнэчихдэг байсан. Энэ бөхчүүдийн тоонд би зүй ёсоор орох байх л даа. Тийм олон айхтар бөхчүүд нэгнийгээ үргэлж хаяна гэж байхгүй, өгөө аваатай л байна. Харин би нэг хүнд их олон ойчсон. Дамдин аваргад би төрийн их наадамд 9 жил унасан хүн дээ. Үнэхээр Дамдин аваргын энд хүрч барилдаагүй, аварга надаас хамаагүй илүү байсан. Хичнээн гайгүй олон мэхтэй, түргэн шаламгай, хүчтэй байсан ч яаж ч чадалгүй уначихна. Тэгэхэд хүмүүс “Чи том биетэй хэрнээ туулай шиг зүрхтэй амьтан, Дамдин чамаас намхан жаахан байхад сайн үзэхгүй” гэдэг байсан юм. Үнэхээр хүч хүрэхгүй байсан учраас тийм олон унасан хэрэг. Бид хэн нь ч хэнийгээ хаяж мэдэх бяр хүч, мэх тэнцүүхэн байсан. Бидний урьд үе Түвдэндорж, Батсуурь аварга, Цоодол арслан, Дэрэнбор нар нас нь харьж явсан ч айхтар барилддаг бөхчүүл байлаа. Энэ олон хүчит бөхчүүлийн үед улсын цол авчихаар их олон залуучууд хэлмэгдэж өнгөрсөн юм шүү. Би л гэхэд улсын цол авах 9 хүнийг тавын даваанд унагасан байдаг.сайн, залуу байх үедээ өөрөө л үзүүр түрүүнд хүрэхийг бодно шүү дээ. Сагсуурч байгаа юм биш, ид залуу барилдаж байхад тавын даваа гэдэг “юмгүй” санагддаг. Тэгэхээр бид тийм үедээ “Чи цол ав” гээд бууж өгөхийн аргагүй. Ганц би ч биш, энэ бөхчүүд цол авах байсан олон хүнийг дараад өнгөрсөн дөө. Бидний дараа Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёр залгаад гараад ирсэн. Энэ хоёр чинь эгэлгүй сайн бөхчүүд шүү дээ.
-Ц.Бадамсэрээжид, Г.Цоодол, та гээд дээхнэ үеийн бөхчүүд жин багатай байсан учраас хурдан шаламгай хөдөлгөөнтэй, уран барилдаантай байсан байх гэж бодогддог юм?
-Одоо үеийн бөхчүүд маш их жинтэй болж. Уураг янз бүрийн юм идэж уудаг, төв суурин амьдралтай нь холбоотой байдаг юмуу, яагаа ч үгүй айхтар том гүзээтэй болчихсон харагдах юм. Нэг л бүдүүн том гэдэстэй болчихсон нь монгол бөхийн хэлбэр галбир өөрчлөгдөж байгаа юм шиг санагдуулдаг. Жинтэйгээ уялдаад хурдан шаламгай барилдаан, уран мэх гаргахгүй, зууралдаад зогсчихно. Бидний үеийн бөхчүүд адуу малтай ноцолдоно, дэл сүүл, хөөвөр авах гэж эмнэг адуутай яг ч бөх барилдаж байгаатай адил ноцолдоно шүү дээ. Тэгэхээр гарын хурууны үзүүрээс аваад хөлийн хурууны үзүүрээс аваад хөлийн хурууны үзүүр, нүд хүртэл тэр хөдөлнө. Үргэлжийн хөдөлгөөнтэй болохоор илүү махлаад жигтэйхэн цулцайхгүй, шөрмөслөг байдаг.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна