“Аз нь дутаж, дов нь өндөрдөнө” гэжээ


Хан Хэнтий уулын аймгийн Галшарын хошууны нэрт уяач “монхор” Халтар тус хошууны ард Адилбиштэй уяа нэгдэн хээр соёолонг нь уяж, өөрөөр нь тогоо шанагаа бариулан 1934 оны улсын наадамд очжээ. Адилбиш олон түмэн Адил гэдэг нь айлд хар бор ажил хийж явдаг, тарвагачин нэгэн байж.
Азарганд “монхор” Халтарын цавьдар азарга түрүүлж наадам сайхан эхэлж. Түрүүлсэн азаргыг ойроос харах гэдэг монгол наадамчны ганц хүсэл хойно азарга түрүүлсэн уяан дээр ирэх наадамчид тасрахгүй байв.
Гэтэл Уулбаяны “Орлойн хув Дагва ирж “монхор” Халтартай амар мэндээ мэдэлцэж, баяр талархлаа илэрхийлж, ярьж хөөрөлдөн, уяан дээрхи морьдыг харж , ажиглаж явснаа Адилийн хээр морины дэргэд очиж:
- за хө, энэ зураг нь онгойсон хээр морь хэнийх вэ гэж асуухад ”монхор” Халтар
- Манай хөтөчийн морь. Тэр усанд яваад ирж явна ... гэжээ.
”Хув” Дагва ус аваад ирж яваа Адилбишийг хараад
- Өө ийм тарвагачны морь улсын довон дээр түрүүлэхгүй, аз нь дутаж , дов нь өндөрдөнө?... гэж тоомжиргүй хэлэхэд нь уяач “монхор” Халтарын дургүй нь хүрч өшиглөөд авмаар санагдсан гэдэг. Маргааш нь хээр соёолонгоо мордуулчихаад уяач Халтар Адилбишид
- За чи нилээд цаана тосоорой. Хээр морь чинь гараад ирэх байх. Замыг нь чиглүүлж өгөөрэй гэж захьж явуулжээ. Соёолонгийн түрүүч гарч ирэхэд хээр морь нь нилээд зайтай түрүүлээд гараад ирж. Адилбиш тосч дагуулан буруу замаар тойруулж будлиулсаар байгаад аман хүзүүдүүлсэн байна. Урьдны хүмүүс морийг ингэж эзэнтэй нь хамт шинжиж байсан нь сонин. Эзний “аз, хоншоор” гэж байдаг юм шүү.
Энэ соёолон морь Галшарын хошууны “Адилын хээр” гэж олон түрүүлж айрагдсан нэрт хурдан морь болж алдаршсан байна.
Уяач Адилбишийн ач хүү Хэрлэн сумын Засаг дарга асан, “Сэцэнханы хүлэг” уяачдын холбооны хүндэт тэргүүлэгч Наваандонойн Ганболд хурдтай өвөөгийнхөө шийрийг хатааж гурав дахь гэр нь морины уяа болсон нэгэн. Адуу хүн хоёр заавал удам дагадаг гэдэг үнэн л юм даа ...
Намсрайцэрэнгийн Санжаадорж
2013.04.30.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна