Аймгийн Алдарт уяач С.Буянтогтох: Аймагтаа анхны адууны нийгэмлэгийг байгуулж явлаа


-Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байнаа. Алтан туурайт хүлгийн эзэд, алдарт уяачдынхаа амгаланг “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан эрж байна.
-Хэзээнээс хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм бэ?
- Анх “Таван толгой”-н уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байснаас хойш хэдийнэ 46 жил өнгөрчээ. Үүнээс 15 жил нь удирдах ажил хийж байсан бол 35 жилд нь жолоочийн ажлыг хийж явлаа. Ингээд 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ч зүгээр суусангүй. Олныхоо итгэлийг хүлээж багийн засаг даргын сонгуульт ажлыг хийж явлаа. Харин хурдан тууртынхаа хийморьт сүслээд дөч гаруй жил болжээ. Монгол улсын Алдарт уяач Содномпил гуай, Эрдэнэдалай сумын их уяач, морины багш Дондов гуай нарынхаа зөвлөгөөний дагуу морь уяж эхэлснээс хойш айраг түрүү олныг авсан байна. Энэ амжилтаараа аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртлээ. Энэ хугацаанд 30 гаруй айраг түрүүтэй болжээ. Үүнээс аймагт гурван түрүү, зургаан айраг, сумаас 4 түрүү, 4 айраг, багаас 3 түрүү, 10 айраг хүртсэн байна лээ.
-Таны нэрийг гарган хурдалж байсан ямар ямар хүлгүүд байна вэ?
-Миний адуунууд Далайн Дондов, Дэрэнгийн Товуу нарын угсааны адуу бөгөөд Монгол улсын Алдарт уяач Ярин, Содномпил гуайн угшилтай. Бас манай Дэрэнгийн Пүрэвийн угшилтай адуунууд их хурдан байлаа. Жанцан гуайгаас авсан Ц.Аюушжавын хул азарга надад ирээд олон сайхан хурдан төл гаргаж, бүгд хурдан байсан. Хул азарга маань надад гурван түрүү, таван айраг авчирч билээ. Би одоо ч хурдан азарганыхаа толгойг хадгалж, сар шинээр сүү цагаан идээгээ өргөж, тахидаг юм.
-Таныг санаа нийлсэн нөхдийн хамтаар анхны адууны нийгэмлэгийг байгуулж байсан гэдэг юм билээ. Тэр тухайгаа ярьж өгөөч?
-Тийм ээ, одоогоос 29 жилийн өмнө анх удаа Монгол улсын Алдарт уяач Ж.Содномпил гуай, аймгийн Алдарт уяач Д.Дашдорж, Л.Батчулуун, ХАА-г удирдах газрын дарга Х.Цэнд-Аюуш нарын хамтаар аймагтаа “Ажнай хүрэн” нэртэй морин спорт, уяачдын нийгэмлэгийг анх байгуулж байлаа. Тухайн үед нийгэмлэгийнхээ дарга, сүүлд нэлээд хэдэн жил тэргүүлэгчээр ажилласан. Ямартаа ч нөхөд маань итгэл хүлээлгэн анхны даргаар сонгож байсанд би одоо ч баярладаг. Тухайн үедээ бид адууныхаа цусыг сайжруулахаар Хэнтийгээс азарга авчирч байсан ч амжилт олоогүй л дээ. Гэхдээ л зориг гарган, эхлүүлсэн ажлын маань нэг байгаа юм. Сүүлд багийн засаг даргаар ажилласан 10 жилийн хугацаанд сумаа төмөр сүрэгтэй болгон 300-д хүргэж, 14 айлыг малжуулж амжсан.
-Наяад оны залуу уяачид “Улаан туг” сонинд гардаг таны зөвлөгөөгөөр эчнээ танил болсон байдаг юм билээ?
-Магадгүй байх шүү. 1980 оноос залуу уяачдадаа хаяглан тухайн үеийн “Улаан туг” сониноор дамжуулан 20 гаруй зөвлөгөө, гарын авлагыг хүргэдэг байлаа. Бас “Сүргийн манлай” уяачдын гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болголоо. Одоо ч боломжтой бол өөрийн мэддэг чаддагаа олонтойгоо хуваалцах дуртай. Харж байхнээ залуу уяачид маань мориныхоо хоолонд анхаармаар санагддаг. За тэгээд эцэнхий ирэнд нь уяж, торгон ирийг нь тааруулж байвал хөлдөө гэм суух нь бага байдаг. Морио манаж идүүлж бай. Зарим морь сэрвэлзээд шөнө иддэггүй. Мориндоо жилийн дөрвөн улиралд байнгын ажилтай байлгаж бай гээд л эхэлнэ шүү дээ. Энд мэдээж унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг мартаж болохгүй. Эмээлтэй нь уралдуулж байвал хүүхдийн бөөр нуруу гэмтэхгүй байх сайн талтай. Эрдэнэдалайн Дондов багш маань “уяач хүн, хүнд атаархаж муу санаж болохгүй. Хурдан байгаа дээр нь хурд нэмэх гэж уяснаас байгаа хурдыг нь хэвээр хадгалж уях хэрэгтэй” гэж захидагсан. Үүнийг би одоо ч залууст хэлэх дуртай.
-Ярилцлага маань өндөрлөж байна, танд баярлалаа.
-Хурдан морины уяа сойлго тааруулах уяач нарын маань агт морь нь хурдан байж, азын тэнгэр өнөд ивээж явах болтугай. Уяанд нь хурд хургаж, хутаг буян шингэж байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
А.Мөнх




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна