МУ-ын арслан Л.Сосорбарам: Залуу, бяртайдаа том биетэй бөхчүүдийг түүж амладаг байлаа


Хөл мэх хийдэггүй учраас гутландаа гамтай байсан
Дархан мэх гэдэг хүний амжилт гаргах үндэс байгаа юм. Ямар ч байсан нэг, хоёр дархан мэхтэй байж л хаяна. Түүнээс биш дархан мэхгүй хүн тохиолдлоор л хаядаггүй юм бол ойчсоор байгаад таарна шүү дээ. Миний үед дархан мэхтэй хүн их олон байлаа. Тухайлбал өмсдөг С.Дамдиндорж гэж улсын заан, дүүгүүр Гомбосүрэн гэж улсын начин, Т.Зундуй гээд дархан мэхтэй улсууд их байлаа. Миний хувьд дархан мэхсээд байх юм юу байхав. Хүн залуудаа нэг мэх сураад жаал хэрэглэж байгаад нэг мэдэхэд алга болчихсон байдаг юм. Надад нэлээд сайн тогтоод байсан мэх бол голдуу гар мэх байдаг. Би ер нь хөл мэх муутай, бараг хийдэггүй шахуу. Ямар сайндаа манай ХААИС-ийг төгссөн Мягмар заан “Багш аа, та ер нь хэдэн гутал элээсэн бэ” гэж надаас асуудаг юм байна. “Би 1959 оноос хойш хар, улаан хоёр гутал ээлжилж өмсөөд, одоо байж л байна. Улааныг нь дөрвөн удаа уллуулчихсан байна” гэсэн чинь “Та ч хүний өөдөөс ямар хөл өргөх юм биш, тэгнэ л дээ” гэж билээ. /инээв/ Өөрөө дөрвөн гутал юу ч үгүй элээгээд, акталчихсан гэж байгаа.
Бяртай хүний хөдөлгөөн бүр нь мэх болдог
Миний хийдэг мэхийг хүмүүс янз бүрээр нэрлэдэг юм даа. Зарим нь эгэм тахим, зарим нь хайч ч гэдэг. Золгонгуутаа урагшаа хөнтөрснөө эргээд хонгоддог. Хөнтрөөд унахгүй тогтчих юм бол хонгодоод ар тийш нь дарчихдаг юм. Угсраа мэх юмуу даа. Одоо ч ганц нэг барилдахдаа тэрийгээ хийчихэж байхыг бодоход надад гайгүй сайн тогтсон юм шиг байна. АХ-ын 50 жилийн ойгоор Өмнөговийн “морьт” хэмээх Пүрэвээг тавын даваанд авч унагасан юм. Сүүлд нь мань хүн “Сооёо арслан хөгшин хүн, би хаялгүй яахав” гэж бодсон чинь ганц дугтраад, хөнтрөө хонгоо хийхэд нь тэсэхийн янз алгаа гэж байсан гэдэг. Залуудаа бол тонгороо, суйлаа, эгэм тахимыг нэлээд хийдэг байсан. Бүр нохой мордож ч байлаа. Улаан сугаар нь тэвэрч хөөж элдээд, нохой мордож хүн хаяж л байсан. Ер нь бяртай хүний хөдөлгөөн бүр нь мэх болдог юм байна. Бяртай байхад юухнаар ч гэсэн унагачихдаг.
Х.Баянмөнхийг давж улсын арслан болж байлаа
Нас тогтож, хурд хөдөлгөөн нь муудаад ирэхээр мэх өөрчлөгдөж ирдэг юм билээ. Би том хүнтэй барилдах жигтэйхэн дуртай байсан. Том хүн чинь нэг хазайхаараа тэгсгээд амархан уначихдаг юм. Улсын наадамд ам авахдаа “Том хүн хэн байна?” гээд хайна шүү дээ. Жижиг хүн энд тэнд орчихоод оготно хулгана шиг хурдан хөдөлгөөнтэй. Сүүлдээ нас яваад гар, бяр муудчихаар том хүнээ дийлэхээ больж, жижиг бөхчүүдийг оруулчихгүй бариад авчихвал дараад уначих жишээтэй. /инээв/ Насжаад ирэхээр хөдөлгөөн нь муудаад том хүнээс халшраад байдаг болчихдог юм. АХ-ын 40 жилийн ойгоор гурвын даваанд ам авахад би байхгүй байж л дээ. Тэгтэл манай сургуулийн тавхай Баасансүрэн гэж хүн миний өмнөөс Өвөрхангайн Дэмчигийг авчихсан байсан. Дэмчиг их бяртай, том хүн байсан юм. Гурвын даваа битгий хэл тавын даваанд ч авахад хэцүү хүн байхгүй юу. Намайг том биетэй бөх авдаг гэдгийг ойр дотныхон, найз нөхөд мэддэг учраас миний өмнөөс ам авсан нь тэр. Улсын наадамд би том биетэй бөхчүүдээс арслан Ө.Эрдэнэ-Очиртой зургаа таарч, гурав гурав хаялцаж байлаа. У.Мижиддорж арслантай хоёр барилдаж нэг нэг, Ж.Мөнхбаттай хоёр тунаж, нэг авахуулаад нэг хаясан юм. Х.Баянмөнхтэй хоёр тунаж, нэг авахуулж гурав барилдахдаа нэг ч даваагүй. Харин Ард түмний спартакиадад Х.Баянмөнх бид хоёр хоёулаа ганц ч унаагүй байгаад барилдаж, би түрүүлээд арслан, Х.Баянмөнх заан болж байсан юм.
Нууж хаагаад байлгүй бүгдэд нь мэхээ заадаг
Бидний үед багш, дасгалжуулагч гэж байсангүй шүү дээ. Манай Чойжилсүрэн арслан бид хоёр ХААИС-ийг хамт төгссөн. Тэгээд бид хоёр “Чи бид хоёр бие биендээ л багшилдаг байжээ” гэж ярьдаг юм. Хүнийг харж байгаад мэх сурч авна. Тэрийгээ олон дахин сутгуулилдаа байвал мэх нь бяр хөдөлгөөнд таарч, гарт орж ирдэг. Элдэв бусын мэх хийгээд, унах давахын алийг тэр гэхэв. Тэгж байгаад өөрийн хурд хүч, бие чацанд таарч тохирсон, гаршиж дадсан мэхтэй болдог. Эгэм тахим гар урттай цээжиндээ бяртай надад таарсан мэх юм даа. Би мэхээ хүнээс нууж хаагаад байдаггүй, цөмд нь заадаг ч сурдаг хүүхэд байдаггүй юм. Ё.Ишгэн заанд заахад гайгүй сурсан. Заримдаа мань хүн хэт дайраад өөрөө дээгүүр нь даваад явчихаж байгаа харагдаж байдаг байсан. Д.Намжилдорж харцагад бас заасан. Гэхдээ тэд яг адилхан хийдэггүй, гишгэдэг энэ тэр нь их өөр болгож эзэмшсэн байдаг юм. Тэр нь өөрийнхөө биеийн онцлог, хүч бярандаа тааруулж байгаа хэрэг юм л даа.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна