МУ-ын харцага Г.Ганхуяг: Аавыгаа шороонд хүргэдэггүй монгол бөхийн жудаг ёс байдаг


-Баяр наадам болгон өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг. Сэтгэлд хамгийн тод үлдсэн наадмын дурсамжаар яриагаа эхэлье?
-Улсын баяр наадам гэдэг эр хүний хийморь сэргээсэн сайхан зүйл. Гэхдээ зарим баяр наадам баяртай, зарим нь их гунигтай болдог. Улсын баяр наадамд луйвардуулж уначихаад явж байхад онцгүй. Аавгүй болсон тэр жилийн наадмаар тав давж начин цолоо баталсан ч нэг их сайхан наадаж чадаагүй сэтгэл дундуур үлдэж байж билээ. Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор заан болж чадаагүй ч, харцага цолоо баталчихаад явж байхдаа би өөрийгөө “одоо л жинхэнэ харцага” боллоо гэж бодоход баяртай байсан. Энэ мэтчилэн наадам болгон өөрийн гэсэн өнгө аястай байдаг.
-АХ-ын 80 жилийн ойгоор та аавдаа амлуулж байсан. Аавтайгаа барилдсан тэр наадмыг мэдээж мартахын аргагүй биз?
-Тэгэлгүй яахав. Ер нь аав хүү хоёр наадмын дэвжээн дээр барилдсан тохиолдол Дамдин аварга Баяраагаа авч даваа ахиулж байсан гээд бөхийн түүхэнд их олон байдаг. Тэр үед би аймгийн арслан цолтой, сонин болгоны начингийн тааварт ордог байлаа. Тэгсэн мөртлөө начин болж чадахгүй дөрвөн жил болсон учраас аав минь гурвын даваанд намайг амлаж авч байсан. Аавыгаа шороонд хүргэдэггүй монгол бөхийн жудаг ёс байдаг л даа. Тэгээд аавыгаа өргөж тавиад, ёс хийж, улсын наадамд гурав давсан. Тэр үед би сайхан аавтай, азтай хүн юм даа гэж бахархаж байсан. Аав маань намайг 10 настайгаас эхлэн бөхөөр хичээллүүлсэн. Ялаад, түрүүлээд ирэхэд ч намайг магтахгүй ч “чи ялагч байх ёстой, хүн хүнээс илүү байх хэрэгтэй” гэдэг шаардлага тавина. Миний хоол унд, бэлтгэл гээд бүх юманд үргэлж анхаарал тавьж, өдөр ямар хоол идсэн, ямар бэлтгэл хийсэн, ямар мэх сурсан гээд өөр дээрээ хийлгэж үзүүлдэг байсан.
-Нутгийн бөхчүүд гэснээс 2002 оны баяр наадмаар Г.Элбэг харцага та хоёрын дунд үл ойлголцол үүссэн гэдэг билүү?
-Тухайн үедээ Г.Элбэг харцага бид хоёрын хэн хэн нь л давья гэсэн бодолтой байсан. Тэр үед би түргэдсэн тал байгаа байх. Одоо Г.Элбэг харцага бид хоёр монгол бөхийн төлөө нэг сэтгэл зүрхээр хамтарч ажиллаж байгаа. Төрсөн ах дүү шиг, эрчүүдийн сайхан нөхөрлөлөөр нөхөрлөдөг дөө.
-2003 онд начны даваанд Б.Баянмөнхөд унасан нь нутгийн бөхөө дэмжсэн хэрэг байв уу, аль эсвэл...?
-Яахав дээ. Би Б.Баянмөнхийг сайн бөх болно, улсын начин болно гэж дотроо дэмждэг байсан. Тэгээд л Б. Баянмөнхийгөө дэмжье гэж бодоод унаж өгсөн. Гэхдээ, надаар начин болоод нэр баасдахгүй, сайн барилдаж л байна.
-Бөх хүн болгонд гаргууд сайн хийдэг ямар мэх байдаг вэ?
-Чөлөөт бөх, үндэсний бөх хоёр их ялгаатай л даа. Миний хувьд аль алинаар нь өрсөлдөгчөө ялан дийлдэг, давамгайлдаг нэг зүйл маань характер. Мэхнээс илүү сэтгэл зүй, барилдах тактик характераа өөрөө боловсруулж, бэлдэж чаддаг. Бас даацтай хийдэг мэх гэж байна л даа. Миний хувьд давхар хамах, хөл авах зэрэг мэхүүдийг сайн хийдэг. Би чинь бөхөөр хичээллээд 20-иод жил болсон байна. Ингэж бодохоор надад хийж чадахгүй мэх гэж байхгүй. Гэхдээ ямар хүнд, ямар мэх хийхээ тухайн үедээ л шийддэг. Би 20 настай байхдаа давхар хамах мэхээрээ насанд хүрэгчдийн хотын сорилын тэмцээнд ороод Д.Мөнх-Эрдэнэ арслан, Д.Мөнхжаргал начин, Жамъянпүрэв начин нарыг хаяж улсад шалгарч байсан. Тэгэхээр миний унаган мэх юм шиг байгаа юм. Анх Улсын наадамд начин болчихоод, зургаагийн даваанд Н.Бүрэнбаатар начинтай тунаад бас давхар хамаад хаяж байсан.
-Чөлөөт бөхийн “Алтан хүү”-гийн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Үргэлж алтан медаль авдаг болохоор таныг ингэж нэрлэсэн хэрэг үү, аль эсвэл өөр утгатай юу?
-Бөх сонирхогчид намайг “Алтан хүү” гэдэг байсан. Тэмцээнд орно, орсон болгондоо алтан медаль л авдаг болохоор тэгсэн байх л даа. Тэр алтан медаль залуучууд насанд хүрэгчдийн тэмцээнд ч өнгөө бараг хувиргаагүй. Би 1994 онд чөлөөт бөхөөр барилдсан. Барилдаж эхэлснээсээ хойш долоон жилийн дараа анхныхаа медаль болох алтан медалиа энгэртээ зүүж байлаа. Гэхдээ энэ долоон жил би бөхөөс уйдаж, урам хугарч байсан үе огт байгаагүй. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 1997 онд болж анх удаагаа түрүүлэхдээ А.Сүхбат аваргатай аваргын төлөө барилдаж байсан. Өмнө нь 1996 онд нэг оноогоор ялагдчихаад, дэвжээнээс буугаад уйлж байсан. Харин дараа жил нь аваргыг ялж, түрүүлээд Улсын шигшээ багийн тамирчин болж байлаа.
Д.Энхтуяа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна