Аймгийн Алдарт уяач Я.Буйр: Цэгмид манай адуугаар улс бүсийн наадмаас таван айраг, түрүү хүртсэн


Өнөөдрийн зочны хойморт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ядамын Буйр тухалж байна. 1943 оны усан хонь жил Мандал хэмээх газар эхээс унасан Алдарт эдүгээ нас сүүдэр 70 хүрч буй ч яриа хөөрөө өрнүүн, гялалзаж байх аж.
-Их хурдын түрүү “Тайж” халтар азарга Буйр Алдартын адууны угшилтай гэж дуулсан.Тэр талаараа тодруулаач?
-Тайж халтрын эх хонгор гүү миний буган азарганы төл байгаа юм. 2001, 2002 оны үед байхаа Цэгмид авч Тогоруу угшилтай халтар азаргандаа хураалган, Тайж халтар гарсан.
-Тэгвэл Тайжтай эх нэгтэй адуунууд танд байдаг юм байна даа?
-Ганц хонгор байдас үлдэж, түүний төлүүд нь аймагтаа их хурдалсан. Цэгмид халтар азарганыхаа эхийг удалгүй хулгайд алдчихсан дуулдсан. Олон төл авч чадаагүй байхаа.
-Ингэхэд халтар азарганы эзэнтэй хэрхэн танилцаж нөхөрлөсөн юм бэ?
-Мөнхбат Тод манлай, Цэгмид хоёр их морь авахаар манай нутагт ирж намайг хөдөө байхад сураглаад ирсэн юм. Тэгээд би нутгийнхаа Базар гэдэг хүнээс суманд 2-3 айрагдсан хонгор морийг нь зуучилж авч өгсөн. Тэр хонгор морь өвлийн уралдаанд нэг түрүүлж, нэг дөрвөлчихсөн, ер нь хурд нь танигдчихсан адуу байсан л даа. Моринд дуртай морины төлөө гэсэн монгол эрчүүд сайхан нөхөрлөж, би Цэгмидэд улаан шүдлэн үрээ бэлэглэсэн юм. Тэгсэн улаан үрээ хотод очоод хязааландаа Лүн сумын 80 жилийн ойд түрүүлж, соёолондоо улсын наадамд зургаалаад давхар уяагаар Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд тавласан.
-“Хотгойдын хурд-1” уралдаанд тавладаг бор үрээ мөн үү?
-Тийм. 2005 онд Өвөрхангайд соёолондоо айрагдаад, 2007 онд бүдүүрсэн хойноо “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадамд таваар давхисан. Тэр жил Тайж халтар хязаалан үрээ Хотгойдын хурдад түрүүлж байсан шүү дээ. Тэгээд үндсэндээ манай адууны угшилтай хоёр үрээ нэг наадамд түрүүлж, айрагдсан. Улаан азарга өөр том жижиг наадмуудад олон орсон л доо.
-Сайн санааны үзүүрт тос гэдэг. Та улаан үрээгээ өгье л гэж өгч дээ?
-Улаан азаргыг бэлгэнд өгөхөд Цэгмид Тайж халтрын эх хонгор гүү, бас нэг хүрэн үрээ худалдаж авсан. Хүрэн үрээ хязааландаа Өвөрхангай аймгийн Хужирт сумын 70 жилийн ойд айрагдаад, азарга болсон хойноо “Говьшанхын хурд-3” уралдаанд таваар давхиж байсан юм. Ер нь манайхаас очсон болгон нь түрүүлж айрагдсан даа. Цэгмид манай адуугаар улс бүсийн наадмаас таван айраг, түрүү хүртсэн байдаг юм. Уржнан Цэгмид ирээд танаас авсан адуу хурдалдаг гээд нэг халтар морь аваад явсан нь зэвсэгт хүчний 100 жилийн ойгоор хол түрүүлж байна лээ.
-Хүрэн азарганы угшил?
-Энэбишийн Ууганбаярын хөгшин халтар азарганы төл байгаа юм. Хүрэн азарганы ах хээр азарга аймаг сумын наадамд найм айрагдсан хурдан буян. Одоо ч нас нь яваад уралдахаа байсан л даа.
-Тэгвэл улаан азарга?
-Эцэг нь Наран сумын угшилтай улаан азарга байсан юм. Манай дүү Доржпалам гэдэг хүн надад өгч байсан юм. Харин эх нь манай буган гүү.
-Энэ цагийн хурдан буянгуудын нэг Болдбаатарын халиун үрээ мөн танай адуу гэдэг байхаа?
-Тиймээ, “Хөвсгөл зам” ХХК-ийн захирал Болдбаатарын халиун үрээ бол миний унаган адуу. Одоо уяж байгаа Шонхор буюу Мөнх-Эрдэнэ гэдэг залуу миний хүүгийн багын найз нь байгаа юм. Халиун үрээг шүдлэнд нь хоёр сая төгрөгөөр надаас авсан. Тэгээд хоёр хүү маань хамтарч уяад авсан жилээ Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын ойд очиж уралдсан. Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдэж, Өвөрхангайн 80 жилд дөрвөөр давхисан. Тэр үед нь Болдбаатар хараад Шонхорт санал тавьсан юм гэнэ лээ. Хязааландаа аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлээд тэрнийх нь дараа авсан гэдэг юм.
-Нэлээдгүй өндөр үнэтэй авсан дуулддаг?
-Хоёр хүний хоорондын асуудлыг би яаж мэдэхэв дээ. Хэдээр зарав гэж сонирхож байсангүй.
-Адууны цусыг холдуулах ёстой ч хэт холдуулах дэмий гэх болж. Халиун үрээ мөн тэр чигийг хадгалж гарсан адуу гэдэг. Үнэн үү?
-Халиун үрээний эх нь Энэбишийн халтар азарганы төл халтар гүү. Энэбишийн халтар азарганы эцэг нь Цэвэгсүрэн ахын маань хурдан халтар азарга. Халиун үрээний эцэг нь аймгийн Алдарт уяач Мөнхсүрэнгээс авсан шарга азарга байсан юм. Шарга азарганы дээд угшил нь мөн л Цэвэгсүрэн ахын халтар азарга болдог. Товчхондоо халиун үрээний эцэг эх нь Цэвэгсүрэн ахын халтар азарганы гурав дахь үе буюу халиун үрээ өөрөө дөрөв дахь үеийн төл нь болж байгаа юм. Цэвэгсүрэн ахын халтар азарганы удам манай Халзанд их тарсан даа.
-Халиун үрээтэй эцэг эх нэгтэй адуу бий юу?
-Байхгүй ээ, шарга азаргаа 2008 оны хүйтэн бороонд осгуулаад эндүүлчихсэн юм. Харин эх халтар гүүнээс нь гарсан төлүүд бол бий. Зарим нэгийг нь хүмүүс авсан. Шарга азарганы эх тал нь Ухна гуайн халиуны угшилтай.
-Буйр Алдартын адуу улс бүс, Их хурдын дэвжээнээ хүртэл түрүүлж айрагджээ. Өөр гадагшаа гарсан адуу бий юу?
-2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой төрийн их баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан хүрэн морийг Цогбадрах гэдэг залуу манайхаас авсан юм. Хүрэн морины эх тал нь манай дээдчүүл авга ах Самбуугийн Жамсран гэдэг хүний хүрэн адууны угшилтай. Харин эцэг тал нь Сүхбаатар сумын Жанцангийн хүрэн азарганы төл байгаа юм. Мөн манай адуутай нэг угшилтай гэвэл Ууганбаярын халтар азарга, хээр үрээ, Галын Баттөмөрийн хүрэн хязаалан байна. Улс хувьсгалын 80 жилийн ойгоор нэг адууны гурван төл улсын наадамд айрагдаж байлаа шүү дээ. Ууганбаярын аав Энэбиш манай хөгшний хамгийн бага дүү нь байгаа юм. Хөгшин бид хоёрын гар дээр өссөн хүн байгаа юм.
-Танай адуунаас гарсан болгон нь хурдалжээ дээ?
-Манай адуунаас Онгон сум руу гурван азарга гарсан. Асгатын Дугарын Баяраад бас хээр азарга очсон. Үр төлүүд нь сайн давхиж байгаа дуулдсан.
-Асгат саарлын эзэн үү?
-Тийм. Мөн Эрдэнэцагааны Туяахүүд очсон хүрэн азарганы төлүүд их хурдалж байгаа дуулдсан. Дарьгангын Оросоо гэдэг хүнд нэг хар азарга очсон. Төл хязаалан нь уржнан жил аймгийн наадамд түрүүлж байна лээ. Ингээд яриад байвал олон доо.
-Буянаа бусадтай хуваалцаж хурд тарааж байдаг юм байна. Алдартын нэр дээр ямар ямар хурдан хүлгэд мордсон болоо?
-Ах нь 1968 оноос хойш 45 жил морины уяа тааруулж байна. Хамгийн анх 1971 онд Бүрэнцогтын уурхайн наадамд шүдлэн, соёолон хоёр айрагдуулж өм нээгдэж байлаа. Түүнээс хойш аймаг сумын наадмаас 70 гаруй айраг түрүү авсан байдаг юм. 2000 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Улсын наадамд бол тэр болгон явж чадаагүй ээ. АХ-ын 80 жилийн ойгоор хоёр хязаалан, хоёр азаргатай очиж 20-30 дотор давхиулсан. 2010 оны наадмыг морь уялгүй очиж үзсэн. Тийм л товчхон түүхтэй уяач.
-Адуу чанаржуулах нэг насны ажил хэмээдэг. Магадгүй таны дээдэс хурд ирлэдэг уяачид байв уу?
-Миний дээдчүүл хэдэн үе дамжин морь уясан моринд дуртай хүмүүс байсан. Би түүнийг нь залган, адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарч ноцолдож байгаа хүн. Миний аав Ядамын хурдан хонгор азарга гэж байлаа. Манай аймгийн хурдан морины түүхэнд тодоор бичигддэг “гурван хонгор” гэж хурдан азарганууд байсан. Өөрөөр хэлбэл Халзан сумын гурван хонгор азарга гурван жил дараалан аймагт түрүүлж айрагдаж байж л дээ. Тэрний нэг нь миний аавын хонгор азарга байгаа юм. Манай сумын тэмээн Дорж гэж морь сайн таньдаг, шинждэг мундаг буурал байлаа. Түүний хүү Шарав-Арилд, Шарав, Тожил нар ч аавынхаа эрдмийг өвлөн морь сайн таньдаг байсан гэж манай сумынхан одоо хүртэл ярьдаг. Манайхан ер нь бүгдээрээ л морь сайн уядаг хүмүүс байсан даа. Манай сумаас хамгийн анх улсын цол авсан Монхцой гэдэг хүн манай аав хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм.
-Тэгвэл таныг залган уяа эвлүүлж буй залуус бий юу?
-Манай хүүхдүүд морь уянаа. Манай хүү Содбаясгалан Ууганбаяр ахтайгаа хамтраад морь уядаг байсан. Ахтайгаа хамт морь уяж улсад морь түрүүлгэж байлаа. Одоо найз Шонхортойгоо нийлээд морь уяж байна. Ер нь манай хөвгүүд цөм морь уяна. Ах нь зургаан хүүтэй, цөм л морь уядаг даа. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй манайхнаас морь уяад цолонд хүрсэн олон хүн байна. Жишээлбэл аавын төрсөн дүү Жамсрангийн хүү Ганболд аймгийн Алдарт уяач цол авсан. Эрдэнэдалай өөрөө аймгийн Алдарт уяач, хүүхдүүд нь мөн аймгийн Алдарт уяач цолтой. Ер нь манай ах дүү нарын хүүхдүүд морь сайн уяна шүү.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Үйлс нь бүтэж яваг.
А.Тэлмэн





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна