Элдэвтэй жижиг А.Сүхбат


Зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүч үзэх бөхчүүдийн “Дархан мэх”-ний ертөнцөөр аялахад ямагт сонирхол татдаг. Энэ удаад олон мэхийн хувилбартай, уран гоё барилдаанаараа бөхийн хорхойтнуудын сэтгэлийг татсан жижиг хэмээх А.Сүхбат Аваргын “Дархан мэх”-ийг онцоллоо. Ихэнх бөхчүүдийн хувьд нэгээс хоёр мэхийг “Дархан” болгон эзэмшсэн байдаг бол А.Сүхбат аваргын хувьд ямар ч мэхийг уран гоё, чадамгай хийдгээрээ Монгол бөхийн дэвжээнээс Далай аварга цолыг хүртээд зогсохгүй ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж чадсан байдаг. Тиймдээ ч түүний талаар засуул, бөх сонирхогчид “Жижиг бол их элдэвтэй” хэмээн товчхон тодорхойлдог. А.Сүхбат аварга гуядана, хөл авна ч. Гар ачихын зэрэгцээ барьцтай, барьцгүй цохих мэхийг ч тун гаргамгай хийдэг.
Хөлд орох
Хөл орох мэхийг тэрээр өөрийн багш Х.Баянмөнхөөс өвлөж авсан гэдэг. Дархан аварга тохой сөхөж хонгодохооос гадна хөл авах мэхийг ч сайн хийдэг байсан нь хүү Б.Гантогтох, хүргэн А.Сүхбат нарт нь ч өвлөгдөж, тэд хөлд орох мэхийг нь гарамгай эзэмшиж, сурцтай хийдэг. А.Сүхбат 2000 онд наймын даваанд, 2001 онд есийн даваанд улсын баяр наадмаар Г.Өсөхбаярыг хөлд нь орж хаясан байдаг. Ийнхүү тэрээр хоёр жил дараалан шөвгийн дөрөвт Буур Жамьяан аваргын удмын Г.Өсөхбаярыг дархан мэхээрээ өвдөг шороодуулсан юм. Энэ онуудад тэрээр улсын баяр наадамд 9 давж түрүүлэн арслан, 10 давж түрүүлэн аварга цолыг хүртсэн байдаг билээ.
Барьцтай, барьцгүй цохих
Барьцгүй цохих мэхийг дээхэн үедээ Дундговь аймгийн харьяат улсын заан “жанжин” хэмээх Мижид, Өвөрхангай аймгийн харьяат улсын начин Чоймбол нар даацтай хийдэг байсан гэдэг. Энд нэгэн түүхт барилдааны талаар өгүүлэхэд 1932 онд Улаанбаатар 64 бөх барилдахад боохой хэмээх арслан Данзан, заан Мижид нар үзүүр түрүүнд үлджээ. Хэдийгээр Данзан арслан бяр хүчээр илүү байсан ч Мижид заан түүнийг барьцгүй цохиж унаган түрүүлж байжээ. Улсын заан Ц.Баярсайхан, А.Сүхбат нар ч цохих мэхийг голлон хийдэг байлаа. А.Сүхбатын хувьд цохих мэхийг маш хурдан үзэгдэхгүйгээр хийдэг онцлогтой.
Гар ачих
Тухайн барилдааны явцдаа сэтгэж, янз бүрийн мэх хийдэг А.Сүхбатын бас нэгэн “дархлагдсан” мэх нь гар ачих. 1996 оны наадамд аварга Д.Сумъяабазарыг маш уран гоё гар ачиж давсныг наадамчид санаж байгаа байхаа. Түүний гар ачаад орсон Сумъяабазар нисэх мэт л унасан гэдэг. Тэрээр гар ачааг баруун солгойгүй хийдэг. Түүнээс гадна гар ачих мэх нь Ховд аймгийн Буянт сумын харьяат Д.Мягмар заан, Ж.Ганболд заан нарын дархан мэх. Түүний талаар олон жил мөрөө түшүүлж, малгайг нь барин засаж явсан засуулч Х.Пүрэвээ ийн ярьсан байдаг. “Засуулууд бөхдөө ил, далд байдлаар зааж зөвлөдөг. Ил хэллээ гэхэд тойруу үгээр хэлнэ. Харин Сүхбат бол засуулын нүдний харцаар барилддаг. Нэг дохичихоод явахад тэрийг мэдэрчихээд мэхээ хийдэг. Тэгж их олон удаа хүнд байдлаас гардаг байсан. Ямар ч бөхтэй барилдсан өөртөө зовлонгүйгээр амархан давдаг” гэжээ. Тэрээр ямар ч үед маш түргэн, шуурхай барилддаг бөгөөд өөрийнхөө биеийн хөдөлгөөнийг барилдааныхаа явц, мэх хоёртой яг тааруулна. Тийм учраас хийж байгаа мэх нь маш хүчтэй, тэсрэлттэй харагддаг нь А.Сүхбатын барилдаануудыг улам уран гоё харагдуулдаг. Залуу насны аагаараа маш хурдан барилддаг, гарахдаа л учраа бөхөө хаях арга, мэхээ олчихсон байдаг учраас нөгөө бөхөө дор нь хаячихаад тугаа тойрно. Гэтэл зарим бөхчүүд хаяна гээд аархаад байгаа хэрнээ аргаа олохгүй унаад өгдөг. Тухайлбал талийгаач Хадаа аварга учраа бөх нь амархан хаячихмаар харагддаг юмуу яаж барилдахаа тунгааж бодолгүй, хээгүйхэн гарч ирээд л уначихдаг байсан. Тэгээд л “За яахав, хойтон жилийн наадам ойрхон байна даа” гээд шороогоо гөвдөг хүн байсансан. А.Сүхбат аваргын хувьд зүлэг ногоон дэвжээнээ хүчийг үзэхээ байсан ч шавь нар нь түүний “Дархан мэх”-ийг үргэлжлүүлсээр.
Д.Энхтуяа




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна