Их уяач Занданбалын хурд сумаа “ Манлай” гэж нэрлүүлжээ


2004 онд “ Ажнай “ Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшин Өмнөговийн Манлай суман дээр уяач Занданбал гуайн нэрэмжит наадам хийсэн байна. Морь мордож байх үед сэтгүүлч Л.Цагаандалай нутгийнхнаас:
-Занданбал гуайн үр хүүхдүүдээс энд байгаа уу? гэж асуухад нэг нь
-Занданбал гуайн өргөмөл ганц хүү Гэндэнсүрэн тэр хүрэн морьтой морь гаргаад явж байна гэж нэг нь заажээ. Уралдааны дундуур сэтгүүлч Л.Цагаандалай Гэндэнсүрэн гуайтай уулзан амар мэндээ мэдэлцээд түүнд:
-Хоёулаа тэрүүхэн довцог дээр очоод хэдэн үг сольё. Би танаас албан ёсны сурвалжлага авахгүй ээ, зүгээр л юм сонирхоё гээд хамтдаа явцгаажээ.
Тэгээд Л. Цагаандалай: - Та ах дүү хэдүүлээ вэ? гэхэд
- Би айлын өргөмөл ганц хүү байгаа юм. Манай аав мундаг хүн байсан даа. Би ч их тоглосон. Адуу малыг нь их үрэн таран хийсэн хүн гэж.
- Танай “Манлай” адуу Галшар адуугаар сайжирсан гэх яриа байдаг. Энэ чухам ямар учиртай юм бол оо? гэвэл
- Манай аав Аг гүнтэй нэг зиндаа байсан юм билээ. Аг гүн бол Өвгөн ноёны ач хүү Пунцагнамжил
-Зиндаа гэхээр шашны сургууль уу? Өөр сургууль уу?
-Аль нэг сургуулийн нэг анги “зиндаа” байж л дээ. Аав Занданбал бол хүрээ хотгүй явж олонтой харьцдаг, нөлөө бүхий хүн байсан. Тэгэхээр Аг гүн аавыг очоорой адуу өгнө гэж хэлсэн юм байх. Энэ нь хурдан адуу аваарай гэсэн үг л дээ. Тэгээд аавыг очиход Өвгөн ноён их өндөр настай хөгшин байсан гэнэ лээ. Тэгээд хоёр залуу орж гараад байхаар Өвгөн ноён асуусан байна.
-Энэ хүн хаанаас ирсэн юун хүн бэ? Бодвол чамтай морь мал авах л гэж яваа биз гэж.
Аг гүн хариуд нь:
-Тийм ээ. Говиос ирсэн миний зиндаа, найз байгаа юм гэж.
Тэгсэн Өвгөн ноён:
-Элбэг хээрээс битгий өгөөрэй, бусдаас нь яахав гэжээ.
Хоёр залуу хээр адуун дээр юу хийснийг гэрт байгаа өвгөн яаж мэдхэв дээ ... гэж Гэндэнсүрэн гуай ярьжээ. Энэ бол Занданбал гуай Элбэг хээрээс авсанаа бас цухас дурсаад авсан хэрэг л дээ. Ингэж тэр адуу ирж хурд тарьсан гэдэг юм билээ.
Гэндэнсүрэн гуай бас “Манлай” сумын нэр Занданбал гуайтай холбоотой болсон түүхийг ярьжээ.
Дээрхи Элбэг хээрийн төлийг авчирснаасаа өмнө үү, хойно уу гэдгийг сайн мэдэхгүй . Занданбал гуайн морь нь давхихгүй эндээд, хүүхэд нь унасан ч юм уу, болохгүй болохоор нь лам дээр очиж л дээ. Тэгсэн лам нь түүнд одоогийн “Манлайн баясгалант” овоог зааж өгөөд “тэнд буу, тэр овоог тахь. Тэнд морио уяа. Тэр овоонд “Манлайн баясгалант” гэж нэр өг” гэж хэлсэн байна. Ламын хэлснээр тэр овооны дэргэд бууж Манлайн баясгалант гэж нэрлээд, тахилга үйлдэж эхэлснээр Занданбал гуайн морь нь их хурдалсан гэнэ лээ. 1928 оны улсын баяр наадмаар Богдхан уулын аймаг Содномдаржаагийн “зээрд халзан” азарга түрүүлсэн байна. Улсад түрүүлсэн Со сайдын халзан гэдэг энэ азаргыг их уяач Занданбалтан сайдынхаа нэр дээр уралдсан ч юм уу,эсвэл өгсөн ч юм уу аль нь ч байж магадгүй ямартаа ч холбоотой. Занданбал нь Со сайдын шадар туслах явсан нөлөө бүхий хүн байсан гэдэг нь тодорхой юм. Төрийн наадмын түрүү азарганы эзэн энэ эрхэм их уяач Занданбал хурдыг авчирч, хурд бий болгож бас хурдлуулж нутаг, олон түмнээ алдаршуулсан хийморьтой монгол эр хүн байжээ.
Сүүлд “Манлайн баясгалант” овооны энгэрт сум төвлөрч “Манлай” нэртэй болсон түүхтэй юм билээ. Манлай сумын хурд эзнээ л хүлээж байгаа.
Намсрайцэрэнгийн Санжаадорж
2013.05.20.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна