МУ-ын заан Д.Мягмар: Хүн болгон миний гар ачааг сурах албагүй


“Дархан мэх биш юмаа гэхэд бүгд л өөрийн гэсэн нэг нэг мэхтэй байдаг шүү дээ. Болохоо байхад өнөөх ганцыгаа хийнэ. Эхэлж мэх хийхээсээ илүү нөгөө бөхийнхөө мэхийг хариулна гэдэг барилдааны чухал аргын нэг л дээ” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
Хүмүүс намайг гар ачдаг л гэдэг юм. Уг нь миний багын мэх өсгийлдөх, хав золгооноос цохих. Харин гар ачих мэхийг нэлээд хожуу хийдэг болсон. Дархан мэх гэхээсээ илүү би өөрийгөө хүний хийсэн мэхийг хариулахдаа гайгүй юм байсан юм болов уу гэж боддог юм. Хамгийн гол нь мэх хийх тохироо бүрдсэн цагт учраа бөх нь хариу арга хэмжээ авахын завдалгүй л өөрийн мэхээ хурдтай хийх хэрэгтэй. Хичнээн дархан мэхтэй байлаа ч тэр нь хариу мэхэнд орчихвол ямар дархан мэх болохов. Гар ачих мэхийг би барилдааныхаа явцад л сурсан. Уг нь би ганц нэг залуу бөхөд гар ачих мэхээ зааж байсан. Гэхдээ хийж байгаа хүн алга. Харин А.Сүхбат аварга хоёр гурван удаа маш оновчтой хийж харагдсан. Улсын наадамд Д.Сумъяабазарыг гар ачиж байсан санагдана. Тэрнээс өөр гар ачаа хийж байсан хүнийг хараагүй.
Ахмад бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтах Д.Мягмар заан залуу бөхчүүдийн барилдааны талаар сэтгэл дундуур явдагаа цухуйлгаад авсан юм. Бас ч үгүй алдарт гар ачаагаа өвлүүлчих санаатай хэд хэдэн залууст заасан ч түүнийг нь төгс эзэмшиж, хийж байгаа нь хараахан үгүй гэнэ. “Сэрвүү барьцнаас барилддаг бөхөд гар ачааг заана уу гэхээс хав барьцнаас барилддаг бөхөд заагаад сурахгүй шүү дээ” хэмээн заан онцолж байсан.
Бидний үеийн барилдааны арга барилыг одоогийнхтой харьцуулшгүй юм шиг байна. Одоо залуус мэхний хувилбаргүй, мэх хийхгүй байна. Нэг их масстай хүмүүс золгоонд барьцанд хүрч байж л нэгнийгээ хаяна. Тэрнээс гарцаагүй мэх хийхгүй байна, энэ залуучууд. Ер нь би бөхчүүлийг заавал өөрийнхөө мэхийг сур гэдэггүй юм. Тэгээд ч хав барилддаг хүнд шуудагдаад давхар ачих, хутгах, хавирч цохих, сэрвүү барьцнаас барилддаг хүнд сэрвүү барьцнаас хийдэг мэхийг заах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэрвүү барьцнаас барилддаг хав барьцны мэх бас тохирохгүй. Тиймээс тухайн хүний барилдааных нь онцлогт таарсан мэхийг нь зааж өгдөг. Тухайлбал давхар шуудагнаас барилддаг бол дүүгүүрдэх, давхар тохдог ч юмуу, дэгээдэх, мордоод хөөх барьц дагуух нь мэхийг нь заана. Тэр нь ч илүү үр дүнтэй. Тэрнээс биш заавал миний өсгийлдөх, хавирч цохихыг сур гээд хүн болгон сурахгүй. Тэгээд ч хүн болгон миний гар ачааг сурах албагүй. Миний гар ачих дайны тийм барилдаантай хүнд бол зааж болно. Хүн болгон дархан мэхээ тэр болгонд зааж сургах шаардалага байхгүй. Харин тийм мэхийг хийхэд тэгж хариулдаг юм байна гэдгийг мэддэг байх хэрэгтэй.
Ганцхан гар ачих биш өсгийлдөх, цохих гээд угсраа мэх олонтой тэрээр улсын цолны босгыг хагалж цохих мэхээр алхаж байсан бол заан цолоо мордох мэхээр авч байсан гэдэг.
Тавын даваанд Чойжилсүрэн арсланг хагалж цохих мэхээрээ унагаж улсын начин цол авч байлаа. Харин дөрвийн даваанд нь Архангай аймгийн харьяат Рэнцэндоржтой барилдаад мордоход нь зайлж цохиод давсан. Заан цол авахдаа Дагвасүрэн арслантай долоогийн даваанд таарч, бид хоёрын барилдаан удсан учраас золгож барилдсан юм. Ингээд миний талаар золготол мань хүн толгойгоо урдуур гаргаад ирэхээр нь урдаас нь сөрөөд мордчихлоо. Өмнөх зургаагийн даваанд нь Хадаа аваргатай барилдаад хагалж цохиж давж байлаа. Хамгийн гол нь хүний барилдааных нь онцлогт тааруулж мэх хийх хэрэгтэй. Заавал ганц дархан мэхээ хийнэ гэж муйхарлан зүтгэж болохгүй. Дээр нь хүн мэх хийвэл буцаагаад тэр мэхэнд нь таарсан хариу мэх хийх хэрэгтэй.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна