Аймгийн Алдарт уяач М.Мялдорж: Нэг жилийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртэж рекорд тогтоож байлаа


”Мөрөн гурил тэжээл” ХХК-иар овоглодог гурван Алдартын нэг нь Шинэ-Идэр сумын уугуул Мөнхбатын Мялдорж юм. Хурдан хүлгийн хийморьт сүслэн морьтон монголын Монголын мөнхийн омогшлыг дэврээж яваа түүнтэй цөөн хором ярилцсан юм.
-Хурдан хүлгийн хийморьт сүслэх болсон тэр үеийн дурсамжаас яриагаа эхэлье. Хэзээнээс уяа эвлүүлэх болсон бэ?
- Манай компанийн захирал байсан Буянт гэдэг хүн 1996 онд “Хэнтийгээс адуу авчирч, Хөвсгөлийн адууны цусыг холдуулна” гээд намайг хамт авч явсан юм. Буянт дарга өөрөө тэр нутгийн Жаргалтхаан сумын хүн л дээ. Тэгээд бид хоёр бүтэн сар явж байж гурван азарга буюу 48 тооны адуу авчирсан юм. 1996 оны 7 сарын 28-нд эндээс гараад яг сарын дараа ирж байсан.
-Жаргалтхаанаас л авсан уу?
-Үгүй ээ, Дэлгэрхаан, Цэнхэрмандалаас бас авсан. Тэгж явж байхдаа МУ-ын Алдарт уяач Сүрэнхор гуайнд очиж, тэднийхээс 2 гүү авч байлаа. Нутгийнхан нь Сүрэнхор гуайг тэр хавийнхаа гайгүй сайн хурдан адуунуудыг цуглуулсан гэж ярьдаг юм билээ.
-Алдартын адуу арай өөр байх байлгүй?
-Сүрэнхор гуай морьдоо өвөл уядаг, зун уядаг, намар уядаг гээд ангилчихсан байсан. Өөрийнхөө адуунаас хүнд өгөхдөө жаахан харамдуу л байдаг юм билээ. Биднийг тэр холоос зорьж ирсэн гэдгийг маань хүндэтгэж арга буюу хоёр гүү өгсөн байх. Алдартын хоёр гүүний нэгийг нь 600,000, нөгөөг нь 450,000 төгрөгөөр авч байсан. Тухайн үедээ бол бас өндөр ханш л дээ. Мөн Жаргалтхаан сумын Дагва гэж хүнээс хонгор азарга, нэг үрээ, хоёр унагатай гүүний хамт авсан. Тэгж явахдаа би таван хонгор үрээ авчирч, би нэгээр нь азарга тавьсан юм.
-Онцолж яриад байхыг бодоход хонгор азарга тань хурдалжээ дээ?
-Баттулга гэж залуугаас авсан хонгор шүдлэнгээр азарга тавьж уяхад аймгийн наадамд нэг түрүүлж, дөрөв шөвгөрсөн. Нэгэн үе Хөвсгөлд яригддаг л адуунуудын нэг байлаа. Хонгор азарганд маань Архангай, Өвөрхангай, Завханд болсон гурван ч бүсийн наадмын урилга ирсэн ч алинд нь ч явж чадаагүй. Тэгж байгаад хулгайд алдчихсан. Хоёр азарга адуугаа алдчихаад олж авч чадаагүй дээ.
-Харамсалтай юм. Хэнтийгээс авчирсан бусад адуунууд яаж давхисан бэ?
-Эхний жилээ наадам өнгөрсөн хойно ирсэн, тэгээд ч нутаг солигдоод уях боломжгүй байсан л даа. Харин хойтон жил нь уяж, аймгийн наадмаас хоёр айраг авсан. Тэгэхэд хонгор азарганыхаа уяаг алдаад зургаалуулж байсан юм.
-Уяаны ялгаа байна биз?
-Байлгүй яахав. Манай эндхийн уяанаас ялгаатай юм билээ. Байгаль цаг уураас эхлээд идэж байгаа ургамал ногоо нь эрс тэс болохоор арга ч үгүй байлгүй дээ. Буянт дарга авчирсаныхаа дараа жил яг нутгийн заншлаар уяад хонгор азаргаа айрагдуулж чадаагүй. Таана хөмүүл гээд чанартай ургамалтай газрын адууг хүйтэн усаар услахгүй бол хоол нь исэлдээд байдаг юм билээ. Манай эндэхийн борог, ботуул идсэн морийг услахаар гүйлгээд гэдсээ гөвчихдөг. Энэ мэтээс эхлээд ялгаатай зүйл бишгүй байсан. Гэхдээ тэр гурван азарга адуу манай Хөвсгөлийн адууг тэр дундаа аймгийн төвтэй ойрхон сумдыг адууг нэлээд сайжруулсан шүү. Хэнтий зүгийн тэр адуунуудыг өөрөө уяж нэг түрүү, 21 айраг авсан. Одоо манай гурилын үйлдвэрийнхний уяж байгаа адуунууд дандаа л тэгэхэд ирсэн адуунуудын үр төлүүд. Ингэж бид Галшар нутгийн хурдыг уяж моринд орж байлаа.
-Гурилын үйлдвэрийн гурван Алдарт гээд байсан. Тэр үеэс хойш төрсөн цолтнууд уу?
-Тиймээ, би хамгийн түрүүнд буюу 2002 онд аймгийн Алдар уяач цолоо авч түүнээс хойш Ганбат захирал 2011 онд, Мягмаржав сая өнгөрсөн 2012 онд Алдарт уяач болсон. Манай гурилын үйлдвэр 52 жилийн турш баруун таван аймгаа гурил, малын тэжээлээр хангаж байгаа буянтай газар. Бас дээр нь мал аж ахуй эрхэлдэг. Нэг үе 5000 гаруй толгой малтай байсан. Одоо бол 2000 гаруй мал бий.
-Гурилын үйлдвэрийн үйлдвэрийн нэртэй уяачдын амжилтыг багцалж үзсэн үү?
-Зөвхөн аймгийн наадмаас 60-70 айраг, түрүү авсан байх. Бүсийн наадмуудад төдийлөн амжилт үзүүлж чадаагүй л байна. “Дархадын хурд” аймгийн бүсийн наадамд л хоёр удаа оролцон Ганбат захирлын хээр азарга, бор үрээ хоёр айрагдсан.
-Аймгийн наадмын дэвжээнээс гарч уралдъя гэж бодож байв уу?
-Бодогдож л байна. Улс бүсийн наадамд очиж уралдаж үзэх юмсан гэж. Энэ жил ММСУХ-ны шинэ жилийн баярт очиж оролцоод азтай сугалаа таарч Тод манлай уяач Цэрэнжигмэдийн Макс угшлын охин даага авахаар болсон. Хавар жаахан дулаарахаар очиж авна даа.
-Мялдорж Алдартын амжилтын оргил үе нь хэзээ байсан бэ?
-1998-2002 оны үе юмуу даа. 2002 онд би аймгийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртэж байлаа. Их наснаас бусад бүх насанд морь оруулж тухайн үедээ Хөвсгөл аймагтаа рекорд тогтоож байлаа. Аймаг үүсгэн байгуулагдсан цагаас хойш нэг жилийн наадмаас тийм олон айраг түрүү авсан хүн байгаагүй юм гэсэн. Хойтон жил нь МУ-ын Алдарт болсон Доржпүрэв гуай дөрвөн түрүү, гурван айраг авч миний амжилтыг эвдэж байсан.
-Бахдам түүх байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Уясан хүлгээ хурдлуулж, алтан жолоо өргүүлж яваарай.
-Баярлалаа. Манай нутагт зочилж, бидний түүхийг хуваалцаж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсээд өөрийн санаж явдаг нэг зүйлээ хэлье. Хурдыг нь бодоод хаа сайгүй л шинэ цагийн монгол адуу буюу эрлийз адуугаар наадах сонирхолтой болж. Адуугаа сайжруулж байгаа хэлбэр нь чухал ч монгол адууныхаа удам угшилд нөлөөлчихвий гэх болгоомжлол төрдөг. Монгол хүн монгол морьтойгоо байхад хүний дор орохгүй гэж хөгшчүүл ярьдаг. Буурлуудынхаа энэ сургаалийг бодолцох яваарай гэж хэлмээр байна.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна