МУ-ын харцага Н.Саранцогт: М.Мөнгөн арсланд тоогдож амлуулаад, нэгийн даваанд өвдөг шороодсоноо дурсах дуртай


МУ-ын харцага Н.Саранцогт 1965 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төржээ. Н.Саранцогт нь эцэг эхээс арвуулаа бөгөөд дээрээсээ хоёр дахь хүүхэд юм байна. Удам дагаж бөх гэдэгчлэн харцагын маань удамд сайн бөх хүн байсан гэдэг. Түүний аавынх нь төрсөн дүү Сундуй аймгийн арслан цолтой бөх хүн байжээ. Авга ах Сундуй нь Сэлэнгэ аймгийн наадамд 1979-1986 оны хооронд 6 түрүүлж хүч чадлаа олноо гайхуулж явсан нэгэн аж. Тиймдээ ч аав нь түүнийг өсөх идэр начин болчихоод байхад нь “Чи Сундуй ахынхаа дайтай барилдаж чадахгүй байна шүү” гэж зэмлэх анхааруулахын хооронд хэлж байсан гэдэг. Мөн түүний авга талын хоёр ах болох Амгалан, Машбат нар нь аймгийн начин, сумын заан цолтой бөхчүүд байгаа бол Н.Саранцогтын төрсөн дүү болох Батдагва аймгийн заан Энхцогт аймгийн начин цолтой аж.
-Сэтгэлээс гардаггүй баяр наадам, барилдаанаа дурсахгүй юу?
-Би 1995 онд начин цол авсныхаа дараагийн даваанд З.Дүвчин зааны хөлийг нь авч унагасан барилдаан санаанаас ер гардаггүй юм. Тэр үед би залуу ч байж, бяртай ч байж дээ. Харин 1994 онд төрсөн Баруунбүрэн сумынхаа 60 жилийн ойгоор түрүүлнэ гэж бодож байгаад шөвгийн дөрөвт унасан маань хамгийн их сэтгэл гонсойсон баяр наадам байсан даа.
Тэрээр 1994 онд 27 настайдаа анх улсын наадамд зодоглосон нь бусад бөхчүүдтэй харьцуулахад нэлээд хожуу улсад хүч үзсэнд тооцогддог юм билээ. Анх арслангийн аманд очиж өвдөг шороодон “ухаажсан” тэрээр 1995 ондоо зургаа давж өсөх идэр начин болсон байдаг. Тэрээр энэ наадмын гуравт улсын начин Л.Даваадалайг, дөрөвт улсын заан Ё.Ишгэнийг, тавд улсын заан С.Хүрэлбаатарыг, зургаагийн даваанд улсын заан З.Дүвчинг өвдөг шороодуулан элэг бүсийг тайлуулснаар хожим МУ-ын харцага цолыг авсан юм.
-Анхны бай шагнал их урам өгсөн байх даа? Ямар бөхийн аманд орж байсан бэ?
-Тэр үед чинь одооных шиг ямар мөнгө төгрөг том том бай шагнал байгаагүй шүү дээ. Анх барилдаад халуун сав, цайгаар шагнуулж байсан маань санаанаас ер гардаггүй юм. Тэр бол миний анхны хамгийн том бэлэг байсан. Би 1994 онд анх нэгийн даваанд Мөнгөн арслангийн аманд ороод унаж билээ. Тэр том бөх намайг амласанд одоо хэр нь би баярлаж явдаг.
-Одоогийн барилдааны дүрмийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Намайг барилдаж байхад одоогийнх шиг барьц сонгуулдаггүй, цаг хугацаа хамаардаггүй байсан л даа. Одоо чинь барьц сонгосноор бөхчүүд үзэгчдийг чилээлгүй хурдан барилдах сайн талтай ч тухайн бөх өөрийн хийе гэж бодож төлөвлөсөн мэхээ цаг хугацаанд баригдаад гаргаж чадахгүй байна уу даа гэх бодол төрдөг юм. Тэгээд ч дээхнэ үед жин багатай бөх хурдан шаламгай, сэрвүү барьцнаас уран гоё мэх хийж, сайн барилддаг байсан бол сүүлийн үед дүрмэндээ тааруулаад тарган, жин ихтэй бөх барилдвал илүү амжилт гаргах бололтой юм.
-Бөх болгон өөр өөрийн мэхтэй байдаг. Таны хувьд ямар мэхийг сурцтай хийдэг байв.
-Би баруун сэнжигнээс хонгодох, золгооноос татах, хутгахаас гадна баруун, зүүн аль аль талаараа хөмрөх мэхийг даацтай хийдэг дээ.
-Бөхчүүдийн хувьд эрхэмлэн дээдэлж явдаг зүйл нь зодог шуудаг байдаг шүү дээ? Та барилдаж байх хугацаандаа хэдэн зодог шуудаг элээсэн бэ?
-Тэгэлгүй яахав. Монголчууд бид чинь аав ээж, бурхан тахилгаа дээдэлдэг. Би барилдаж байх хугацаандаа таван зодог шуудаг элээсэн. Одоо бүгдийг нь хадгалдаг. Миний хүүхдүүдээс барилддаг хүн гарч ирэх юм бол өгнө гэж бодож байгаа шүү. Яагаад гэвэл манай аавын тал бөхийн удамтай байсан.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
59.153.114.216
Нэгийн даваанд амалдаг гэж энэ сэтгүүлчид хэн шивнэчихвээ
Reply