Хурдан морьдын уяа сойлго тохирч буй эсэхийг хэрхэн мэдэх вэ?


Уяа морьдод хийгдсэн засал сойлго тохирсон бол дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. Тухайлбал:
Морь засалдаа зохирсон үед уяандаа тэмүүлж дурших, зан ааль нь номхон дөлгөөн болох, хэлээ долоож эвшээн баясах, хүн ба нөхөр морио нууж сэмээр харах, унтаж зүүдлэх, сэрээд суниаж хөлөө засах, биеэ хэвлэх, уяанаас тавихад улаан залаат монгол малгай шидэх тухайн газарт очиж хөрвөөх, хөрвөөхдөө урд хөлөөрөө өвчүүгээ цохиж дэлдэх, уяандаа үргэлж унтах, хөмсгөө хэт харсан мэт байх, сайхан тунгалаг шүлс гаргах, шүлс нь унжралдсан бөгөөд амт нь гашуун байх, ямар ч зүстэй байлаа уг зүс нь уснаас гарсан мэт гялтганаж байх, сүүлээ үе үе шарвах, биеэ зууж маажих, мөн алсыг харж жиргэн үүрсэх, гэдэсний хэлбэр нь өвчүүний халбага буюу аймхай мөгөөрснөөс хойш цавь хүртэл шулуурч хөвчлөх, ташаан толгойн өлөн хонхор үлэмж багассан байх, баас нь маш нягтарч хомоол болохын дээр усанд хийхэд живэхгүй хөвөх, цээж амьсгалын үзүүр нь уушгины тархмаалаас хэтэрч өнгөрөхгүй болох бөгөөд тэрхүү морины дотогш татсан амьсгалын үзүүр нь цавины буланд хүрч байгаа мэт хавирга нь яралзах, мөнхүү амьсгалыг гадагш түлхэж буцаахдаа алгуур аажмаар буцааж байвал сая заслага нийлж буй нь энэ гэж үздэг байна. Уяа заслын зарим сударт алив морины хөлс, гэдэс хоёр тэнцэж уяа зохирвоос давхиж ирээд сэрвэлзэн тал тал тийш харах, амаа ангалзан амаа ангалзан эзэндээ сайхан аалиар загнаж байх ба үзэхэд нүдэнд зохистой бөгөөс уяандаа тэмүүлэн очиж цээжээ өндөрлөн алс харж, хоёр завжаар нь шүлс гарч туурай юугаа нийлүүлэх хийгээд туурайн өнгө нь гялалзсан болох ба судал илрэх мэт, давхихад бие нь чанга, урд хоёр хөл нь эрүүн дор зэрэгцэн ирэх, хойд хоёр хөл нь сүүлнээс хойш хаягдах, давхиж ирсэн үед өвс унхилан идэхийг хүсэмжлэх, гишгүүлж явуулахад бие нь сулхан мэт салгалан явах, услахад амаа үл зайлан шударга залгих зуур алсыг гурвантаа харж уух бөгөөд гэдэс нарийн тэгш, үсний өнгө хурц сайхан, нүд сэргэлэн бол уяа сойлго зохирсны шинж тэмдэг хэмээн сургасан байдаг. Манай нэрт соён гэгээрүүлэгч, судлаач О.Намнандорж агсан «Монголын хурдан морины тухай» номондоо: уяж байгаа хурдан морины засал ханасан эсэхийг мэдвэл тэр морь гүйх эсэхийг мэдэхэд хялбар болно гээд засал ханасан моринд олон зүйлийн сонирхолтой шинж тэмдэг гарах тул үүнээс зарим хэдийг дурдвал гээд:
Богино сунгаанд зэрэг туссан дөрвөн хөлийн мөр нэгэн шугаманд жирийнэ. Баас нь сэвгүй болж, хатуу нягт хоомол болсон байна. Уяандаа байхдаа хөлөө сойхгүй, дөрвөн хөлөө тэв тэгш гишгэж ширээ шиг тэгш зогсоно. Хөлс зохирч уяа нийлж буй аваас хөлс нь өнгөгүй, тунгалаг, ямар ч хужир шүүний амтгүй болно.
Биеийн ерөнхий хэлбэр нь улам ч гоё, өндөр нарийн болсон мэт үзэгдэнэ. Хөрвөөхдөө урд хоёр хөлөө өвчүүндээ хүргэж цохих, хамар, дал, хөх махны судас олон гарах, зүсний өнгө гялтганаж уснаас гарсан юм уу, тос түрхсэн мэтээр харагдах, тарлалт үсэргэлтийн үед эмээлийн доор ямар ч хөлсний оргүй хув хуурай байх, мах нь үл хөөх, сэтгэл хөнгөн, соргог сэргэлэн болох, сормуус нь ээдрээ эрчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ гэжээ.
Г.Цэвэгмэд
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.89.75
гоё зүйл бна
Reply