Б.Лэгшигдорж: Хотгойдын унага хурдан гэдгийг хонгор морь маань харуулсан


Төмөрбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баадайн Лэгшигдоржийн хонгор морь “Хотгойдын хурд-1” уралдаанд айргийн гуравт хурдлан нутгийн олны магнайг тэнийлгэж байсан хурдан ажнай юм. Хурдан хүлгийн хийморьт сүсэглэн дээдсийн буян дээдэлж явдаг энэ эрхэмтэй хөөрөлдснөө сийрүүлэн хүргэж байна.
-“Хотгойдын хурд-1” бүсийн уралдаанд Хөвсгөл нутгийнхаа нэрийг гарган айргийн гуравт хурдалсан хонгор морины тань талаар ярилцлагаа эхэлье?
-Ийм сайхан сэтгүүлд хонгор мориныхоо талаар ярих болсондоо баяртай байна. Мал дагавал ам тосдоно гэдэг аргагүй үнэн юм байна. Даваасүрэн гишүүний санаачлан зохион байгуулсан “Хотгойдын хурд-1” бүсийн наадамд газар газрын шандаст 600-гаад их морь мордсон. Тэр олон хүлгээс миний хонгор айргийн гуравт хурдалж, Хөвсгөлийн адуу хурдан юм байна шүү гэдгийг баталж харуулсан. Үүнд ах нь их баярлаж явдаг. Хонгор морины минь амжилт надад болон манай нутгийнханд их эрч хүч авчирсан гэж би боддог. Яагаад гэхээр түүнээс хойш манай аймгийн уаячид Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгуудаас олон адуу авчирч, өөрсдийн адууны чанарыг сайжруулж байна. Өөрөөр хэлбэл Хотгойдын хурд манайханд улс бүсийн наадамд морь айрагдуулж болдог юм байна гэдгийг харуулсан. Өнгөрсөн жил гэхэд Тариалан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Доржпүрэв гуайн хүрэн үрээ улсын наадамд түрүүллээ шүү дээ.
-Нээрэн ч луу жилийн уралдаануудад хоймор нутгийн уяачид одтой сайхан наадсан шүү?
-Би хонгор морио 18 жил уяж, аймгийн Алдарт уяач цолыг авсан. Оны шилдэг уяач ч болж байлаа. Ер нь хонгор мориныхоо буянаар Хөвсгөл аймгаасаа авч болох бүх шагналыг авсан. Одоо залуучууддаа өөрийн мэддэг чаддагаа хуваалцаж, “манай нутагт хурд байна. Гагцхүү таньж уях нь чухал” гээд л сургаж байдаг юм. /инээв/
-Хонгор морь таны унаган адуу юмаа даа?
-Тэгэлгүй яахав. Миний өөрийн унаган адуу. Хотгойдын жороо алаг гүүний минь анхны төл байгаа юм. Хонгор морь маань дааган цагаасаа эхлээд соёолон хүртлээ Төмөрбулаг сумынхаа наадамд тасралтгүй түрүүлсэн. Ажил ихтэй, түүнээс болоод нэг хэсэг аймгийн наадамд ирж уралдаж чаддаггүй байсан.Тэгж байгаад нэг ирж зургаалаад, дараа нь дахиад ирж шөвгөрсөн. Мөн “Дархадын хруд” аймгийн чанартай бүсийн уралдаанд түрүүлж, Хөвсгөл аймагтаа хамгийн анхны машины байг авч байлаа. 2007 оны “Хотгойдын хурд” уралдаанд манайхан нас болгоны түрүүдээ зургаан шинэ пургон бэлтгэчихсэн байж байгаад бүгдийг нь тавиад туучихаж байсан. Нутгийнхаа наадмыг бүх түрүүг алдах сайхангүй л юм билээ.
-Хонгор морь “Хотгойдын хурд-2” уралдаанд яаж давхисан юм бэ?
-Хойхнуур ирсээн. 2014 онд Хотгойдын хурддаа мордуулж тоосыг нь өргөөд хонгор мориныхоо зодгийг тайлах санаатай байгаа. Одоо ч нас нь явж байна даа.
-Яриа эхлэхээс өмнө дээдсийнхээ буяныг эдлэх гэж тэднийхээ үйл хэргийг үргэлжүүлэх гэж морь уясан гэж байсан. Түүнийгээ тодруулаач?
-Манай нутагт Баадай нэртэй хоёр сайхан буурал байлаа. Нэг нь миний аав Сайнбуянгийн Баадай, нөгөө нь Жамганы Баадай гэж нэгэн үед морь уяж ид гайхуулж явсан буурлууд. Би Сайнбуянгийн Баадайн хамгийн том хүү нь. Буурлуудын маань морь уяж байх ид үе захиргаадалтын хатуу цаг л даа. Аав маань худалдаанд нярав хийдэг байсан болохоор тэр бүр санаснаараа морь уяж чаддаггүй байсан юм шиг байгаа юм. Миний аав Ардын хувьсгалын 40 жилийн ойгоос эхлэн морь уяад, нэлээд олон түрүү, айраг хүртсэн. Аавын маань нэртэй тодорч гарсан хүлэг бол Дэлгэр бор гэж хурдан буян байлаа. Тэр бор морийг Төмөрбулагийн “Согтуу” Дэлгэр гэдэг хүн архи уухдаа унаж явдаг байж л дээ. Аав маань харчихаад хурдан гэдгийг нь таньж авчирч уяад, аймгийн наадамд нэг түрүүлгэж, хоёр аман хүзүүдүүлэн, хоёр айрагдуулсан. Хамгийн сүүлд аймгийн наадамд уралдаад айргийн тав дотор орж ирээд унаад, өөд болж байсан гэдэг юм. Аав маань 1960-н хэдэн оноос эхэлж түрүүлгэсэн үрээгээ Лигшигдоржийн үрээ юм шүү гэж миний нэр дээр цоллуулж үнэмлэх бичиж үлдээсэн. Хүүгээ морь уяна гэдгийг зөнгөөрөө мэдэрч байсан юм болов уу даа.
-Танайхнаас танаас өөр морь уядаг хүн байхгүй юу?
-Миний дараагийн дүү аймгийн начин Балдандорж гэж хүн бий. Тэр маань олон жил морь уясан. Морьд нь ч гэсэн сайн давхиж, айраг түрүү олныг хүртсэн. Тэгээд хот хүрээ бараадаж морь уяхаа болихоор нь би залган морь уяж эхэлсэн юм. Түүнээс биш би чинь жолооч хүн шүү дээ. 1995 оноос аавынхаа удмыг залган морь уях болж аймгийн баяр наадмаас дөрвөн түрүү, таван айраг хүртсэн байдаг юм. Одоо намайг залган манай хүү Батзаяа, Бат-Ирээдүй нар маань морь уяж байна.
-Хонгор мориноос гадна Лишигдорж Алдартын нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байдаг вэ?
-Унаган хул үрээ маань 2008 онд даагандаа аймгийн наадамд түрүүлээд, дараа нь “Дархадын хурд-3”-т аман хүзүүдсэн. Тэр жил хонгор морь маань аймгийн наадамд хойхно ирчихээд “Дархадын хурд”-д очиж түрүүлсэн юм. Би ер нь түрүү авна ч гэж бодож байсан.
-Уучлаарай, түрүүнээс хойш таны зүүсэн хэт хутга анхаарал татаад байлаа?
-Миний хадам аав Дэлгэр мөрөнгийн захад нутаглаж байсан Горон Дашзэвэг гэж хүн байсан юм. Би тэр хүний хоёр дахь охиныг авч суусан. Горон Дашзэвэг гэдэг хүн амьд сэрүүн байхдаа “За миний хоёр хүүхдийг сайн сайхан авч явна шүү, чи чадна” гээд өөрийн хэт хутга, хөөргөө надад өгсөн. Тэгээд жилийн дараа бурхан болсон юм хөөрхий. Тэр сайхан буурлын буяныг зөв дааж явахын хичээж, эдлэд хэрэглэлийг хааяа нэг гангарч явдаг юм. Яваандаа бага хүү Батзаяадаа өгнө гэж бодож байгаа. Надад итгэж найдсан тэр сайхан буурлын хурдны удмыг нь дэлгэрүүлэхээр унаган морь жороо алаг гүүг өөрийнх нь том охиных нь хүүхдээс шинэ мотоциклоор авч байлаа.
-Таны хонгор морины эх мөн үү?
-Тийм.
-Буурлын буян гэдэг үгийг олон давтаад байсны учрыг олох шиг боллоо?/инээв/
-Ах нь тэр сайхан буурлуудаа дурсая гэж бодож ирсэн юм.
-Уяачийн жудаг ёсны дээд нь болсон ахас ихэсээ хүндэтгэх үйлийг чанадалж явдаг танд нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Уясан хүлэг тань хурдан байж тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
-Баярлалаа. Энэ дашрамд нийт Хөвсгөлийнхөө уяачдын өмнөөс УИХ-ын гишүүн, Хөвсгөл аймгийн МСУХ-ны тэргүүн Ц.Даваасүрэнд талархлаа илэрхийлж, нутгийн адууг хөгжүүлэхэд таны хичээл зүтгэл их нөлөөлж байгаа шүү гэдгийг дуулгамаар байна.
А.Тэлмэн


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.78
Мундаг цоглог хийморьтой уяач шүү дээ
Reply