Хурдан морины уяа сойлго таараагүй үед гарах шинж тэмдгээс


Ер хоног олон ба уялга хэтэрвэл зүс нь харлаад зан ааль хурц хятуун болно. Зовхи нь атирах, гэдэс нь холхи болоод баас нь шингэн, хамар ам нь үрчийн атирах, нүд нь нуухтах, улайх ба чих нь унаж шүхэрлэх, зоо нурууны үзэмж алдагдаж сулрах, хөлс эс зохирвол үс өнгөө алдаж бүрзийх бөгөөд давхиж ирмэгц аяндаа цочих, гэдэс эс зохирвол давхихдаа амьсгал давхцах, эсвэл гэдэс, умдаг шахах, үгүй бөгөөс цээжнээ тулалцах, уяандаа уйдваас нураагаараа хотойх, суниах, эвшээх, ус нь эс зохирдвол унтах, гэнэт гэнэт цочих, газар дэвсэлж самардах ажээ. Бас халуун, хүйтэн эс зохивоос биеэ олон удаа маажих, газар эс зохилдвол шээсний өнгө хар хүрэн болох, нүд нь нуухтах, тавихад үл хөрвөөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.
Уяа засалдаа уйдсан морийг дараах аргаар сэргээж сэтгэлийг нь засах тухай зарим сударт тэмдэглэснийг тодруулбал :
* Уяа засалдаа уйдсан морьдыг зориуд өндөр уул, овоонд гаргаж алсыг хэд хэд үзүүлэх;
* Өөрөөс нь хол дутуу морьдтой тарлах, сунгах уралдаан зохиож зориуд түрүүлгэх, ингэж уралдан жөтөөрхөлцүүлэхдээ байнга гууглах, ирсэн хойно нь унасан хүүхэд нь гийнгоолох, марзайлах, цоллох;
* Уяандаа байхад нь элдэв тансаг үнэртэн танартнаар, тухайлбал янз бүрийн зандан мод, арц хүж үнэртүүлж ариусгах. Нөгөө гэвэл морин хууранд адуу, ажнай хурдаа магтсан уртын дуунуудаас дуулж хуурдах;
* Эс ядваас хоёр гурав хоног ижил сүрэгт нь тавьж цатгавал эрхбиш сэргэх буй.
О.Намнандорж агсан: Хурдан морины уяа засал дутах, хэтрэх явдал нь олонтаа тохиолддогийг дурдаад энэ талаар доорх шинж тэмдгүүд илэрнэ гэжээ. Тухайлбал: Бие хүнд, хөлөө сольбож гишгэх, давхихдаа амьсгаадах, өнгө зүс алдах, сормуус ээдэрч атирах, мөн зовхи нь атирах, давхихдаа мах нь хөөх, гэдсээ; эвхийн гудайн зогсох, зоо нурууны ус нь унах, олон дахин шээх зэрэг шинж тэмдгүүд илрэх тухай товч тэмдэглэсэн байдаг. Мэдээж энд өгүүлсэн заслын зохирсон, эс зохирсон шинж тэмдгүүдээс гадна нууц маш олон зүйлийн. шинж тэмдгүүд байх нь илэрхий. Энэ бүгдийг танин мэдэж ажнай хурдан хүлгүүдээ уяж засах эрдэм ухааныг эзэмших тухайн уяачаас шалтгаална билээ.
Г.Цэвэгмэд
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна