Далай аваргын Дархан мэх


-Таны дархан мэх юу вэ?
-Надад дархан мэхсээд байх юу байхав. Харин хамгийн их хийдэг мэх гэвэл хав золгооны барьцнаас л юм хийнэ дээ. Хав золгооны барьцанд ямар мэх хийдэг тэр бүхнийг хийдэг.
-Дархан мэх ямар ч үед хоригддогүй гэдэг. Таны хоригддоггүй мэх юу вэ?
-Өрсөлдөж байгаа хүмүүс л сайн мэднэ дээ. Өсөхбаяр тийм мэх хийдэг, тэр нь эвгүй шүү, тэрэнд нь уначих гээд байдаг гэдэг ч юмуу. Ер нь нөгөө хүмүүсээсээ асуусан нь дээр байхаа. Өөрийнхөө тухай би тийм мэх хийдэг, тэгж хүн хаядаг гэх нь жаахан зохимжгүй санагдаж байна. Одоо барилдаж байгаа хүн болгон л надтай барилдсан байгаа шүү дээ. тэднээс асуусан нь дээр байхаа.
Засуул Х.Пүрвээ: Өвөө Н.Жамъяныхаа захиасаар хөл мэх хийдэггүй
Босоо өрөлттэй, доор өрж чаддаггүй. Энэ нь өөрийнх нь биеийн өндөр болоод хөдөлгөөнтэй нь шууд холбоотой. Их өндөр хүн тонгойчихоор дээшээгээ босож чаддаггүй, их удаан. Тийм учраас босоо байдлаасаа, голдуу золгонгуутаа мэх хийдэг. Солгой өрөлтэй учраас зүүн тал руугаа давуулж гуяддаг. Зүүн гараараа давуулж далбааных нь араас бариад, баруун гараараа шуудагнаас барьж байгаад давуулаад гуядчихдаг. Тэгэхээр энэ бол Далай аваргын дархан мэх. Давуулж гуядах мэхийг дархан хийнэ дээ. Зүүн хөл шүүрнэ, энэ нь чөлөөтөөр барилддагтай холбоотой. Авсан хөлөө алдчих юм бол шууд хав дөрвөлжин золгоод давуулаад гуядчихдаг. Түүнээс биш цэрвүү барьцнаас давуулж гуядана гэж байдаггүй юм. Барилдааны явцад баруун, зүүн гараараа хөл авдаг. Зүүн гартаа хөл авахдаа их муу. Зүүн гараараа авсан хөлийн барьцыг алдангуутаа ухасхийж дөрвөлжин золгонгуутаа давуулаад гуядчихаж байгаа юм. Барагтай бол хөл мэх хийдэггүй. Харин сүүлийн үед баруун талд нь мордох болсон. Ер нь мэх муутай, гар мэх сайтай. Энэ нь чадахгүйдээ биш ерөөсөө л удамаараа хөл мэх хийх дургүй хүмүүс. Түүний өвөг эцэг, олноо “Буур” хэмээн алдаршсан Н.Жамъян аварга “хөл мэх хийх тусгүй юм. Их өндөр чацтай хүн хөл мэх хийвэл барилдаж байгаа хүнээ яаж ч гэмтээж болно. Тийм учраас би хөл мэх хийдэггүй. Миний хүүгээр ч гэсэн хөл мэх битгий хийлгээрэй гэж захисан” хэмээн ярьсан байдаг юм. Эндээс монгол бөхийн, монгол эр хүний сайхан чанар харагдаж байгаа хэрэг. Хэдийгээр чац бяраар илүү байлаа ч гэсэн бөх хүний жудагтай сайхан чанараар бярдаж хаяхаас биш хөлөөрөө өшиглөж барихгүй. Хамт барилдаж байгаа нөхрийнхөө хөл, гар гэмтээчих юмуу, цаашдынх нь эрүүл мэнд, ирээдүй талаас нь бодож хөл мэх хийдэггүй энэ сайхан чанар нь зээ хүүд нь өвлөгдөж үлдсэн байдаг. Ер нь давуулж гуядана гэдэг чинь бяртай хүний хийдэг мэх. Улсын наадмуудын бичлэгүүдийг харах юм бол ихэнхэд нь Өсөхөө аварга давуулж гуядаж байгаа. Тухайлбал, Аварга Д.Сумъяабазартай дөрөв барилдахад гурван удаад нь шуудагнаас давуулж гуядаж байжээ. Түүнээс гадна арслан Мөнгөний унаган дархан мэх бол зүүн талдаа давуулж гуядах байсан гэдэг. Аварга, арслан хоёрын хэн нь ч ямар ч байрлалаас дархан мэхээ хийнэ. Давуулж гуядах мэхний хувьд олон сайхан барьцны хувилбар байдаг бөгөөд тэр барьцыг тэд маш сайн эзэмшиж сурсан байдаг. Ямар ч барилдааны явцад дөрвөлжин барьц авчихсан байхад яаж гуядахаа дорхноо сэтгэдэг.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна