Хан уулын ард зайдан морь түрүүлдэггүй


Дундговь аймгийн Дэрэн сум бол хурдан хурц хүлэг морьд, эрдэмт уяачдаараа хэзээнээс нааш алдартай нутаг. Энэ нутгаас төрөн гарсан олон хурдан буян болоод олон алдарт уяачдын дундаас нэгэн хүний тухай онцлон өгүүлэхэд: Дэрэн сумын уяач "Шорон хуруу" хэмээх Учралын Хайнзан гэдэг хүн улсын их баяр наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртсэн байдаг бөгөөд түүний аав Учрал улсын наадамд азарга айрагдуулсан байдаг бол хүү Шагдар нь мөн нэг түрүү хүртсэн байдаг билээ. Тодруулбал 1936 оны гал хулгана жил, Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор уралдсан 403 их насны морьдоос халиун морио түрүүлгэж түмэн эхээр цоллуулсан бол хойтон жил нь буюу 1937 оны Ардын хувьсгалын 16 жилийн ойгоор хээр азарга нь 268 алтан тууртаас аман хүзүүнд хурдалж байсан байна. Үүнээс гадна 1938 оны улсын наадмаар хонгор морио түрүүлгэж улмаар 1939 онд халиун морио айргийн тавд хурдлуулсан байдаг. Тэр жил /1939 он/ түүний хүү Х.Шагдар сартай хонгор азаргаа түрүүлгэж, аав хүү хоёр нэг наадмаас нэг түрүү, нэг айраг хүртэж явсан бардам түүхтэй.
У.Хайнзангийн халиун морь нь айлын хонины морь байсан гэдэг. Тэрээр халиун морио хурдан гэдгийг нь танин авч ийнхүү улсын их баяр наадамд нэг түрүүлгэж нэг айрагдуулсан бол 1938 онд түрүүлсэн хонгор морь нь Баянцагааны нэрт уяач Ц.Батбуян гуайн унаган адуу гэдэг.
Хайнзангийн эцэг Учрал нь 1930 оны морин жил, Ардын хувьсгалын 9 жилийн ойгоор хүрэн азаргаа дөрөвт хурдуулж байсан нь цуваан дээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд эндээс харахад Дэрэнгийн Учрал, Хайнзан, Шагдар нар нь гурван үеэрээ улсын наадамд морь айрагдуулсан нэрт уяачид юм.
"Шорон хуруу" Учралын Хайнзанг улсын наадамд халиун морь, хонгор морио түрүүлгэж байх тэр үед морийг нь унадаг байсан Халтар гуай өдгөө 88 настай азай буурал болжээ. Халтар гуайн аав У.Хайнзан уяачтай гэмгүй сайхан нөхөрлөдөг байсан бөгөөд хүүхдээр нь морио унуулж, улсын наадмын түрүү хүртсэн тэрээр өөрийнхөө алтан бөгжний хэсгээр мориныхоо хүүхдэд сүүжин ээмэг хийлгэж өгч байсан тухай Халтар гуай одоо хүртэл дурсан сууна. Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул У.Хайнзан уяач мориныхоо хүүхдүүдийг орой унтахад нь нэг аяга тараг уулгаад эсгийнд боогоод унтуулдаг байсан нь бас нэгэн учиртай биз ээ...
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна