Хэрлэнгийн хөдөө арлаар зорчсон нь


2013 оны зургаадугаар сарын 3. Өглөөний 08 цагт Батлан хамгаалах яамны үүднээс 20 хүний суудалтай автобус Хэнтийн зүг хөдлөсөн юм. Манай “Тод магнай” сэтгүүлийн хамт олон санаачлан БХЯ, спортын сэтгүүлчидтэй хамтран нэгэн аяллыг зохион байгуулсан нь энэ байлаа. Ийнхүү замдаа гарсан бид хурдны өлгий Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь зэвсэгт хүчний 232-р ангид очсон юм. Ангийн захирагч хурандаа Б.Ганбаатар өнгөрсөн хугацаанд ажил үйлсээрээ шалгаран, Солонгос улсад амрахаар яваад эзгүй байв. Биднийг тус ангийн дэд хурандаа Баттөмөр, дэд хурандаа З.Майдар нарын хамт олон хүлээн авлаа. Өглөө эртлэн гарсан манай багийнхныг тус ангийн ажилсаг тогооч нар гарын хоолоороо дайлсан бөгөөд ангийн удирдлагууд “ченжийн гараар дамжаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн” хэмээн онцолсон юм. Харин үдийн хоолны дараа хурандаа Баттөмөр ангийнхаа товч танилцуулгыг хүргэсэн билээ. 1979 онд “Отрын малын штаб” нэртэйгээр Хэнтий аймгийн Галшар сумын нутагт байгуулагдаж байсан тус анги биднийг очиход шинэ цэргүүдээ аваад удаагүй байлаа. Тус анги нь 1982 онд онд цэргийн ангийн зохион байгуулалтанд орж, 1989 оноос Дэлгэрхаан сумын нутагт шилжин байрлажээ. Харин 2011 оны дөрөвдүгээр сараас “Морьт тусгай дивизион” болж шинэчилсэн зохион байгуулалтад орж, 2012 оны 12-р сард тугаа гардан авсан түүхтэй юм билээ. Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлж тайван болон байлдааны цагийн орон тооны морьт цэргүүдээр олон талт тусгай үүрэг гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малын удмын сан, үүлдэр угсааг сайжруулж “Шилмэл сүрэг” бий болгох эрхэм зорилготой ажээ. Харин бие бүрэлдэхүүний суралцах орчинг бүрдүүлэн олон талт үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшинг хангах, зэвсэгт хүчний оперативийн нөөцийн малын тодорхой хэсгийг амьдын жингээр хадгалах, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хэрэгцээт мах бэлтгэх, Төрийн торгон сүргийн агтыг тогтоосон хэмжээнд байлган толгойн тоо, чанар байдлыг алдагдуулахгүй маллах, Зэвсэгт хүчний морин цэргийн сургалтын төвийн үүрэг гүйцэтгэх, Монголын морьт цэргийн уламжлалыг сэргээх, төрийн ёслолын арга хэмжээнд оролцох зорилттой ажээ. Эндээс спортын сэтгүүлчид бидний аяллын зорилгыг харж байгаа бизээ. Тодруулбал төрийн есөн хөлт цагаан тугийг залдаг есөн шарга морины арчилгаа маллагааг газар дээрээс нь сурвалжлан хүргэхийг зорьсон юм. Энэ үеэр Хэнтий аймаг дахь Галшар адууг үндэслэгч Өвгөн ноён Хардал жанжин бэйсийн хөшөөнд Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Тод манлай Д.Даваахүү тэргүүтэй улсын цолтой уяачид хүндэтгэл үзүүлж, төрийн торгон сүрэгт өөрсдийн хурдан удмын адуунаасаа хандивлаж буйгаа дуулгаж, тус ангид хүрэлцэн ирцгээсэн билээ. Ийнхүү үйл явдлаар өрнүүн Хэнтийн хөдөө арлаас хийсэн сурвалжлага бүхий аяны богцоо бид цувралаар хүргэх болно.
П.Ундраа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна