Уяач Г.Эрдэнэбат: Бат-Эрдэнэ баярласнаа илэрхийлж ирэхдээ хүрэн морины дүүг аваад явсан


Лхагва гарагийн "Тод магнай"-н зочноор Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, залуу уяач Галсанлхүндэвийн Эрдэнэбат уригдан оролцож байна. 1976 онд Түвшинширээ сумнаа төрсөн тэрээр уяа эвлүүлээд 20 гаруй жилийн нүүр үзэж буй бөгөөд өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү Х.Бат-Эрдэнийн түмэн эх хүрэн морь түүний унаган адуу юм.
-Түмний эх Бат-Эрдэнийн хүрэн морь өөрийн тань унаган адуу юм байна. Эзнээ алдаршуулсан хурдан хүлгийн тань талаар яриагаа эхэлье дээ?
-Эцэг хүрэн азарга манай сумын Дорждэрэмийн зээрд азарганы төлийнх нь төл адуу байгаа юм. Хүрэн морь 2004 оны унага. Дааган цагаасаа буюу 2005 оноос эхлэн уягдаж хамгийн анх Бүрэнцогтын уурхайн наадамд түрүүлсэн. Тэр намраа Хэнтий аймгийн Баянхутаг сумын сургуулийн нээлтийн уралдаанд бас айрагдсан. Шүдлэн болсон хавраа Бүрэнтогтохын суварганы наадамд тавлаад, дараа нь Галшарын Их хадатын уулын тахилгад очиж дөрөвлөөд, тэндээсээ Баянхутагийн наадамд уралдаж түрүүлсэн. Тэгээд хязаалан болдог жилээ зарагдсан.
-Тантай анх наймаа хийсэн хүн нь хэн юм бэ?
-Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Гантөмөр гээд махлаг шар хүн ирж наймаа хийж гурван сая төгрөг өгөөд аваад явсан. Хотод очоод зарах гэтэл хүмүүс голоод байсан гэдэг юм билээ. Тэгж байгаад Бат-Эрдэнэ Тод манлай авсан гэсэн.
-Дугараа Манлай хүрэн морийг хатуу уяатай адуу гэж байсан. Бага насандаа мөн л тийм байсан уу?
-Тэр харин үнэн шүү. Даагандаа дөрөв, шүдлэндээ тав уралдсан адуу шүү дээ. Тэр олон уралдчихаад байхад л цаана нь ахиад үлдээд л байдаг юм.
-Гологдсон хүрэнээ түмэн эх болохыг үзээ байлгүй?
-Үзэлгүй яахав. Догдлоод сууж ч чадахгүй л байсан. Ганц би ч биш манай сумынхан цөм л догдолцгоосон гэсэн. Уралдааных нь дараа хүн болгон баяр хүргээд сайхан байсан шүү. Хэдийгээр зарчихсан, өөр эзэнтэй гэж бодсон ч манай унага шүү дээ гэж бодохоор өмөлздөг л юм билээ. Төвийн бүсэд түрүүлснийх нь дараа Бат-Өлзий Манлай над руу ярьж дуулгасан. Хэний нэртэй байх нь хамаагүй унаган адуу айрагдана гэдэг бахдалтай юм билээ.
-Хүрэн морьтой эцэг эхтэй үрээнүүдээс давхиж байна уу?
-Охин голдуу гардаг юм даа. Нэг шарга үрээ байсныг Нарантуулын Сайхансамбуугийн дүү Батсамбуу авсан. Ноднин хавар Батчулуун Манлай уяж байна гэсэн. Улсад арвын дотор давхисан гэсэн байхаа.
-Хүрэн морь улс, бүсэд түрүүлчихээр адуу сураглах хүмүүс олширч байгаа байлгүй?
-Ярьдаг ч зориод ирсэн нь цөөн л байна. Улсын наадмын дараа Бат-Эрдэнэ, Бат-Өлзий хоёр ирж баярласнаа илэрхийлээд, хүрэн морины төрсөн дүү гүүг аваад явсан.
-Бэлэглэсэн юм уу?
-Үгүй ээ, наймаа хийж, найман сая төгрөгөөр зарсан. Хөдөөгийн бидний хувьд мал амьжиргааны эх үүсвэр болж байна шүү дээ. Тэр утгаараа хүн сонирхсон гайгүй адуугаа өнөө маргаашаа бодоод өгөхөөс өөр аргагүй байна.
-Төрийн наадмын түрүү тодорно гэдэг адууны чанар сайн байгаагийнх биз?
-Миний аав Галсанлхүндэв мөн л морь уядаг хурдан адуунд хорхойтой нэгэн байсан. Аавын нэртэй хурдан хээр морь өвлийн наадамд хоёр ч удаа түрүүлчихэж байсан удаатай. Аавын ах буюу авга ахын маань хонгор азарга сумандаа долоо айрагдаж байсан хурдан адуу. Тэднийгээ залган би 1992 онд наймдугаар анги төгсөөд мал дээр гарч морь уях болсон. Уржнан жил шарга даага маань Түвшинширээ, Баяндэлгэр зэрэг сумдадаа болон Дундговь аймагт болсон Монгол улсын Алдарт уяач Дамбын нэрэмжит наадамд очиж айрагдсан. Би одоогоор өөрийнхөө аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ болон Дорноговь аймгийн Дэлгэрэх сумдад очиж л наадсан. Яваандаа гадагшаа гарч уралдана гэсэн бодолтой байгаа.
-Төрийн наадмын дэвжээ ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа. Уясан болгон тань хурдлах болтугай.
А.Тэлмэн



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна