“Дэлтэй цэнхэрийн хурд-2013” бага гурван насны морьдын уралдаан боллоо


Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны уламжлалт бага гурван насны морьдын уралдаан энэ сарын 1-нд Мөрөн сумнаа боллоо. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй давхцсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2013” уралдаан өглөөний 9 цагт хязаалан насны морьдын уралдаанаар салхиа хагалж, далай ээжээ дээдлэгч хийморилог эрс 63 шандаст хүлгээ гарааны зурхай руу илгээсэн юм. Газрын гарц тааруу, гандуу байгааг харгалзан үзэж хязаалан насны морьд 15 километрээс уралдан төхөөрөмжийн араас нэгэн зэрэг эргэсэн. Гарсан цагаас уралдааныг өнгөлсөн зээрд үрээ магнайдаа тоосгүй түрүүлсэн ч эрлийз гэх шалтгаанаар хасагдан дараагийн морьдыг урагшлуулж тооцсон юм. ММСУХ 2013 оныг уяачийн ёс зүйн жил болгон зарласныг ийнхүү салбар холбоод нь хөхиүлэн дэмжин хэрэгжүүлж байгаа аж. Хязаалан насны морьдын уралдааны дараа нээлтийн үйл ажиллагаа болж, тус холбооны нарийн бичгийн дарга Т.Болдбаатар хурсан олноо хандан мэндчилгээ дэвшүүлж, уясан хүлгэд нь хурдан байхыг ерөөсөн бол “морины дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний ялагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, олны сонорыг мялаасан юм.
Мөн энэ үеэр хоёр уяач Алтангадас одонгоор энгэрээ мялааж, олон жил морь унасан хурдан морины ахмад зүтгэлтэн Үржгэр “Хүндэт унаач” шагналын эзэн болсон бол Хөвсгөл нутгийнхаа нэрийг дуурсган могой жилийн хаврын бүсийн уралдаанд уясан хүлгээ хоёронтоо айрагдуулсан холбооны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарт МУ-ын эмнэг сургалтын анхны спортын мастер Ш.Пүрэвхүү баяр хүргэн дурсгалын зүйл гардуулсан юм. Үүгээр нээлтийн ажиллагаа өндөрлөж, шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн.
Энэ өдрийн хамгийн шимтэй нь шүдлэнгийн уралдаан байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх. Уяа нь жигдэрч хөл нь хөнгөрсөн үрээнүүд өмнө хойноо оролцон сонирхолтой уралдааныг үзүүлсэн бөгөөд эхний гурван үрээ холбоотой ирж, Цагаан-Уул сумын уугуул Д.Мөнх-Эрдэнийн хүрэн зөв талаар нь орж түрүүлсэн юм.
Сүү үнэртүүлсэн дааганы уралдаан хамгийн өхөөрдөм байдаг. Энэ өдрийн уралдааныг отголж 71 даага 12 километрээс уралдан шандас шалгасан бөгөөд Тариалан сумын уугуул Б.Бадамзулын буурал түмэн эхээр тодорсон юм.
“Дэлтэй цэнхэрийн хурд-2013” доод гурван насны морьдын уралдаанд Тариалан, Цагаан-Уул, Тосонцэнгэл зэрэг сумдынхан бусдаасаа илүү одтой наадсан нь цуваанаас бэлхнээ харагдах бизээ.
Хязаалан-63
15 км
1.Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт Д.Бадрахын Мөнгөн нүдэт хүрэн
2.Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын хээр
3.Тосонцэнгэл сумын уугуул, сумын МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Гэндэнсүрэнгийн Буган халтар
4.Баянзүрх сумын уугуул уяач О.Алагхүүгийн хул
5.Их-Уул сумын уугуул уяач Нанжидсүрэнгийн Үйзэн хонгор
Шүдлэн-82
13 км
1.Цагаан-Уул сумын уугуул Д.Мөнх-Эрдэнийн хүрэн
2.Галт сумын уугуул Б.Батсугарын хул хонгор
3.Тосонцэнгэл сумын уугуул С.Батчулууны халтар
4.Тариалан сумын уугуул Д.Мөнхбатын бор
5.Их-Уул сумын уугуул Ч.Нанжидсүрэнгийн хул
Даага-71
12 км
1.Тариалан сумын уугуул Б.Бадамзулын буурал
2.Тариалан сумын уугуул Б.Даваадоржийн хүрэн
3.Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн бор
4.Мөрөн сумын уугуул, Батнямын хул
5.Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Ганбаярын Дөрвөн цагаан хээр
Уралдааны дэлгэрэнгүй фотог маргааш хүлээн авч үзээрэй.
А.Тэлмэн





















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна