Төрийн торгон сүргийн адуучин Т.Бат-Оргил: Сарын томилолттой, 9 шаргаа туугаад наадмын бэлтгэлдээ гардаг


“Тод магнай” сэтгүүлийн хамт олон санаачлан БХЯ, спортын сэтгүүлчидтэй хамтран Хэнтий аймгийн Дэлгэрхаан суман дахь зэвсэгт хүчний 232-р ангид очоод ирсэн билээ. 1992 оноос хойш 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэн тахидаг болсон ба тэр цагаас эхлэн төрийн торгон сүргийг бий болгож, адгуулан маллаж эхэлсэн түүхтэй. Өдгөө төрийн торгон сүргийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зэвсэгт хүчний ангид маллаж байгаа юм. Эдгээр адууг тус ангийн алба хаагчдаас гадна хоёр адуучин төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэгч шарга морьдыг хариуцан ажилладаг юм билээ. Бид энэхүү аяллын үеэрээ төрийн торгон сүргийг малладаг, адуучин Т.Бат-Оргилтой цөөн хором уулзлаа. Би ч ярих хэлэхдээ маруухан хүн дээ хэмээн цааргалах тэрээр энэ хариултыг өгсөн юм.
-Хэзээнээс төрийн торгон сүргийг маллаж байна вэ?
-Миний хувьд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумандаа мал маллаад 10 гаруй жил болж байна. Багаасаа л хүлэг сайн морьдын тоосон дунд өссөн би өнөөдөр төрийн 9 хөлт цагаан тугийг залдаг шарга морьдыг хариуцан маллаж байгаадаа баяртай явдаг. Энэ бол бахархал. Нөгөө талаараа их хариуцлагатай ажил л даа. Наамдын өглөө 9 хөлт цагаан тугийг залаад явж байгаа морьдоо харахаар өөрийн эрхгүй сэтгэл огшиж баяр бахдал төрдөг юм.
-Багаасаа адуу маллаж байна гэлээ. Морь уядаг уу?
-Тэгэлгүй яахав. Сүхбаатар болон Дэлгэрхаан сумынхаа унаган адуунуудаар нааддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд өндөр хариуцлагатай алба хашиж байгаа болохоор уяаны ажилдаа анхаарал хандуулж чадахгүй л байна. Тэрнээс сумандаа гурав дөрвөн айраг түрүүтэй. Гэхдээ би чинь сарын томилолт аваад энэ хэдтэйгээ замдаа удахгүй гарна. Хотод очоод хүндэт харуулын 32-р анги дээр наадмын бэлтгэлдээ гардаг юм. Хотын их нүргээн, цэнгэлдэхэд хурсан олны дуу чимээнд дасгах, ёсолж сургах гээд ажил их бий. Үндсэндээ сар гаруй хугацааны бэлтгэл хийдэг.
-Төрийн торгон сүрэгт хэчнээн тооны адуу байдаг юм бэ?
-70 гаруй адуу бий. Мэдээж энэ дунд чинь хөл гаргүй болох, эндэх гээд асуудал хааяа гардаг болохоор “нөөцтэй” байх ёстой юм. Эдгээр адууг унаж эдлээд байхгүй л дээ. Тааваараа л байгаа нь энэ.
-Хамгийн сүүлд хаанаас шарга адуу авчирсан байна вэ?
-Адуу нэмж авчрах, шилж сонгох ажлыг дарга нар маань л хийдэг юм. Мэдээж бид нар саналаа хэлнэ. Хамгийн сүүлд уржнан Дорнодоос зургаан шарга морь авчирсан. Одоо байгаа адуунууд маань бүгд 14-өөс доош насныхан байна.
П.Ундраа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна