А.Батсүх: Хүндтэй цолыг үүрч яваагийн хувьд Монголоо гэсэн бүх үйл ажиллагаанд оролцоно


-Тод манлайгууд төрийнхөө торгон сүрэгт өөрсдийн адуунаас бэлэглэхээр боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Их сайхан байна. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү, манай Төв аймгийн Сэргэлэн сумын гавьяат малчин, Тод манлай уяач Д.Онон багш, Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Төв аймгийн Манлай уяач Одгэрэл, Ховд аймгийн Манлай уяач Мөнхтөр нарынхаа хамтаар Өвгөн ноён хардэл жанжин Пүрэвжав гуайн хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлээд ирлээ. Тэндээсээ төрийн торгон сүргийг малладаг зэвсэгт хүчний 032-р ангид ирж 9 хөлт цагаан тугийг залдаг 9 шарга морин дээр ирээд байна. Төрийн торгон сүргийг бий болгох талаар бидний хэдэн уяачид энэ хавраас ярьж эхлээд байгаа. Энэ удаад газар дээр нь танилцах зорилгоор ирээд байгаа маань энэ. Бидний сэдсэн ажлын үрээр удахгүй Монгол төрийн торгон сүргээс төрийн наадамд айраг түрүүнд давхилаа гэсэн сайхан мэдээг дуулгах байхаа. Ер нь үе үеийн төрд төрийн торгон сүрэг гэж байсан юм билээ. Одоо ч манай Батлах хамгаалах яам төрийн торгон сүрэгтэй. Гэхдээ хурдны чиглэлээр өсгөж үржүүлж байгаагүй.
-Таны хувьд торгон сүрэгт хэчнээн тооны адуу бэлэглэж байгээ вэ?
- Өөрийн унаган адуунаасаа хурдны чиглэлийн азарга, гүүгээ нийлүүлнэ дээ. Бид бүгдийн энэ сайхан хурд нэг дор чуулж төрийн торгон сүргийн хурдны манлай болсон ажнай хүлгүүд төрөх нь тодорхой.
-Та бүгдээс уяа сойлгыг нь тааруулах уу?
-Манай уяачид болон Батлан хамгаалах яамнаас төрийн торгон сүргийг өсгөж үржүүлэх нөхцөл бололцоогоор хангана. Харин бидний уяачид хяналтаа тавиад, тухайн үед санаа оноогоо хэлээд явах юм. Мэдээж сайхан хурдан буян төрөхөд уях уяачид зөндөө байна шүү дээ.
-Шарга зүсмийг Тод манлай Даваахүү, Онон, Эрдэнэчулуун нар өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Таны хувьд?
-Шарга зүс бол адууны дээдийн дээд манлай зүс юм. Бидний өвөг дээдэс эрт дээр үеэсээ шарга зүсмийг илүүд үзэж ирсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл төрийн тахилгат хайрхан Алтан-Овоондоо шарга зүсний адуу сэтэрлэж, тахидаг шүү дээ. Монголчууд бид чинь сайн сайхан бүхнийг цагаанаар бэлгэшээдэг ард түмэн.
Хэнтий тэр дундаа Дэлгэрхаан сум бол алдарт хээр азарганы өлгий нутаг. Монгол улсын Манлай уяач Сүрэнхор гуайн алдарт хээр азаргаар тогтохгүй хурдан адуутай, далай түмэн байгаа юм. Ийм сайхан газарт Батлан хамгаалах яамны дугаар анги байрлаж, төрийн хүлгэдийг адгуулан малладаг юм байна. Сайхан санагдаж байна.
-Та могой жилийн босгон дээр Монгол улсын Тод манлай уяач болсон. Цол дагаж бяр гэдэг дээ?
-Хурдан морины төлөө сэтгэл зүрх, амь амьдрал, ажил төрөл, цаг зав, хөрөнгө мөнгөө зориулсан улс бол уяачид. Уяачийн хөдөлмөр гэдэг амаргүй шүү дээ. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөсний үр шимд төрийн энэ сайхан цолыг хүртдэг гэж боддог. Тэр утгаараа санаа нэгтэй, их хөдөлмөрч улсуудын дунд орлоо гэж бодож байгаа. Одоогоос хэдэн жилийн өмнө бага залуу ч байлаа. Хичээн хөдөлмөрлөж байгаад улсын цолонд хүрэхсэн гэж боддог байлаа. Харин одоо Монгол түмнийхээ төлөө өөрийн чадах ямар ажил байна тэр болгонд нь санаа тавьж оролцох нь зөв гэж боддог болсон. Би Монгол хүн. Бас Монгол улсын Тод манлай уяач хэмээх эрхэм хүндтэй цолыг үүрч яваагийн хувьд Монголоо гэсэн үйл ажиллагаанд оролцохоос ч аргагүй юм. Өнөө бидний үед ирсэн энэ өв соёлоо түүчээлэн хойч үедээ өвлүүлэн үлдээнэ шүү дээ.
-Удахгүй наадам боллоо. Уяаны ажил эхэлчихсэн байх даа?
-Тэгэлгүй яахав. Өчнөөн ажил хүлээж байна шүү дээ. Гүйсээр байгаад л таардаг юм. Намар жингээ үзэхэд 5-8 кг хасагдчихсан байдаг гээд бод доо. Энэ жил би зургаан насанд давхардсан тоогоор тавь жараад адуу уяна гэж бодож байна. Үнэндээ хуучин цагт уяач хүний хөдөлмөрийг үнэлж байсангүй. Намайг багад морь уяад л зунжингаа ажиллаад л , адуу малаа сайхан давхиулж айраг түрүү хүртээд яваа атлаа үнэлүүлж байсангүй. Одоо бодоход дутуу үнэлдэг байсан юм уу аль эсвэл мэддэггүй байсан юм уу гэж боддог. Бодоод үз дээ. Хонь хариулаад, гахай маллаад, тээвэр хийгээд Хөдөлмөрийн баатрууд төрдөг л байсан биз дээ. Уяачаас өөр бүх салбар хөдөлмөрийн баатартай, гавьяаттай байж. Харин энэ төрийн үед уяачдынхаа аж амьдралыг ойлгож, бидний хөдөлмөрийг үнэлж байгаад баярлаж байна. Бидний 60 мянган гаруй уяачдын дундаас анхны Хөдөлмөрийн баатар төрлөө шүү дээ. Энэ морин спорт, монголын морин уралдаан гэдэг чинь дэлхийд гайхагдахаар сайхан өв соёл. Бид энэ өв соёлыг уламжлагдаж ирсэн тэр л дүр төрхөөр нь эрхэмсэг тансаг сайхнаар нь хойч үедээ өвлүүлэх учиртай. Үүний тулд залууст бид үлгэр дуурайлал болох ёстой юм. Хэдийгээр дэлхий ертөнц даяаршиж байгаа ч энэ дунд бид монголоороо байж, монголоороо гоёж байж ялгарна. Бид эрийн гурван наадмаараа бөмбөрцөгийн зургаа, долоон тэрбум хүнээс ялгарах ёстой юм.
-Энэ жилийн наадмын өнгийг ямраар харж байна вэ?
- Өнөө жил дэндүү гоё өнгөтэй байна. 60 гаруй мянган уяачид маань Хөдөлмөрийн баатартайгаа наадамлах гэж байна. Монгол төр уяачдаа хүндэтгэж монгол төрийн дээд шагналаа олгосонд уяачдын сэтгэл их сайхан сэргэсэн гэж бодож байна. Илүү их урам зоригтой болсон. Бид эрийн гурван наадмаараа омогшиж, урамшиж амьдардаг түмэн. Хуучин цагт энэ сайхан ёс уламжлал чинь бидний зүрхэнд л хадгалагдаж удлаа шүү дээ. Ардчилал ялснаар сүүлийн 20 жилд юм бүхэн сайхан боллоо. Уламжлал ёс заншил маань сэргэж байна. Монголоо гэсэн сэтгэлээ гаргах боломж салбарт бүрт нээлттэй болсон.
-Ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Хамтдаа сайхан наадацгаая.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна