Сэрхний гулууз махыг булаацалдахад Карабаир үүлдрийн адууг унадаг


Карабаир үүлдрийн адууг Узбек, Тажикийн нутгуудаар өсгөн үржүүлдэг. Эрт дээр үеэс гаралтай энэ адууны цусанд нутгийн адуунаас гадна туркмен, араб, монгол адуу орсон гэлцдэг. Энэ үүлдрийн адуу нь үндсэн, бядлаг ба уналгын хэмээн гурван янзын хэв шинжид хуваагддаг. Үндсэн хэв байдалд хамаарах адуу нь дунд зэргийн хэмжээний хатингар толгойтой, гооногор цэх шулуун хүзүүтэй, дунд зэргийн мундаатай, өргөн богино бөгеөд булчинлаг нуруутай, өргөн зоотой байна. Харин бядлаг адуу нь том, уртавтар биетэйгээрээ онцлогтой. Уналгын адууны хэв байдал бүхий хэсэг нь араб үүлдэр буюу эсвэл английн цэвэр цусны уналгын адууны цус давамгайлсан шинжтэй байдаг аж. Хатингар том толгойтой, богино, заримдаа бөгтөр нуруутай, гүн цээжтэй, их матаас бүхий нуман хавиргатай, өргөн хондлойтой, бат бэх туурай бүхий хатингар хөлтэй. Заримдаа хойд хөлийн матигар байц ба борвиныхоо үеэр ойртсон байх нь бий.
Хээр, бор, зээрд зүс хамгийн олон тохиолддог. Карабаир үүлдрийн ихэнх адууг жилийн турш бэлчээрээр сүрэглэн маллах бөгөөд тэгэхдээ улирлын бэлчээрүүдийг ашиглана. Өвлийн цагт өвсөөр нэмж тэжээдэг байна. Уулархаг нутагт карабаир адууг бэлчээрээр сүрэглэн үржүүлдэг ба хөндий хоолой газарт аргамжин хашиж малладаг ажээ.
Ер нь уралдааны зориулттайгаар энэхүү үүлдрийг гарган авчээ. Узбек үндэстэн нь эртнээсээ сэрхний гулууз махыг булаацалдах, түүнийг тодорхой нэгэн болзоот газарт хүрэх “коп кара” уралдааныг явуулдаг уламжлалтай. Энэхүү “коп кара” нь азарганы тэсвэр хатуужил, шандсыг шалгасан чансаа өндөр уралдаан болдог ажээ. Ер нь энэ үүлдрийн адуу нь хурднаараа онцгой бөгөөд нэгэнтээ Арал нэртэй азарга 1000 м газрыг нэг минут 9 секундэд, 1600 метр газрыг нэг минут, 57 секундэд туулан амжилт тогтоож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Дээхэн үедээ Джизакийн адуун завод, Будённыйн нэрэмжит адуун ферм болон Самаркандын ба Шахризябын улсын үржлийн сангууд бол карабаир адуу үржүүлдэг шилдэг аж ахуйд тооцогддог байжээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна