Гал махбодит хүлэг босоогоороо унтдаг


Олон хоног уягдсан морь ажилдаа хэт давтагдаж хоол нь хэвийн байвч давхил нь саарч болзошгүй байдаг. Үүнийг засахдаа хоёр хар цагааны харагдах газар ганцаарчлан үдшийн бүрэнхийд давхиулж үсэргэнэ. Унасан хүүхдээр нь амыг нь сайн татуулж, сайн гүүглүүлэхэд бие болон сэтгэл нь цочирч давхил нь идэвхждэг. Уяаны сүүл хэрд гэдэс нь хэт хатуурч хөвөө суусан морийг гэдсээр нь дулаалан уяж хоноод маргааш өглөө нь уяа тойруулж ергүүлж баалгаад нэг цаг орчим идүүл. Дараа нь услаад уяж байгаад үдээс хойш хоёр удаа баалгаж байгаад 1 км орчим газар тарлаж хөвөөг гарга. Ингэснээр бие болоод гэдэс нь чангарна. Ийм морийг адуундаа 5-7 хоног тавих юмуу ажил хийлгүй уяан дээр зогсоож амраагаад 1-2 өдөр зөөлөн ажил хийж уралдуулж болно.
Морины хөлс эрдсийн дутагдлаас болж гарахгүй болдог. Үүнийг зөв оношилбол хоёр өдөр дараалан хужирласны эцэст нартай дулаан үед хөлслөвөл хөлс нь гарч зөвдөнө. Зунтай үеэс гантай үеийн морины хүч их бөхөжсөн байдаг. Мөн гантай үед морио уяж байгаа газарт нь ус асгаж байвал уяандаа сайн.
Уяа нь таарсан морины шинж
Гал махбодит хүлэг бие нь чанга, 4 хөл дээрээ тэгш өвчүүний бүдэрхий урагш илүү булцайж зогсоно. Өөрөөр хэлбэл, бээрсэн ямааны шинжтэй адил зогсохыг хэлнэ. Унтахдаа босоогоороо унтана. Үүнийг гал махбодит хүлэг гэж үзнэ. Суниахдаа урагш өндийж хойд хоёр хөлөө ээлжлэн хойш нь жийнэ. Нүдний сормуус нь ээдрээгүй дээшээ дэрвийж алсыг тотоож харамтгай тайван цочих, сэрвэлзэх зангүй болно. Ирэлсэн морины хондлойн үс нь босож ирдэг. Мөн амнаас нь унжралдсан гашуун шүлс гарна, азарганы зүс сайхан гялгар болно. Мөн ямар ажил хийсэн ч зооны хөөнгөө хөөхгүй хэрэгтэй нэг юмуу хоёр ажлыг тохируулан хийнэ. Жишээлбэл, дутуу онгойсон морийг онгойлохын тулд дахин сунгаж болно, хөлслөж болно. Яг таарсан гэж үзсэн морийг зөвхөн хөшөөг нь гаргахын тулд үсэргээ (торгон тар) хийнэ, мөн амрааж болно.
Үүнд:
Усан махбодит хүлэг - Эм хатны туурайн ширхэгний зай ойр биш,
Гал махбодит хүлэг - Эр хатны туурайн ширхэг нь нарийн нягт,
Хий махбодит хүлэг - Саармаг хатны туурайн ширхэг нь ойр биш, их нягт биш гэж гурав ангилна. Ямар ч адуу энэ 3 махбодиос өөр хаана ч зөрдөггүй. Тийм учир олон язгууртны шинжийн хурдан морьдын уяа засал нь 3 янзаар байна. Тйим учраас ирэлсэн морь гурван янз, тэгэхээр өөрийнхөө мах бодит чанараар уяа сойлгоны ажлыг даах, даахгүй хоол бага хэрэглэх, хоол их хэрэглэх, дундаж хэрэглэх цаг агаарын байдлын ямар нөхцөлд хурдлахыг байгалийн хуулиар хамаарагдаж явагдана. Тэр шинжинд хүч тарга тамир нь яаж уягдаж таарахыг мэдэж уяах нь чухал юм.
1. Усан махбодит хүлэг нь унтаж амрахдаа босоо биш хэвтэж амрах их дуртай, унтаж байхдаа их янцаглана.
2. Хий махбодит хүлэг нь босоогоороо голцуу унтана. Харин хойд хоёр хөл, урд хоёр хөлөө хооронд нь алдалж унтах дуртай, мөн хойд хоёр хөлөө ээлжлэн сойж унтдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна