Аймгийн заан Лхагвасүрэн: Би морь уяж, бөх барилдаад үзчихсэн азтай хүн


-Морь уяна, бөх барилдана. Арай сур харвадаг юм биш биз?
-Би насаараа жолооч хийсэн, Түнэл гаралтай Мөрөн хотгорын хүн байгаа юм. Сур харвахгүй л дээ. 1978 онд Төмөрбулаг сумын 40 жилийн ойгоор хүрэн халзан морьтойгоо очиж, айргийн дөрвөөр давхиулаад, Түнэлийн 50 жилд дахин айрагдуулсан. Гэхдээ бөх хүн морь уяна гэдэг амаргүй юм билээ. Наадамд зодоглохын тулд өөрөө өөрийгөө уяна. Бас хажуугаар морь уяна гэхээр хэцүү санагдсан. Морь уяна гэдэг чинь цаг их авдаг ажил шүү дээ. Гэхдээ монгол эр хүний хувьд 60 наслахдаа морь уяж, бөх барилдаад үзчихсэн азтай хүн гэж өөрийгөө боддог.
-Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Хүүхэд байхаасаа л барилдаж өссөн дөө. Хөдөөгийн хүүхдүүдийн ихэнх нь дээлээ уралцан барилдаж л өсдөг юм шүү дээ. Тэгээд хожмоо цэргээс халагдаж ирээд аймгийн наадамд зодоглосон . Тэр барилдаанд МУ-ын начин Ванчинхорлоо тавын даваанд намайг амлан авч би давж начин цолны болзлыг хангасан. Үнэхээр магнай хагартлаа баярласан даа. Тиймдээ одоо ч санах тоолонд өөрийн эрхгүй баяр бахдал төрдөг юм. Үүнээс өмнө цэрэгт байхдаа Дарханы наадамд дөрөв давж байсан. Хөвсгөл аймагтаа 1977 оноос хойш таван жил дараалан шөвгөрч, 1986 онд аймгийн заан цолыг хүртсэн. Харин 1998 оноос хойш барилдахаа больсон.
-Улсын наадамд зодоглож байв уу?
-1973 онд 20 настай жаахан хүү Төрийнхөө их баяр наадамд зодоглож байлаа. Ямар ч байсан хоёр даваатай л буцаж байсан юм. Би чинь үндэсний бөхөөс гадна улсын самбо, жудо бөхийн мастер. Идэрчүүдийн болон залуучуудын улсын аваргад оролцож л явлаа. 1979 онд улсын аваргаас мөнгө, Өвөрхангайд болсон тэмцээнээс хүрэл, Булганд бас хүрэл медаль авч байсан.
-“Өөрийгөө уях” гээд цаг зав муу байлаа гэсэн. Ид барилдаж байх үедээ бэлтгэлээ хэрхэн хийдэг байв?
-Бөх хүн жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байж л амжилт гаргана шүү дээ. Өдөр тутмын хийж байгаа биеийн хүчний ажил ч бэлтгэлийн нэг хэлбэр байгаа юм. Одоо ч нас жаахан яваад шүүмжилмээр зүйл их гарах юмаа. Хараад байхнээ одооны хүүхдүүд бэлтгэл муу хийж байнаа. Наадмын өмнөх хэд хоногт л “нүдчихээд” байх шиг харагдах юм. Бас манай аймгийн бөхийн холбоо муу ажиллаж байнаа. Үнэндээ жилдээ улсын баяр, цагаан сараар л барилдаан болдог. Заалны барилдаан тэр бүр явуулахгүй байна. Уг нь зохион байгуулъя гэвэл сайхан бөхийн ордон, сургууль байх юм. Миний залууд голын эрэг дээрх жижигхэн цагаан байшингаас өөр зүйл байсангүй. Уг нь тэмцээн уралдаан олон байх тусмаа л бөхөөр хичээллэж байгаа хүүхдүүд чадваржина л даа.
-Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.89.42
Ах минь үнэхээр мундаг хүн байсан шүү
Reply