С.Мөнхбат: Анхны Говьшанхын хурдад соёолон айрагдахад л их баярласан


Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Мөнхбатын ярилцлагыг хүргэж байна.
- Эрийн хийморь сэргээсэн эрдэнэт хүлэгтэй амьдралаа холбосон үеийн дурсамжаас яриагаа эхэлье дээ?
- Миний аав моринд дуртай уяач хүн л дээ. Багаасаа аавыгаа дагаж морь мал гэж явж байгаад цэргээс ирснийхээ дараагаас бие даан морь уях болсон.
- Манлай сум эртнээсээ хурдаараа гайхагддаг байсан гэдэг. Уяачийн гараагаа нутаг адуу уяж л эхэлсэн байлгүй?
- Тэгэлгүй яахав. Аав маань ч тэр, би ч тэр нутгийнхаа адуугаар нааддаг. 1999 оны “Говьшанхын хурд” анхны бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхисан ухаа морь маань гэхэд л манай унаган адуу. Энэ жил 20 хүрээд зодог тайлсан.
-Уралдаан олшрохын хэрээр нэг адуугаар олон жил тогтвортой амжилт үзүүлэх нь ховордоод байгаа. Ухаа мориныхоо амжилтаас дуулгаач?
- Дааган цагаасаа уягдсан адуу байгаа юм. Цогтцэций сумын наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Манлай сумынхаа наадамд гурав түрүүлсэн. Аймгийн наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, нэг айрагдсан.Нийтдээ 11 түрүү, 17 айрагтай хурдан буян байгаа юм.
-Унаган адуу нутгийн наадамд айрагдуулах уяачийн бас нэгэн бахархал байдаг байх. “Говьшанхын хурд-1”-ийн соёолонгийн уралдааны талаар дурсамж сөхөхгүй юу?
- Миний хувьд ч гэсэн хамгийн сайхан дурсамжтай наадам нь тэр. Онон, Дуламсүрэн, Аюуш нарын Тод манлайнууд ирчихсэн. Газар газрын 190 гаруй соёолон мордсон байх. Тэгэхэд миний ухаа үрээ ямар ч тэжээлгүй байгалиараа уягдаж дөрвөөр давхисан. Миний санахаар тэр уралдаанд Сундуйжав гуайн Дүү зээрд түрүүлж, Дундговь аймгийн Луус сумын уугуул, Эрдэнэчулуун Манлайн хонгор үрээ аман хүзүүдэж, айргийн гурваар Даваахүү Тод манлайн Дэлгэр хүрэн гээд сүүлд Ажнай Бат-Эрдэнийн нэр дээр давхидаг болсон тэр үрээ давхисан санагдана. Ийм цуутай хурдан хүлгүүдийн араас миний ухаа соёолон дөрвөөр давхиж, таваар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Хүүхэнбаатарын хүрэн соёолон орж байсан юмдаг. Тэр уралдаанд Манлай сумаас олон уяачид ирж, Өмнөговийнхны авсан 10 айргийн наймыг нь манай сумынхан авч байлаа. Дөрвөн жилийн дараа 2003 онд ухаа морь маань аймгийнхаа наадамд түрүүлчихээд, “Говьшанхын хурд-2” уралдаанд дахин дөрвөөр давхисан ч хасагдчихсан.
- Юунаас болоод тэр вэ?
-Тэр үеийн наадам их будилдаг байлаа шүү дээ. 100 гаруй морьд дутуу эргэсний дотор ухаа морь орж дөрвөөр ирээд хасагдсан.
- Ухаа морио ид хурдан байхад улсын наадмыг зорьж болоогүй юм уу?
- Тэр үед морь ачиж мэддэггүй байж дээ. Газар хол болохоор өвсний адууг хөлөөр нь авч явах хэцүү. Манайхан сүүлийн 3-4 жил л тэжээж байна. Тэрнээс өмнө дандаа байгалиараа уралддаг байсан. Бас нэг шалтгаан нь говь нутагт их орой бороо ордог. Улсын наадмын үеэр морьд тэнхрээгүй шахам байдаг юм. Аавыг минь амьд сэрүүн байхад Жанж Алдарт улсын наадамд хамт явъя гэж байсан юм гэнэ лээ. Гэвч дээрийн хэлсэн шалтгаануудаас болоод явж чадаагүй. Эр хүний дотор эмээл хазаартай морь гэдэгчлэн тэгж байгаад төрийн наадмын дэвжээнд уралдана даа. Саяхан Дорнодын Цэндбаатараас Яруу сааралтай нэг угшилтай хавчиг морь авсан. Энд ирээд 3-4 уралдсан. Бүгдэд нь түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Тэрийгээ аваад явна гэсэн бодолтой байгаа. Мөнхтайваны хээр, Өвөрхангайн нэр дээр уралдаж айрагдсан бас нэг хязаалан үрээ цөм энд сунгасан адуунууд байгаа юм.
- Анхны бүсийн наадамд айрагдсан 10 адууны найм нь Манлай сумынх байсан гэлээ. Ер нь танай сумынхан аймгийнхаа наадамд дархан айрагдуулна биз?
- Айрагданаа, айрагдана. Сүүлийн үед л харьцангуй цөөрчихөөд байгаа болохоос биш. 2003 оны аймгийн наадамд гэхэд л Манлай сумаас хамгийн олон буюу 200 гаруй морьд очиж уралдаж байлаа. Манайх чинь аймгийнхаа төвөөс 200-300 км зайтай шүү дээ. Морьдоо хөлөөр нь авч очиж уралдуулаад миний бүдүүн морь түрүүлж, манай сумынхан нас болгонд айрагтай сайхан наадсан. Тэр жилээ Баяндалай сумын ойд манайхан ЗИЛ-130 машинууд дээр морьдоо ачиж очоод дөрвөн түрүү, бараг 20-н айргийг нь авчихаж байлаа. Манай сумын адуу ер нь хурдан.
- Унаган хурдтай ч цусыг сэлбэж, холдуулах зайлшгүй шаардлагатай. Энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Өмнөговийн уяачид энд тэндээс адуу их авчирдаг болсон байна. Би ч бас Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зэлтэр болон Дорнодоос хэд хэдэн адуу авчирсан. Энэ хавар бас Амараа ахтай явж Мөнххаанаас гүү, хоёр ч үрээ авчирсан. Авчирсан адуу одоогоор нэг их сайн болж өгөхгүй л байна. Хангайн адуу нам өвстэй говьд ирээд сэтгэл санаагаар унадаг юм шиг байна лээ. Манай эндхийн өвс бага юм шиг боловч хамаагүй хурц л даа. Ер нь адуу авбал бага нь дээр юм байна. Дасаж зохицохдоо ч амар.
- Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
А.Энхжил



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна