Дэлхийн адууны баярт Дорнод аймгаас оролцох ажлын удирдамж


ДЭЛХИЙН АДУУНЫ БАЯРТ ДОРНОД АЙМГААС ОРОЛЦОХ АЖЛЫН УДИРАМЖ
2013 оны 06-р сарын 20 -ны өдөр Хэрлэн сум
Нэг. Зорилго
Нийслэл Улаанбаатар хотноо 2013 оны 08 сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх Дэлхийн адууны баяр, Монгол Улсад Адууны яам байгуулагдсны 750 жилийн ойн үеэр Гиннесийн номонд 3000 хурдан морины уралдаан, 10 000 морьтоны жагсаалыг бүртгүүлэх ажилд Дорнод аймгийн нийт иргэд, уяачид, унаач хүүхдүүдийг оролцуулан Монгол үндэсний өв соёлоороо бахархах, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн гайхамшигт зүй ёсоор тэмдэглүүлэхэд оршино.
Хоёр.Хугацаа
Аймгийн МСУХ-ны ажлын хэсэг гарч нийт сумдыг доорхи хуваарийн дагуу тойрч мэргэжлийн гэрээт зурагчнаар авахуулсан гэрэл зураг, бусад материалын хамт 2013 оны 07 сарын 24 өдөр Улаанбаатар хот дахь Төвийн ажлын хэсэгт явуулна. Үүнд:-
1. Халхгол 07 сарын 04 -ны өдөр Пүрэв гараг өглөө 10.00 цагт
2. Матад 07 сарын 05-ны өдөр Баасан гараг 10.00 цагт
3. Баянтүмэн 07 сарын 15-ны өдөр Даваа гараг 10.00 цагт
4. Булган 07 сарын 15-ны өдөр Даваа гараг 18.00 цагт
5. Хөлөнбуйр 07 сарын 16-ны өдөр Мягмар гараг 10.00 цагт
6. Цагаановоо 07 сарын 16-ны өдөр Мягмар гараг 18.00 цагт
7. Баянуул 07 сарын 17-ны өдөр Лхагва гараг 10.00 цагт
8. Баяндун 07 сарын 18-ны өдөр Пүрэв гараг 10.00 цагт
9. Дашбалбар 07 сарын 18-ны өдөр Пүрэв гараг 18.00 цагт
10. Гурванзагал 07 сарын19 -ны өдөр Баасан гараг 10.00 цагт
11. Чулуунхороот 07 сарын 20-ны өдөр Бямба гараг 10.00 цагт
12. Чойбалсан 07 сарын 21-ны өдөр Ням гараг 10.00 цагт
13. Сэргэлэн сум 07 сарын 22-ны өдөр Даваа гараг 10.00 цагт
14. Хэрлэн сум 07 сарын 22-ны өдөр Даваа гараг 18.00 цагт
Гурав. Зохион байгуулалтын талаар:
А. Хэрлэн, Баянтүмэн сумын ЗДТГ, МСУХ-ны салбарууд 3 000 хурдан морины уралдаанд уралдах их насны морь 30, унаач хүүхэд 30, морины эзэн , эсхүл уяач 30, бусад сумд их насны морь 20, унаач хүүхэд 20, морины эзэн, эсхүл уяач 20-г тус тус бүртгэж бэлтгэсэн байна. Уралдах хурдан морь соёолонгоос дээш насны шинээр зассан, засмал дэлтэй морин адууг / азарга бус/ дэл сүүлийг боож бэлдсэн, унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулж , үсийг засуулсан,ханцуйтай монгол цамц, өмдтэй, түрийтэй гутал өмсгөсөн байх, харин уяач эсхүл морин эзэн үндэсний дээл хувцасаа өмссөн байх шаардлагатайг анхаарна уу...
Б. Аймгийн нийт сумын ЗДТГ, МСУХ-ны салбарууд 10 000 морьтоны жагсаалд 25 морьтон бэлтгэнэ. Үүнд заавал уяач хүн байхыг шаардахгүй бөгөөд монгол эмээл, хазаар, ташуур бүхий тоноглолтой морьтой ,10-50 насны, хүйс харгалзахгүй, олны дунд биеэ зөв авч явах чадвартай, үндэсний дээл хувцас, малгайтай, Улаанбаатар хотод очиж жагсаалд оролцох чинхүү хүсэлтэй Дорнод аймгийн иргэд байна. Хос морьтой болон гэр бүлээрээ бол давуу талтай, харин орос, цэрэг эмээлтэй байж болохгүйг анхаарна уу...
В. Сум тус бүр дэд ажлын хэсгийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллуулж, дээрх шаардлагыг хангасан морь, унаач, уяач, морьтон иргэдийг урьдчилан бүртгэж 2013 оны 07 сарын 02-ны дотор Аймгийн МСУХ-нд хүргүүлнэ.
Дөрөв. Зардлын талаар: Бүх сумдаар явах шатахууны зардал, гэрэл зурагчин,тээврийн хөлсийг аймгийн МСУХ-ноос гаргаж, сумдад ажиллах ажлын хэсгийн 4 хүний байр, хоолны зардлыг тухайн сумд хариуцана. Бүртгүүлж гэрэл зургаа авахуулсан бүх хүнд оролцох эрхийн бичиг өгөх бөгөөд Улаанбаатарт хотод зөвхөн тухайн эрхийн бичгийн үндэслэн батламж олгогдож, Монгол улс даяар нэгтгэн гаргасан гэрэл зургийн цомог бэлгэнд авна. Улаанбаатар хот руу хэзээ, хаанаас хэрхэн явах, явах үеийн зардлын талаар жич зарлан түгээнэ.
/Аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан/
Лавлах утас 9890-5577
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна