Ц.Бат-Эрдэнэ: Улсын чанартай бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг хүртээд байна


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн Алдарт уяач Ц.Бат-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.
-Аймгийнхаа 70 жилийн ойд алаг соёолонгоо урамтай сайхан түрүүлгэсэн. Алаг үрээнийхээ угшил гарвалын талаар танилцуулаач?
-Манай сумын Хас-Очирын Чулуунбаатар гэж ахын маань унаган адуу байгаа юм. Эцэг талаасаа Гонгорын зээрд азарганы угшилтай. Би хязаалан үрээ авч байсан юм.
-Тань дээр ирэхээсээ өмнө яаж давхиж байсан бэ?
-Даагандаа уралдаагүй. Шүдлэндээ сумынхаа наадамд долоогоор давхисан. Тэгээд хавар нь би ногооны хязаалан авч, сумын наадамд долоогоор давхиулаад, Түвшинширээ сумын наадамд гурваар давхиулсан. Харин соёолондоо хавар нь Алтан-Овооны бага тахилга, Баяндалай уулын тахилгат тус тус аман хүзүүдээд, Түвшинширээ сумын наадамд зургаалсан. Тэгээд л аймгийнхаа 70 жилийн ойд очиж түрүүлж байгаа нь тэр.
-Үрээндээ хэр найдлага тавьж байв?
-Их аятайхан уяатай мордсон болохоор орчих болов уу гэж бодож байсан. Тэгсэн их хол тасарч түрүүлсэн.
-Хэдэн насны морьтой очсон юм бэ? Бусад нь яаж давхисан?
-Ганцхан алаг соёолонтойгоо л очсон юм. Аймгийн 70 жил, зүүн бүсийн наадамд манай сумынхан онцгой сайхан наадаж, дөрвөн түрүү хүртсэн. Ер нь сүүлийн үед Дарьгангын адуу их хурдалж байгаа.
-Алаг үрээндээ өнгөрсөн жил гүү хураалгасан байх. Эцгийн шийрийг хатаах эр унага гарав уу?
-Өнгөрсөн жил хоёр гүү хураалгасан нэг нь унагалаад эр унага гарсан. Аавыгаа дуурайж хурдална байх гээд л найдаж байгаа. Энэ жил дөрвөн гүү өгсөн. Дараа жил хэдэн сайхан төл авчих байхаа.
-2013 он гарсаар алаг азарга яаж уралдсан бэ?
-Хавар “Жавхлант шаргын хурд” дээд гурван насны морьдын уралдаанд аман хүзүүдээд, “Дүнжингаравын хурд”-д очиж 30 гаргаж давхисан.
-Дүнжингарав хэр санагдав?
-Зохион байгуулалтаас эхлээд их сайхан болдог юм билээ. Газар газрын хурдан буянгууд цугларсан тэр том наадамд алаг азаргаа мордуулж, Дарьганга нутгийнхаа нэрийг гаргах сайхан байсан.
-Сүхбаатарын 70 жилд түрүүлсэн соёолонг Даваажаргал аварга өндөр үнээр авч гэнэ гэж дуулдсан. Хэр үнэний ортой вэ?
-Даваажаргал аварга хүндэтгэл үзүүлж баяр хүргээд хадаг зүүж өгсөн юм. Түүнийг л хүмүүс буруугаар ойлгосон байна лээ.
-Ер нь алаг азарганд санаархдаг хүн бий биз?
-Хүмүүс санал тавиад ярьж л байдаг юм. Би өөрөө улсын наадамд азаргаа мордуулчих санаатай байдаг уяраас одоогоор зарах бодолгүй байгаа.
-Удахгүй наадам болох нь. Хаана наадах бодолтой байгаа?
-Уяаны байдлаас харж байгаад болно доо.
-Хэнтийн бүс рүү явна гэсэн хүмүүс олон байна. 80 жилийн ойгоор нь танайхан их сайхан наадсан шүү дээ. Тэрийгээ баталгаажуулах тооцоотой байгаа юмаа даа?
-Хэнтий аймгийн наадамд манай Сүхбаатарынхан ер нь их сайхан нааддаг. 2010 онд Хэнтийд болсон зүүн бүсийн наадамд миний халтар шүдлэн гурваар давхиж байлаа. Тэр бол миний засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас авсан анхны айраг байсан юм.
-Хязааландаа МУ-ын Алдарт уяач Б.Далайн нэр дээр түрүүлдэг үрээ юу?
-Тиймээ, 2011 оны хавар ногооны хязаалан Алтан-Овооны бага тахилгат түрүүлсэнийх нь дараа Далай ах авсан юм. Улсын наадмаас 13-14 хоногийн өмнө ирж аваад 90 жилийнхээ ойд түрүүлгэсэн.
-Халтар үрээ танай унаган адуу юу?
-Миний өөрийн унаган адуу. Дээд угшил нь Асгатын Сүрэнээгийн /аймгийн Алдарт уяач Эрдэнэсүрэн/ Буган азарганы угшилтай. Эх нь манай хүргэн Сайнбаярын адууны хүрэн гүү байдаг. Даагандаа сумын наадамд долоолоод, шүдлэндээ “Жавхлант шаргын хурд”-д аман хүзүүдсэн. Тэгээд зун нь сумынхаа наадамд түрүүлээд Хэнтийн бүсэд очиж гурвалсан адуу.
-Хурдан морины наймаа хэр хийж байна вэ? Гадагшаа гарсан адуунууд хэр давхиж байна?
-Олон адуу зараагүй. Далай ахад халтар үрээгээ өгсөн. Өмнөговь руу даага, их насны морь гарсан нь даага нь нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн дуулдана лээ.
-Сүхбаатарын уяачдын ихэнх нь удам дамжсан хүмүүс байна. Таны хувьд?
-Миний аав Цэнд гэж сум орон нутагтаа элбэг нааддаг сайхан буурал байсан. Нэг жил зургаан насны морь мордуулаад таван айраг авч байсан гэдэг юм. Аавын минь хүрэн, хээр зүсмийн адуунууд нь их хурдалсан. Ер нь сумын наадмаас 20-30 аад айраг түрүү авсан байх. Манайх гурван хүүтэй. Хоёр нь аавыгаа залгамжлан морь уяж байна.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ? Одоогийн байдлаар ямархан амжилт үзүүлээд байна?
-Улсын чанартай бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг, аймгийн чанартай нааадмаас хоёр аман хүзүү, сумын наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртээд байгаа. 2011 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан.
-Цаашдаа олон сайхан амжилтыг үзүүлж, улсын цолтны эгнээнд эрэмбэлэгдээрэй.
А.Мөнх




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна