Д.Цэвэгжав: Буган морь Их хурдад айрагдчихаад Билэгдэмбэрэлд очсон


Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Цэвэгжив өнөөдрийн зочноор уригдлаа. Монгол шигшмэл морьдын "Их хурд-3" уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан Буган морины эзэн ахмад уяачийн юу ярихыг хамтдаа сонирхцгооё.
-Билэгдэмбэрэл Манлайн Буган морь танай унаган адуу гэдэг байхаа. Хээр морины тань дээр уягдаж байх үеийн амжил, угшлынх нь талаар хуучлаач?
-Буган морины эх тал нь манай өөрийн унаган адуу. Халзан сумын харьяат Шар Хаянхярваа гэдэг хүнээс манай ах хонгор азарга авч байсан юм. Тэр хонгор азарга Наран сумын наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан. Мөн өвлийн уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдсан. Хөл нь муудаагүй байсан бол олон жил уралдаж манайхныг баярлуулах байсан байх. Хурднаас гадна үр төл сайтай адуу байгаа юм. Одоо манайд хурдалж байгаа бүхэн тэр хонгорын удамтай адуу байдаг. Буган морины эх тал нь тэр хонгор азарганы угшилтай. Харин эцэг тал нь Халзан сумын харьяат С.Жамъяаншаравын адууных. Өөрөө Уулбаян чигийнх гэдэг юм. Тэгэхээр Хүүхэн Шүүлэнгийн хээрийн цустай байж мэднэ. Тээр жил манай сумын Уртаа эмч тэндээс ногоон азарга авч түүнийгээ манайд хоёр жил байлгаж, маллуулсан юм. Тэгэхэд буган морь гарсан.
-Арав гарсан хойноо Билэгдэмбэрэл Манлай дээр ирсэн гэдэг. Тэрнээс өмнө яаж давхиж байсан юм бэ?
-Арав гарсан хойноо бишээ.2004 оны намар есөн настайд нь авсан. Буган морь 2004 онд есөн настайдаа анх уягдаад л тэр жилээ их амжилт гаргасан адуу. Түүнээс өмнө ер уяж байгаагүй. Өвөл нь айхтар зудархуу байгаад Асгатаас гурван морьтой Наран руу гарахад нөгөө хоёр нь эцээд Буган хоёр зүгээр ирсэн юм. Тэгээд л гайгүй адуу гэдгийг нь мэдэж, хавар нь уясан. Дарьганга суманд болсон яруу найрагч Ай төмөр-Очирын мялаалга болон аймгийн цэргийн ангийн ойн баярт аман хүзүүдээд сумынхаа наадамд түрүүлсэн. Түүнийхээ дараа Өвөрхангай аймагт болсон “Их хурд-3” уралдаанд аман хүзүүдэж ирээд Алтан-Овооны тахилгат долоолсон. Тахилгын дараа Билэгдэмбэрэл авсан.
-Уягдсан жилээ л том бага нийлсэн уралдаанд нэг түрүүлж, гурав аман хүзүүдсэн юм байна шүү дээ?
-Дөрөв л орсон юмдаг. Их хурдад явж байхад “Иточу”-гийн Энхбат авъя гэхэд нь би өгөөгүй юм. Ер нь олон хүн авъя гэсэн л дээ. Тэр хол аваад оччихсон юм чинь өөрийнхөө нэр дээр уралдуулъя гэж бодож байсан. Их хурдын дараа ирсэн нь Билэгдэмбэрэл. Ах нь хүнийг хоргомжлоод байя гэж боддоггүй хүн тэгээд нэг их үнэрхэлгүй өгсөөн.
-Нууц биш бол Их хурдын аман хүзүү хэдээр үнэлэгдэж байсан юм бэ?
-Тэр үед морь хямдхан байсан даа.15 саяар л өгсөн.
-Тухайн үедээ бас ч хямд үнэ биш л юм?
-Тухайн үедээ сайн үнэ байсаан.
-Шинэ эзэндээ очоод хэр давхисан бэ?
-Ганц нэг орсон л дуулдсан. Тэрийг эзнээс нь асуусан дээх байхаа.
-Цэвэгжав Алдартын адуунаас өөр гадагшаа гарч хурдалсан морь бий юу?
-Дундговийн хоёр ихэр жаахан улаан морь авсан нь 10-аад айрагдаж түрүүлсэн дуулдана лээ. Энэ хээр морь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсын наадамд 50 гарч давхисан. Наран сумын 50 жилийн ойд түрүүлж мотоцикл авч байсан адуу. Бас Иточугийн Энхбатад Асгатын наадамд гурваар давхисан хонгор хязаалан өгсөн. Сунгаануудад хурдан байгаа л дуулдсан. Чухам наадмуудад яаж давхисныг нь мэдэхгүй байна. Өнөө жил хоёр даага гарсан. Хоёулаа л орсон гэнэ лээ.
-Тэгвэл өөрөө уяад ямархуу амжилт үзүүлж байв?
-Ах нь 18-19 настайгаа эхлээд хүний өөрийн морь уясан хүн. Наран сумын наадмаас айраг олныг уусан даа, лав 40-өөд айраг түрүү бий байх. Асгатад ирээд ч гэсэн нэлээд хэдэн айраг түрүү авсан. Аймгийнхаа 60 жилээр ойгоор сумандаа аман хүзүүдсэн саарал морио тавлуулж байлаа. Мөн Хэнтий Дорнодын наадмуудад уясан морио 10-н дотор олон давхиулсаан.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2004 онд Их хурд уралдааны амжилтаараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Азарга сайтай. Эцэг малаар адууныхаа чанарыг сайжруулж байгаа гэсэн.
-Тийм шүү. Сайн азарганууд олон байлаа. Асгатын наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан улаан азарга байсан. Түүний төлүүд их сайн давхиж байгаа. Хоёр ч хурдан хээр азарга байсан. Одоо хоёр медальтай хар азарга уяж байна. Ер нь ах нь 70 гартлаа адуугаа сайжруулах гэж энд тэндээс адуу их цуглуулсан шүү. Түүнийхээ ч үр шимийг үзэж л байна.
-Хамгийн сайхан дурсамжтай наадмынхаа түүхээс хуваалцаач?
-Алтан туурттай амьдралаа холбоод олон сайхан наадам үзсээн. Гэхдээ хамгийн их баярласан нь 2004 оны наадмууд л юм даа. Тэр жил Буган морь маань онцгой хурдан байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Буган морь сумынхаа наадамд түрүүлэхэд миний нэг даага бас түрүүлсэн. Нэг дор хоёр түрүү авах л хамгийн сайхан байсан даа.
-Хурдан хүлгийнхээ хийморьт ивээгдэн аз хийморьтой сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна