Махбуриадын улаан


Асгат сумын нэрийг дуурсган хурдалж байсан хурдан хүлгэдийн нэг нь Махбуриадын улаан азарга. Сумынхаа “Соёмбо” нэгдэлд хонь хариулдаг Махбуриад хэзээнээсээ хурдан моринд дуртай, хурдан адуу таарвал хэлсэн үнийг өнь гөөд авчихдаг тийм л нэг эр байж. Чухам тиймээс тухайн үед ид хурдалж байсан Сүхбаатар сумын уугуул Тонгоон Жамъяаны улаан азарганы үр төлийг авч хийморь сэргээхээр шийдэж. Ганц Махбуриад уяач ч бус хурдан тууртын хийморьт сүсэглэн явдаг хэн бүхний цээжний мухарт тэр үедээ ид хурдалж байсан улаан азарганы үр төлөөр адууныхаа цусыг сайжруулах алс хэтийн бодол хадгалагдаж байсан биз. Харин тэрхүү хүслээ өөрийн уйгагүй зангийн ачаар ажил хэрэг болгосон цөөн эрчүүдийн нэг нь Махбуриад агсан юм. Тэрээр хоёр ч удаа очиж Жамъяан агснаас азарга тавьчих үрээ хүссэн ч санаснаар болсонгүй. Харин гурав дахь удаагаа ирэхэд нь нэрт уяач гурван үрээ үзүүлж, өөрөө сонгоод ав хэмээн тэрүүхэндээ бяцхан шалгалт аваадахаж. Тэр нь 1965 он. Махбуриад уяач харж байгаад улаан хязаалан үрээг сонгож, тухайн үеийн ханшаар хоёр морины өртөг бодон өгч авсан гэдэг.
Улаан үрээ ирсэн жилээ туранхай байсан тул уралдуулсангүй. Харин түүний дараа жил соёолондоо сумынхаа баяр наадамд аман хүзүүдэн Махбуриад уяачийн нүд алдаагүйг мэдрүүлсэн юм. Сүхбаатар нутагт хурдан адууг зургаа, долоо настайд нь өнжөөж цээр үргээдэг ёсон бий. Махбуриад уяач дээдсийн тэрхүү ёсыг сахиж, улаан үрээгээ 1967, 1968 онуудад өнжөөгөөд 1969, 1970 онуудад сумынхаа баяр наадамд дараалуулан түрүүлгэж. Энэ үеэс улаан азарганы нэр алдар цуурайтсаар үр төлийг нь авах сонирхолтой морины хорхойтнууд эзнийг нь хоргоох болж. Улаан азарга:
1971 онд-айргийн гурав /аймгийн баяр наадамд /
1972 онд-айргийн гурав
1973 онд-айргийн дөрөв
1974 онд-айргийн гурав
1976 онд- аман хүзүү
1977 онд- аман хүзүүнд тус тус хурдалсан байдаг. Ер нь улаан азарга уягдсан уралдаж байх хугацаандаа аймаг, сумынхаа наадамд хоёр түрүүлж зургаа айрагдсан бөгөөд өвлийн бэсрэг наадмуудад олон удаа айрагдаж түрүүлж байсан гэдэг. Улаан азарга хурдан басхүү үр төл сайтай адуу байж. Товчхондоо түүний эр төл болгон ёс юм шиг давхиж, эцгийн нэрийг дуурсгадаг байсан юм. Махбуриад уяач сайн хүлгийнхээ буянаар АХ-ын ойн баяр наадмуудаас зургаан түрүү, 19 айраг хүртсэн байдаг бөгөөд энэхүү амжилтын талыг нь буюу хоёр түрүү,зургаан айргийг нь өөрийн улаан азарга нь үлдсэнийг түүний үр төлүүд авсан байдаг юм. Уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныхоо мэлмийг баясгаж, хурдны үр тарьсан улаан азарганы зарим нэг төлүүдийнх нь амжилтаас дурьдвал:
Махбуриадын улаан азарганы үр төлүүдээс хамгийн өндөр ажилт үзүүлсэн нь Б.Цэрэнгийн улаан азарга:
1982 онд хязааландаа- айргийн тав
1983 онд соёолондоо-өнжсөн
1984 онд хавчиг азарга-түрүү
1985 онд долоотой азарга-айргийн гурав
1986 онд наймтай азарга-айргийн дөрөв
1987 онд естэй азарга-аман хүзүү
1988 онд аравтай азарга-аман хүзүү
-Гал үр Бямбаагийн улаан азарга соёолондоо, болон бүдүүрсэн хойноо сумынхаа наадамд хоёр түрүүлсэн. Түүнээс гадна өвлийн уралдаанд дөрөв түрүүлж, гурав айрагдсан адуу .
-Махбуриад агсны хүү Эрдэнэсангийн нэртэй улаан морь 1991 оны аймгийн баяр наадамд таваар, улаан азарга 1999 оны аймгийн баяр наадамд дөрвөөр давхиж байсан бөгөөд улаан азарганы үрс юм.
-Хүргэн Ганбаатарынх нь улаан азарганых гал төл шүдлэн, хязаалан, соёолондоо сумын Асгат наадамд айрагдаж байсан билээ.
-С.Мажигсүрэнгийн шаргал азарга: Бага насандаа гурав айрагдаж, 2002 онд бүдүүрсэн хойноо айргийн гурваар давхиж түүнийхээ дараа жил 2003 онд түрүүлж байсан.
-Нямбуугийн Хүдэрчулууны улаан азарга: Хүү Эрдэнэсангаас нь битүү азарга авч тэр жилээ сумынхаа наадамд дөрөвлүүлээд, дараа жил нь гурваар давхиулж байсан. Бас нэг улаан морь авч 1994 оны Алтан-Овооны их тахилгат гурваар давхиулж байсан.
Ийнхүү нутгийн олондоо хурд тарааж, адууны чанарыг сайжруулахад үлэмж хувь нэмэр оруулсан Махбуриад агсантай холбоотой нэгэн хуучаар энэхүү тэмдэглэлээ өндөрлөе. Хувийн өмчийг хуулиар тогтоодог хатуухан цагийн үеийн шаардлагаар нэгдлийн малчин 50 хүртэл тооны малтай байх эрхтэй. Түүнээс давбал улсын өмч болгон хураадаг бурангуй засаглалын үед л дээ. Махбуриад агсны малын тоо 50-иас дээш гарч, мал тооллогоор ирсэн нэгдлийн орлогч дарга нь “нэг адуугаа нийгэмчил” хэмээн зарлиг буулгаж.Даргын үг зарлиг юм хойно Махбуриад өвлийн хүйтэнд унагатай гүү хөтөлсөөр адуучин залуугийн очиж. Явахдаа “миний энэ гүү сайн адуу байгаа юм. Чи унагыг нь даага болохоор аваад үлдчихийг бодоорой” гэж. Нөгөө адуучин ч буурал уяачийн зөвлөгөөг дагаж, даагыг нь авч үлдээд азарга тавьж, сумынхаа наадамд тав айрагдуулан басхүү үр төлөөр нь урамтай сайхан наадаж болжээ.
А.Тэлмэн

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
122.201.31.221
Aragui hurdan Azraga ym daa
Reply