Даргын ногоон хэмээх цуут хүлгийн тухай

2013 оны 7-р сарын 03 -нд

Баяндэлгэр сумынхан адууны удам угшил гэхээр нэн тэргүүнд Ширээтийн цагаан адуугаа ярина. Дараа нь Даргын ногоон гэх хурдан азарганы талаар хууч дэлгэдэг. Олны ам дамжин домог болтлоо яригдаж буй ногоон азарга уг нь Түвшинширээ сумын адуу. Бүр тодруулбал “Бор” Чоймчиг хэмээгчийн хурдан хар азарганы отгон төл нь юм. Чоймчигийн хар азарга нь “Борын ногоон” хэмээх домогт хурдан хүлэг бөгөөд дээд угшил нь Мэрэг вангийн хошууны Дэндэв тайжийн Цээдээгийн борлог адууны /Орлой адуу/ удам угсааных хэмээдэг. “Борын ногоон”-ы төлөөс Довдонгийн ногоон, Довжийн ногоон, Даржаагийн ногоон, Гөлгөөгийн ногоон зэрэг хурдан ажнайгууд төрөн гарсан байдаг. Сум орон нутагтаа хурдалж алдар цуугаа мандуулж байсан дээрх хурдан хүлгэд дээр Даргын ногоон буюу Баяндэлгэр сумын уугуул Б.Лхамжавын ногоон азарга нэмэгддэг.
Б.Лхамжав нь намын үүрийн дарга, намын хорооны нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж насаараа дарга хийсэн нэгэн бөгөөд хурдан моринд элэгтэй, басхүү хурд таних нүдтэй нэгэн байсан гэдэг.
Ногоон азарга Б.Лхамжавынх болсон нь басчиг түүхтэй. Ажлын шаардлагаар Баяндэлгэр сумнаа томилогдож ажиллаж байсан Б.Лхамжав 1966 оны зун нутагтаа очиж ах нартайгаа уулзаад буцахдаа: “Дүү нь нутагтаа удахгүй шилжиж ирнэ. Ирэхдээ та нарынхаа ”Хурдан цагаан адуу”-ны цусыг холдуулж, сэлбэх сайн үрээ нэгийг олж авчирна” хэмээн ам алдаж.
1966-1967 мичин жилийг зуднаар Түвшинширээ сумын хэсэг малчид Хэнтий аймгийн нутагт отор хийж, тэдний байдалтай танилцахаар намын үүрийн дарга Б.Лхамжав очиж, эхлээд адуучны отроор орж. Адууг нь харж байтал жижигхэн биетэй, шар үстэй хөөрхөн хар даага өөдөөс нь хараад шээж байснаа цавьдар гүүг очоод хөхөж байна гэнэ. Эх гүү нь аятайхан санагдаад адуун дотор цааш алхвал бас нэг хар шүдлэн үрээ /энэ үрээ хожмоо Гөлгөөгийн ногоон гэж хурдан азарга болсон /байх аж. Үрээ дааг хоёрыг зэрэгцүүлж хараад шинжвэл даага нь хамаагүй илүү санагдаж. Адуучид дээр ирээд дааганы эзнийг сураглавал Чоймчиг өвгөний “Борын ногоон” хэмээн хурдан азарганы отгон төл. Эцэг нь сая өнхрөөд өгсөн. Өвгөн “хар даагыг л үхүүлж болохгүй шүү. Хавар эхтэй нь хамт заавал авчраарай гэсэн юм” гэж.
Б.Лхамжав цааш өөр сууриудаар явах ажилтай байсан ч тэр даруй сум буцаж шөнө ирээд хүүгээ дагуулан нохой шуугиулсаар Чоймчиг өвгөнийд очиж. Өвгөн намын үүрийн даргаа шөнө хэрэг гарган ирсэнд битүүхэн эмээж байснаа зорилгыг нь дуулаад баахан тайвширч: “Чи ах хар шүдлэнг нь ав. Тэр нь хамаагүй илүү. Тэгээд ч нэг муу даага онд орооч уу үгүй ч үү” хэмээн харамын сэтгэлээ нуух гэж оролдож. Гэсэн хэдий ч Б.Лхамжав даагыг нь авъя шийдэмгий шавдуулах тул өвгөн арга буюу өөрийн бодлоо ил гаргаж “би муу хар азарганыхаа отгон төлийг өгмөөргүй л байна”гээд дуугаа хурааж.
Б.Лхамжав ч бууж өгөлгүй “хар даагыг чинь эхтэй нь авъя. Үнэ хөлсийг нь гомдоохгүй шүү. Би ах нартаа нутгийн адуу сайжруулах сайн үрээ олж ирнэ гээд ам гарчихсан юм” хэмээн учирлаж. Өвгөн ч дуугүй л байна гэнэ.
Тэр үед үнэтэйд тооцогддог байсан гэрийн бор эсгий, тэмээн тэрэг /эрээний тэрэг ч гэдэг/ зэргээс дөрөв дөрөвийг өгье гэтэл өвгөн хариу өгсөнгүй. Тэгэхээр нь 100-тын бор дэвсгэрт нэгийг гэтэл өвгөн ухасхийн босч ирээд “хүүе одоо боллоо. Та ногоон даагаа эхтэй нь ав” хэмээн зөвшөөрсөн гэдэг. Дээрх амласан зүйлүүд нь тэр үеийн ханшаар тооцоход 1000 төгрөг болж байсан гэдэг. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлан урин дулаан орохуйд Б.Лхамжав дарга ногоон даагаа суман дээр авчирч сургах гэтэл дийлддэг юм биш. Тэр үедээ эмнэг сургахдаа гаргуун гэгдэж явсан Б.Гомбодорж, А.Дамдинжав нараар унуулсан ч тойроод л булгиад шидчихнэ. Олон ч хүүхдийг булгиж шидэлсээр эцэстээ нэг юм номхорч сонгуулийн баярын “Дааганы уралдаан”-д мордуултал аман хүзүүнд хурдалж. Эмнэг хангал зан нь дийлдэхгүй даагаа номхруулах гэж лагс томхон хүүхдээр унуулсаар наадам болоход ногоон үрээ цээжээ авчихсан хөл нь доголоод хөдөлж чадахааргүй болсон байв. Гэтэл эзэн нь /Б.Лхамжав/“Сайн адуу яах ч үгүй, явж ирээд л зүгээр болно” гэж хэлээд мордуулчихаж. Нээрэн ч замын дунд хүртэл баян ходоод болж явсан ногоон үрээ гэнэтхэн хөл нь доголохоо байж урагшилсаар дөрөвт хурдалжээ. 1959 онд нутгаасаа гарч есөн жил Түвшинширээ сумнаа ажилласан Б.Лхамжав1968 онд бодож хүсэж байсанчлан төрлөх Баяндэлгэр сумнаа шилжин ирж, ах дүүстээ амлаж байсан хурдан үрээгээ хүлээлгэн өгчээ. Ногоон үрээг Б.Лхамжавын авга ах Дуужаа буюу Б.Галсанжамц уях болсон бөгөөд шүдлэндээ аман хүзүүдэн, хязааландаа хол тасархай түрүүлжээ.Угаас омголон ногоон үрээ хязаалан цагаас эхлэн гүү хураасан бөгөөд азаргатай зодолдон бариулан тамир тэнхээ тааруу байсан ч Б.Лхамжавын хэлснээр авга нь уяж. Хэдхэн хоногийн дараа “бага сунгаа” үзэхээр очтол ногоон үрээ азарганд бариулаад сэглүүлчихсэн, бүрзийсэн юм байна гэнэ. Гэрт ортол уяач Дуужаагийн хамар нь тав тогтоод харлачихаж, учрыг асуувал “ногоон үрээ улам л маяг ороод болдоггүй. Самардаад, миний хамарт адис тавьчихлаа” гэсээр угтаж. Тэр жил ногоон үрээ хол тасархай түрүүлэн,уясан эзэн унасан хүүхдийн урмыг сэргээсэн ч наадмын дараа Дуужаа буурал дийлж уяж чадахгүй нь гэдгээ хэлж худ Р.Бүдээр уяулах болжээ. Олон хоногийн хатуу уяатай. Уяа нь орохоороо ааш нь дийлдэхээ больдог ногоон азарга 1970 онд соёолондоо гурвалж, дараа жил нь аман хүзүүнд хурдалж. Дааган цагаас уягдсан ногоон азарга 14 нас хүртлээ уралдаж, хавар зуны наадамд 14 удаа айрагджээ. /зуны наадамд гурван түрүү, дөрвөн аман хүзүү, гурван удаа гуравт, нэг удаа дөрөвт хурдалсан бол хаврын уралдаанд /намын баярын наадамд/ гурван удаа түрүүлсэн байдаг/
Даргын ногоон хэмээн алдаршсан энэхүү хурдан буян 18-22 тооны гүү хураадаг байсан бөгөөд голдуу эр унага гарч тэдгээр нь эцгийн шийрийг хатаан хурдалдаг байжээ.
1985 онд Баяндэлгэр суманд цас ихтэй хатуухан өвөл болж, ногоон азаргыг онд орж чадаагүй бөгөөд энэ тухай хүү нь Б. Лхамжавт дуулгахад /тухайн үед бие нь тааруу хотод байсан/ нэлээд бодлогоширсоноо:”Надтай их л учир тавилантай тохиосон амьтан даа. Миний сүлд хийморийг олон жил сэргээж, нэрийг минь гаргаж өгсөн. Одоо ингээд надтай цуг дуусаж байгаа юм байлгүй. Миний хүү ерөөл тавчих, буян болог” хэмээн хөөрөгнийхөө даалингаас мөнгөн гарган өгсөн гэдэг. Эцэст нь дүгнэн хэлэхэд “Даргын ногоон” гэж өргөмжлөгдсөн энэ хурдан азарга нь өөрийн аймгаас гадна Дорноговь, Хэнтий аймгуудад хурдан үр төлөө өгсөн, аргагүй л буян хишиг оршоосон аргамаг хүлэг байсан гэдэг. Ингээд та бүхэнд Даргын ногоон азарга түүний үр төлүүдийн гаргасан ажилтыг тоймлон хүргэе.
Даргын ногоон азарганы амжилтын товчоон:
Түвшинширээ суманд:
1967 онд- даагандаа 6-р сарын 1ны уралдааны түрүү
1967 онд даага-сумын наадмын айргийн дөрөв
Баяндэлгэр суманд:
1968 онд шүдлэндээ-аман хүзүү
1969 онд хязаалан-түрүү
1970 онд соёолон-айргийн гурав
1971 онд хавчиг-аман хүзүү
1972 онд –хөл доголж уралдаагүй
1973 онд- түрүү
1974 онд-Халзан сумын наадамд уралдсан ч хоолны алдаа гарч айрагдаагүй
1975 онд- айргийн гурав
1976 онд-түрүү
1977 онд-аман хүзүү
1978 онд –айргийн гурав
Хаврын уралдаануудад:
1971 оны 3-р сарын 1нд-түрүү
1973 оны 3-р сарын 1нд-түрүү
1974 оны 3-р сарын 1нд-түрүү
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна