Ө.Шинэтулга: Улс халзангийн хоёр ах нь бүсийн наадамд айрагдсан


-Даян түмний эх Улс халзан азарга танай унаган адуу гэдэг. Халзан азарганы дээд угшлыг хөөвөл?
-Улс халзангийн эцэг нь Босоо угшилтай. Тал булагийн уурхайд ажилладаг Гомбо гэдэг хүний адуу. Харин эх нь Наваанчүлтэмийн халзан азарганы цустай. Халзан азарга манай өөрийн унаган адуу. Халзан азарганы эх эцэгээс дөрвөн эр унага гарсаны гурав нь улс , бүсийн наадамд түрүүлж айрагдсан гэхээр аргагүй хурдан удамтай байгаа биз.
-Улс бүсэд айрагдаж түрүүлсэн морьдынх нь талаар мэдээлэл өгөөч?
- Эр төлүүдээсээ хамгийн бага нь Улс халзан байгаа юм. Ах хонгор морь нь 2009 онд Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд миний нэр дээр дөрвөөр давхисан. Бас нэг ах нь болох хүрэн морь 2010 онд Говь-Алтай аймгийн 70 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд улсын начин Баатар ын нэр дээр уралдаж тавласан. Нөгөө нэг ах хонгор азарга нь уягддаггүй юмаа. Гүү хураагаад үр төлөө өгөөд явж байгаа. Харин Улс халзангийн амжилтыг бол та бүхэн мэднэ шүү дээ. Халзан азаргатай эцэг эх нэгтэй хоёр охин төл бас бий. Яваандаа хурд төрүүлэх байх гэж найдаад л хүлээж байна.
-Өөрийн тань нэртэй хонгор зүүн бүсийн наадмаас гадна ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хонгор морь одоо 19 настай адуу бий. 2009 онд Сүхбаатар аймгийнхаа наадамд түрүүлээд зүүн бүсэд очсон нь тэр юм. Түүнээс гадна
сумынхааа наадамд олон айрагдаж түрүүлсэн.
-Баатар начины хүрэн морины тухайд?
-Баатар начинд 11-12 настай морь очсон. Түүнээс өмнө сумынхаа наадамд хэд хэд айрагдчихсан адуу.
-Улс халзангийн төл танайд бий юу?
-2-3 охин төл бий.
-Анх улсад түрүүлэхдээ Хүсэлзул гэдэг хүний нэр дээр мордсон. Яагаад өөр хүний нэр дээр мордуулсан юм бэ?
- Хүсэлзул гэж манай галын гишүүн миний хуурай дүү л дээ. Моринд шинээр орж ирсэн дүүгээ урамшуулах гэж нэр дээр нь давхиулсан чинь түрүүлчихсэн. Тэгээд л түүний нэрээр цоллогдсон доо.
-Хэдхэн хоногийн дараа дахин түрүүлэхдээ дахиад өөр хүний нэр дээр цоллогдсон байсан. Наранхүү гишүүнтэй наймаа хийсэн үү? Эсвэл бэлэг болгосон юмуу ?
-Наймаа хийсээн. Тэгээд Дундговь аймгийн 70 жилийн ойд Наранхүү гишүүний нэр дээр уралдаж түрүүлсэн шүү дээ.
-120 сая гэсэн үнэ дуулдаад байсан. Үнэнд хэр ойртож байна?
-Барагцаатай л үнэ байна.
-Өнгөрсөн жил амжилтаа бататган дахин түрүүлж, Даян түмний эх хүлэг боллоо шүү дээ. Тэр баярт мөчийг харсан уу?
-Харалгүй яахав. Сайхан л санагддаг юм билээ. Улсын наадамд азарга, их морь, соёлолон, хязаалан насны морьдтой очсон байсан юм. Тэд маань байтай сайхан давхицгаасан.
-Шинэтулга уяачийн нэрийг дуурсгасан өөр ямар ямар хурдан хүлгэд байна?
-АХ-ын 90 жилийн ойгоор тавласан шарга соёолон байна. Улс халзанг түрүүлэхэд тавлаад шүдээр хасагдсан шүү дээ.
-Нээрэн тийм. Дараа нь хоёр ч түрүүлээд хасагдсан дуулдсан?
-Тэгсэн. Сэлэнгэ аймгийн 80 жилийн ой, Дундговийн 70 жилийн ойд тус тус түрүүлээд хасагдчихсан. Гомдол тэмцэл хийгээд нэмэргүй юм билээ. Шүдний даамлын үгээр л асуудлыг шийддэг юм билээ. Дараа нь нутгийг өвгөчүүлд үзүүлэхэд зүгээр байна гэж байсан. Шарга үрээ
Улс халзантай цус нэгтэй адуу. Халзан азарганы ээж гүүний төрсөн ахынх нь төл юм байгаа юм. “Түмэн шандаст хурд” галын маань тэргүүн Хадбаатарын нэр дээр уралддаг.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2009 онд зүүн бүсийн уралдааны дараа аймгийн Алдарт уяач цолоо авсан. Хурдан морь уяж сойгоод арав гаруй жил болж байна. Ихэнхдээ сумандаа наадаж байгаад 2009 оноос л гадагшаа гарч уралдсан.
-Удам дамжсан уяач уу?
-Манай адууны суурь ээжийн аав Санжаа гэж хүний адуу байгаа юм. Өвөөгийнхөө унаган адууг сэлбэж энд тэндээс адуу авчирсаан. Манайхан дотор надаас өөр морь уядаг гэвэл нагац ах Дамдинсүрэн маань байна. Сумынхаа баяр наадмуудад сайхан наадчихдаг байсан.
-Дэнж хотойтол наадах дэлхийд ганцхан монгол наадам айсуй. “Түмэн шандаст хурд” галынхан хаана наадахаар төлөвлөж байгаа вэ?
- Сумынхаа наадамд уралдчихаад улсын наадамд ирэх байх. Манай “Түмэн шандаст хурд” гал 2009 онд байгуулагдсан. Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат Бирозаны Хадбаатар, УБ хотын харьяат Пүрэвдоржийн Ганбат, Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Гончигбатын Батсайхан, Сэлэнгэ аймгийн харьяат Оргилбаатар, манай сумын Чимэддоржийн Хүсэлзул, манай дүү Мөнхбаяр гэсэн дан залуучуудаас бүрдсэн гал байгаа юм.
-Залуусын хийморь өөдөө байх байлгүй. Амжилт хүсье.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна