Унаач Г.Сүхбат: Өчигдөр шүдлэн айрагдуулж, өнөөдөр хүрэн морио түрүүлгэлээ


Их монгол улс байгуулагдсаны 807 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь хоёр дахиа түрүү магнайд хурдалсан юм. Хүрэн морийг 2012 оны шилдэг, “Од” гал уяаны хурдан морь унаач Гансүхийн Сүхбат хоёр дахиа жилээ ийнхүү хурдлууллаа. Ингээд бяцхан унаачтай ярилцсанаа хүргэе.
-Хүрэн морио түрүүлгэлээ. Баярын сэтгэгдлээс хуваалцаач?
-Гоё байнаа. Өчигдөр шүдлэнд Х.Бат-Эрдэнэ ахынхаа хүрэн үрээ айргийн таваар хурдлуулсан. Харин өнөөдөр хоёр дахь удаагаа хүрэн морио улсын наадамд түрүүлгэлээ. Баярлаж байна.
-Хэдэн настай вэ? Хурдан морь унаад хэдэн жил болж байна.
-Одоо би найман настай. Намайг таван настайд аав маань морь унахыг зааж өгч байлаа. Түүнээс хойш хурдан морь унаж байна. Энэ хугацаанд олон айраг түрүү авсандаа баярладаг шүү.
-Аав нь морь уядаг уу?
-Үгүй ээ. Морь уядаггүй л дээ, гэхдээ мал малладаг. Миний аавыг Гансүх, ээжийг Улаанаа гэдэг. Одоо Партизанд амьдарцгаадаг юм.
-Хэзээнээс “Од” галын унаач болсон юм бэ?
-Манай ах Сэргэлэнбаатар Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий ахын морийг унадаг байсан юм. Одоо 15 нас хүрээд хасагдаад, туслах уяач болчихсон. Би ахыгаа дагаж яваад л хурдан морины унаач болсон юм. Ах маань анхны “Их хурд”-аар ногоон морийг унаж зургаалуулж байсан.
-Аль сургуульд сурдаг вэ? Чөлөө их авч байна уу?
-Би Өлзийт хорооллын 59-р сургуулийн Цэцэгдэлгэр багштай хоёрдугаар ангид сурдаг. Хааяа уралдаан гээд чөлөө авах үе гардаг ч олон бишээ.
-Танай ангид унаач хүүхдүүд байна уу?
-Сайн мэдэхгүй байнаа. Гэхдээ нас бага гэлтгүй бидний дунд хааяа морины тухай ярина өрнөнө гээч. Энэ нь надад сонирхолтой санагддаг.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Би чинь дөнгөж л хоёрдугаар ангиа төгсөж байна. Тийм болохоор одоохондоо мэргэжлээ сонгоогүй ээ. Өдөр бүр л өөр өөр мэргэжилтэй болмоор байдаг. Нэг өдөр уяач болмоор ч юм шиг, маргааш нь босс болбол бас гоё санагдаад байдаг юмаа.
-Хурдан морь унах гоё уу?
-Тэгэлгүй, үнэхээр гоё шүү. Тэр тусмаа түрүүлээд ирэх. Бариа ойртоод л, үзэж байгаа хүмүүс уухайлаад л, бөөн баяр болсон уяач ах баяр хүргээд л гоё шүү. Тиймдээ ч би баяруудаас улсын наадамд их дуртай.
-Хүсэл бүхэн тань биелэх болтугай. Дүүдээ баярлалаа.
П.Ундраа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна