Монгол адууны чансаа-Дархан түмэн эх Улс халзан


Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэн, шинэ амжилт бичигдлээ. Энэхүү алдрыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан азарга төрийн наадамд завсаргүй гурав түрүүлсэн амжилтаараа хүлээж буй юм. Монгол төрийнхөө их баяр наадамд зургаантаа түрүүлж, амгалан төрийн Ажнай шарга хэмээх эрхэм цолыг хүртсэн Б.Наранхүүгийн шарга азарга 2007, 2008, 2009 оны баяр наадмуудад дараалан түрүүлж, монголын хурдан морины түүхэнд шинэ амжилтын эзэн болж байсан. Гэсэн хэдий ч Д.Бат-Эрдэнийн Улс халзан азарга шинэ цагийн монгол адуу ноёлж буй энэ цаг үед цойлон гарч монгол адууны хурдыг гайхуулснаараа эрхгүй онцгойрч буй юм. Ялангуа морин уралдаан наадгай хэлбэрээс мэргэшлийн хэв маягт шилжин эрчимжиж буй энэ цаг үед нэг адуугаар тогтмол амжилттай наадах нь ховорт тооцогдох болсон. Өрсөлдөөн жил ирэх тусам ширүүсч буй өнөө цаг үед гурван жил дараалан төрийнхөө их баяр наадамд алтан жолоо өргүүлсэн Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан азарга энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх эрхтэй боллоо. Морин туурайгаар дэлхийн дайдыг эзэлж явсан цөс ихт эрсийн бахархал монгол адууны чансааг гайхуулан хурдалсан Улс халзан азарганы угшил юуг уудалваас:
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Шинэтулгын унаган адуу Улс халзангийн эцэг нь Тал булагийн уурхайд ажилладаг Гомбо гэгчийн Босоо угшлын адуу бол эх нь Наваанчүлтэмийн халзан азарганы цустай гүү байдаг гэдэг. Эдний дундаас хоёр охин, дөрвөн эр унага гарсаны хамгийн отгон нь өдгөөгийн Дархан түмэн эх Улс халзан юм. Улс халзангийн гурван ахын хоёр нь улс, бүсийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэд. Ах хонгор морь нь 2009 онд Дорнод аймагт болсон зүүн бүсийн хурдан морьдын уралдаанд айргийн дөрвөөр давхисан бол ах хүрэн морь нь 2010 онд Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн ой баруун бүсийн даншиг наадамд улсын начин Баатарын нэр дээр уралдаж айргийн таваар хурдалж байжээ. Өөрөөр хэлбэл Улс халзан ясны хурдан адуу бөгөөд түүнийг нь аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар нарийн мэдэрч, хөглөдөг ажээ.
Улс халзан азарга гурван ч эзний гар дамжсаныг морь сонирхогчид мэдэх бизээ. Дөрвөн их түүхт ой давхцсан 2011 оны төрийн их баяр наадамд түрүүлэн түмэн эхээ дуудуулахдаа Түмэнцогт сумын уугуул Хүсэлзулын нэр дээр цоллуулж байсан бол хэдхэн хоногийн дараа болсон Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр хурдалж УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хүлэг хэмээн дуудуулж байсан юм.
Төд удалгүй Б.Наранхүү "хуурай ах Д.Бат-Эрдэнэдээ халзан азаргаа бэлэглэж гэнэ" гэх шуум гарч, “Жавхлант шаргын хурд-2012” уралдааны үеэр таамаг бодит явдал болох нь батлагдсан билээ. Энэ цагаас хойш халзан азарга өмнийн говийн хүүгээр овоглогдох болж, улс бүсийн наадмаас гурван түрүү хүртээд байна.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна