Аймгуудын баяр наадмын бөхийн барилдааны тоймоос


Баянхонгор аймгийн улсын наадмын өмнө буюу 9,10-ны өдрүүдэд болсон бөгөөд у.х Д.Батболд, у.х А.Бямбажав, у.н С.Багахүү нарын тэргүүтэй хүчит 256 бөх барилдаж, Баянговь сумын харьяат аймгийн харцага Батбаярын Бат-Амгалан түрүүлж, аймгийн арслан цол, Баянбулаг сумын харьяат сумын заан Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэж аймгийн заан цол, Баянбулаг сумын харьяат аймгийн начин Аварзэдийн Отгонбаатар, Богд сумын харьяат сумын заан Жаргалын Энхбаатар нар зургаа давж аймгийн харцага цол хүртэв. Архангай аймгийн Тариат сумын заан Ганболдын Болдгэрэл, Баянхонгор аймгийн харьяат сумын заан Б.Өнөрбаатар, Б.Анхбаяр, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат сумын заан А.Батзориг нар тав давж аймгийн начин цолны болзол хангажээ. Хүрээмаралын Г.Жамбалдорж, Баянлигийн Б.Гантулга нарын шилдэг сумын заанууд начны даваанд унажээ.
Булган аймгийн наадамд 128 бөх барилдаж, Бүрэгхангай сумын харьяат аймгийн начин Дармаагийн Тамир долоо даван түрүүлж аймгийн арслан цол, Сайхан сумын харьяат аймгийн харцага Баярсайханы Амбасэлмаа зургаа даван үзүүрлэж аймгийн заан цол, Тэшиг сумын харьяат сумын заан Доржийн Баярманлай, Хутаг-Өндөр сумын харьяат сумын заан Хутагийн Цогтгэрэл нар тав давж аймгийн начин цолд хүрчээ.
Говь-Алтай аймгийн наадамд 256 бөх барилдаж Чандмань сумын харьяат цэргийн харцага Балганы Хишигбаатар түрүүлж, аймгийн арслан, Бугат сумын харьяат аймгийн харцага Цогбадрахын Бямба-Очир үзүүрлэж аймгийн заан, Бигэр сумын харьяат сумын заан Цэрэгбаатарын Эрхэмбаяр зургаа давж аймгийн харцага цолд тус тус хүрсэн бол улсын начин Намсрайн Баярмагнай мөн их шөвөгт үлджээ. Аймгийн начин Чинзоригийн Эрдэнэсайхан а.н А.Хосбаяраар тав давж начин цолоо баталсан бол сумын заан Э.Мэргэншагай, Б.Жавхлан, Д.Азбаатар нар аймгийн начин цолд хүрсэн байна. Түрүү үзүүрийн хоёр бөх өнгөрсөн жилийн наадмын 4-ийн даваанд хүч үзэж мөн Хишигбаатар давж байжээ.
Говьсүмбэр аймгийн наадамд Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн харцага Ганболдын Баасандорж түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн бол, Сүмбэр сумын харьяат сумын заан Бат-Очирын Гончигтавхай үзүүрлэж аймгийн заан болсон байна.
Дархан-Уул аймгийн наадамд Шарын гол сумын харьяат аймгийн начин Нэргүйбаярын Эрдэнэчулуун түрүүлж аймгийн арсан болсон бол Хонгор сумын харьяат аймгийн арслан Сүхбаатарын Ерөөлт үзүүрлэсэн байна. Сумын заан Жигжидсүрэнгийн Бадрал аймгийн харцага цолд хүрсэн бол Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Цэдэндоржийн Мөнхбаяр аймгийн начин болжээ.
Дорнод аймгийн наадамд 256 бөх барилдаж аймгийн арслан “гоё” хэмээх Отгонбаатар түрүүлж хурц арслан болсон бол аймгийн начин Хишгээгийн Алтансүх үзүүрлэж аймгийн заан болжээ.
Дундговь аймгийн наадамд 256 бөх барилдаж Говь-Угтаал сумын харьяат аймгийн шилдэг заан Төмөрчөдөрийн Занданбат түрүүлж аймгийн арслан болсон бол Сайнцагаан сумын харьяат аймгийн харцага Батсайханы Бат-Эрдэн үзүүрлэж аймгийн заан болжээ. Гурвансайхан сумын заан Болдбаатарын Доржсүрэн зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн бол Дэрэн сумын харьяат аймгийн харцага Чойдоржийн Бүрэнзэвсэг харцага цолоо баталсан байна.
Орхон аймгийн баяр наадамд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн начин Б.Уртбаяр түрүүлж аймгийн арслан, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн харцага Гантөмөр үзүүрлэж аймгийн заан цол хүрчээ. Их шөвөгт аймгийн хацага Чагнаадоржийн Ганзориг, аймгийн арслан Тавхайн Чулуунгэрэл нар үлджээ. Сумын заан Шархүүгийн Пүрэвгарьд дөрвийн даваанд өвдөг шорооджээ.
Өвөрхангай аймгийн наадамд энэ хаврын турш өнгөтэй сайхан барилдсан Хужирт сумын харьяат аймгийн заан Даваахүүгийн Цэвэлсодном түрүүлж аймгийн арслан болсон бол Бүрд сумын заан Мөнхбатын Даваасүрэн үзүүрлэж аймгийн заан цолд хүрчээ. Уянга сумын харьяат аймгийн заан Даваадагвын Дарханбаатар, Хархорин сумын харьяат аймгийн харцага Оюунгэрэлийн Бундхорол нар зургаа давж их шөвөгт үлдсэн бол Богд сумын заан Даваагийн Наранцогт, Өлзийт сумын заан Равдандоржийн Лхамжав, Хархорин сумын заан Хадын Мөнхбаяр нар тав давж аймгийн начин болцгоожээ. Баян-Өндөр сумын харьяат аймгийн нэмэх начин Төрбатын Ядамсүрэн дахин тав давж аймгийн начин цолоо баталжээ. Шилдэг сумын заан Оргодолын Үйтүмэн, Оюунгэрэлийн Наранбаатар нар тавын даваанд өвдөг шорооджээ.
Өмнөговь аймгийн наадамд Булган сумын харьяат аймгийн начин Бэгзийн Мижидсүрэн түрүүлж аймгийн арслан, Ноён сумын харьяат аймгийн харцага Эрдэнэбатын Нямаа үзүрлэж аймгийн заан цолд хүрчээ.
Сүхбаатар аймаг наадмаа хаалттай хийсэн бөгөөд аймгийн заан Б.Сэнгэдорж түрүүлж аймгийн арслан болсон бол аймгийн харцага Б.Номиндалай аймгийн заан цолд хүрчээ.
Сэлэнгэ аймгийн наадамд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн начин Нэгдэлийн Жаргалбаяр найм даван түрүүлсэн Сант сумын харьяат аймгийн заан Б.Эрдэнэбаяр дахин үзүүрлэжээ. Аймгийн заан Майбаатарын Баярмандах, аймгийн начин Ж.Мандахбаярын хамт их шөвөгт үлдэж Мандахбаяр аймгийн харцага болсон байна. Завхан аймгийн начин П.Батсүх цолоо баталсан бол сумын заан Х.Чинбат, Д.Төрболд нар аймгийн начин болжээ.
Увс аймгийн наадамд Тэс сумын харьяат сумын заан Хүрэлбаатарын Оргилболд түрүүлж, мөн Тэс сумын харьяат аймгийн заан Лхангаажавын Цээсүрэн долоо даван үзүүрлэжээ. Их шөвөгт мөн Тэс сумын харьяат аймгийн заан Лүжээгийн Жамсран үлдсэн бол Өндөрхангай сумын харьяат аймгийн харцага Дамдины Тогтохжаргал цололо баталжээ. Зүүнговийн Батбаяр, Тэсийн Лхамаагийн Балдорж, Цагаанхайрханы Тодсайханы Мөнх-Эрдэнэ, ХААИС-ийн бөх сумын заан Юмжаргал нар аймгийн начин цолд хүрчээ.
Ховд аймгийн наадамд Буянт сумын харьяат аймгийн заан Оргихын Хангай найм даван түрүүлж аймгийн арслан цолд хүрсэн бол, аймгийн начин Д.Бадамгарав үзүүрлэж аймгийн заан болжээ. Аймгийн начин Монцойн Ганзориг, цэргийн начин Баярхүүгийн Бат-Өлзий нар зургаа давж аймгийн харцага цолд хүрсэн байна.
Хөвсгөл аймгийн наадамд Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Б.Хаш-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Арбулаг сумын харьяат аймгийн арслан Ганжуурын Батням нутагтаа дахин үзүүрлэсэн байна. Галт смын харьяат аймгийн арслан Чинчулууны Батчулуун аймгийн начин Л.Энхбатын хамтаар их шөвөгт үлдэж Энхбат аймгийн харцага болсон бол сумын шилдэг заанууд болох Тосонцэнгэлийн Цэвээннамжилын Сэдбазар, Их-Уулын Батбаярын Даваа-Очир, Шинэ-Идэрийн Цэрэнбатын Сандагдорж, Цэцэрлэгийн Гончигбатын Бат-Орших нар тав давж аймгийн начин цолд хүрчээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна