Уяач Ч.Батнаран: Түрүүлсэн жороо морь маань гурван минут 54 секунд хурдаллаа


Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт уяачдын наадмаар үргэлжилсэн билээ. Энэ өдөр эрлийз ангиллын дээд, дунд, доод насны морьдын уралдаанаас гадна уламжлалт жороо морьдын уралдаан ч болсон юм. Энэхүү жороо морьдын уралдаанд 40 гаруй хүлгэд ирж оролцсоноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Ч.Батнарангийн унаган адуу болох хээр гурван минут 54 секундээр түрүүлсэн бол, эцэг хээр нь дөрвөн минут, 17 секундын амжилтаараа гуравдугаарт жагсчээ. Ингээд бид их бага хээрүүдийн эзэн, уяач Ч.Батнарантай ярилцсанаа хүргэж байна.
-Таны хээр дахин түрүүллээ. Та хэзээнээс жороо морьдын уралдаанд оролцох болсон бэ?
-Тийм ээ, их бага хээрээ нэгийг нь түрүүлгэж, нөгөөг нь гуравдугаар байранд орууллаа. Хээр морь маань гурван минут, 54 секундээр түрүүлсэн бол том хээр нь 4 минут 17 секундээр гуравдугаар байранд орсон юм. Миний хувьд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаас хойш долоо дахь жилдээ жороо морьдын уралдаанд оролцож байна. Энэ хугацаанд жороо морины уралдааны 6 түрүү, 11 айргийг хүртлээ. Миний хоёр хээр алдаагүй уран сайхан жороолж ийнхүү удаа дараа амжилт үзүүлэн хурсан олон болоод намайг баярлуулж байна даа. 2006 оноос өмнө жороо морьдыг бөөнөөр нь уралдуулчихдаг байлаа шүү дээ. Тэр үед одоо шиг нарийн шалгуураар шалгаруулах боломжгүй байлаа. Тиймээс боловсронгуй болгох шаардлага амьдралаас урган гарч шинэ зохион байгуулалтаар шалгаруулдаг болсон юм. Нэг нэгээр нь минут секундээр шалгаруулдаг болсон нь уралдаан шударга явахын эхлэл болж уралдах морьдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэх болсон. Энэ жил гэхэд дөч гаруй жороо морьд уралдлаа.
-Олон жил амжилттай наадаж байгаа юм байна. Энэ их амжилтын нууц юунд байна вэ?
-Аав ээжээс минь өвлөгдөн ирсэн буянт хүлгэдээрээ наадаж яваа хүн дээ, би. Олон жил ийнхүү одтой наадаж байгаа маань адуунд дуртай монгол түмний минь буян гэж боддог юм.
Миний том хээр их жороо гүүний төл байгаа юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын “баглаа” хэмээх Цэрэндоржийн жороо гүүний төлийг би авсан. Харин бага хээр нь том хээрийн төл нь байгаа юм. Өөрөөр хэлбэл саяны жороо морьдын уралдаанд аав хүү хоёр уралдсан гэсэн үг л дээ. Хээрийн дүү жороо байдсан гүүнүүд одоо надад бий. Хээр морины төрсөн эгч арилжаа гүүнээс энэ жил жороо унага төрсөн. Ер нь арилжаа гүүнээс л сайн жороо төрдөг юм. Арилжаа адуу чинь өөрөө унаж явахад их сайхан л даа. Тэрнээс эцэг эх нь жороо байлаа ч төл нь хэмжээнд нь хүрдэггүй.
-Таны уралдаж эхэлсэн үеэс хамгийн богино хугацаагаар рекорд тогтоосон ямар морь байна вэ?
-Ноднин миний жижиг хээр гурван минут 27 секундийн амжилтаар рекорд тогтоож байлаа. Гэхдээ энэ жил гурван минут, 54 секундээр түрүүллээ. Ногоо эрт идсэн, царигтай байсан болохоор жаахан таргадчихлаа л даа. Нутагтаа туранхай харагдаад байсан хотод ирээд харж байхнээ бас л тарган талдаа харагдаж байна шүү. Ер нь жороо морийг дааганы уяатай болгож байж л уралдуулдаг юм. Тэрнээс унаж ирээд л уралдуулчихдаг юм биш. Зохих хэмжээний жоохон жоохон ажил хийж, хөнгөн талд нь авчирна. Бас болж өгвөл хөлс авдаг юм.
-Энэ удаад ширүүхэн өрсөлдөгчид аль аймгийнхан байна вэ?
-Мэдээж уралдаан болохоор бүгд л өрсөлдөгчид шүү дээ. Энэ дундаас Ховд, Өвөрхангайн морьд сайн байна шүү. Тэр дундаа Ховдын хээр морь. Манай Сэлэнгэ ч бусдын хувьд “хатуухан самар” л гэсэн үг. Сэлэнгийн Отгонбаярын хүрэн, миний хоёр хээр сүүлийн таван жил тогтмол амжилттай наадаж байгаа болохоор наадамчинд андахаа байсан байна лээ. Сүүлийн үед л жороо морийг тоохоо байчихаад байгаа болохоос дөч тавиад оны үед төрийн наадамд жороо морьдоо уралдуулдаг байсан юм билээ. Дээр үедээ амьдрал бололцоотой хүмүүс баяр ёслолын үеэр жороо морьдоор гангардаг байсан тухай хөгшчүүл ярьдаг даа. Харин энэ жилээс төрийн наадмын нэг хэсэгт багтааж байгаад баярлаж байна. Сая уяачдын наадам дээр эрлийз адуутай нийлүүлэн цоллолоо. Энд маш их баярлаж байна.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд хурдан морины уяа сойлго бас тааруулна биз?
-Тэгэлгүй яахав. Би чинь адууны захад өссөн хүн. Аав, ээжээсээ хойш адуу гэдэг тэнгэрлиг сайхан амьтантай нөхөрлөөд 17,18 жил болж байна. Энэ хугацаанд бүсийн чанартай наадамд нэг адуу оруулсан. 2011 оны хоёрдугаар сарын 27-нд болсон Сэлэнгийн хойд бүсэд соёолонгоо аман хүзүүдүүлж томоохон наадмын өм нээгдэж байлаа. Тэр жилээ төрийнхөө наадамд ирж халтар үрээгээ 12-оор давхиулсан. Харин сум орон нутагтаа айраг түрүү алдахгүй одтой наадаж, аймгийн Алдартын болзол хангачихаад байгаа. Ноднин улсын наадамд нэг үрээ 23-аар, нэг даага 27-гоор модтой сайхан давхиулсан. Гэвч энэ жил ханиад байна гэхээр нь хаширлаад адуунуудаа орхиод ирсэн.
-Энэ жил хэдэн насанд морь уяв. Хаагуур наадсан бэ?
-Сумандаа л наадлаа. Сумынхаа наадамд шүдлэн гуравлуулж, соёолон аман хүзүүдүүллээ. Их морио наймаар оруулсан. Уг нь их морио орчих болов уу гэж бодож байсан ч унаач хүүхэд каск өмсөж хөөрөөд хамраас нь цус гараад наймаар орчихсон юм. Гэхдээ яахав. Өнөө унасан бөхөд шалтаг мундахгүй болчихов уу даа. /инээв/ Энэ найман сарын эхний долоо хоногт манай аймгийн Монгол улсын Манлай уяач Д.Ганбаатар агсаны хурдан хүрэн халзан морины хөшөөний наадам болно. Энэ наадамд их морио мордуулна даа. Хязаалан, соёолон хавчигтаа түрүүлчихсэн хурдан адуу бий.
-Таны адууны дээд угшил аль зүгийнх байна вэ?
-Миний адуунд Галшар, Жаргалант, Тогоруу угшлаас 200 орчим адуу бий. Мөн аав ээжийн минь унаган адуунууд одоо ч орон нутагтаа хурд, жороогоороо алдартай.
-Аав тань хурд эвлүүлдэг байв уу?
-Миний аав насаараа төмөр замд ажилласан хүн. Өдрийн найман цагийн ажлынхаа хажуугаар морь уяад сумынхаа наадамд айраг түрүүнд хурдлуулчихдаг байлаа. Манай адуунууд онцгой өвөрмөц байсан шиг байгаа юм. Нэг их уяа ордоггүй байж гэж одоо боддог юм. Тэр үед аав минь “морь уях хүүдээ олны газар эв түнжинтэй яваарай. Санаа зөв бол заяа зөв” хэмээн захидаг байлаа. Буянтай аавынхаа захиасаар явж өөдрөг сайхан л амьдарч байна.
-Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хуудсаар дамжуулан шинэ аваргатай болсон Сэлэнгийнхээ ард түмэнд баяр хүргэе. Мөн Мандал сумынхандаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хурдан морины хөгжлийн төлөө гар бие оролцон яваа сэтгүүлийн хамт олны ажил үйлсэд амжилт хүсье.
П.Ундраа










1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
103.206.195.230
Миний унаган багын найз мундаг шүү
Reply