ХТҮГ-ын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б. Жавзанхүү: Наадмаар орон даяар хүүхдийн байгууллагын 400 гаруй ажилчид ажилласан


-Баяр наадмаар хүүхдийн төлөө газраас ямар ямар ажлыг хийсэн бэ?
-Хурдан морины уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага биш нийт иргэд, наадамчин олны анхаарлын төвд байх ёстой асуудлын нэг юм. Энэ наадмаар хүүхдийн төлөө газар ММСУХ болоод даатгалын байгууллага гэхчилэн олон байгууллага хамтран унаач хүүхдүүд рүү чиглэсэн хэд хэдэн ажлыг эхлүүллээ. Үүний нэг нь хүүхдийн амь нас ослын даатгалын суурь үнэлгээг нэмэгдүүлж 10-аас доош настай хүүхдийн даатгал хамгийн багадаа 5 сая, 10-аас дээш настай бол доод тал нь 3 сая төгрөгөөс эхлэхээр болсон. Энд хамгийн гол нь шимтгэлийн хэмжээ 0,5-0,6 хувиас хэтрэхгүй байх талаар даатгалын байгууллагуудтай санал солилцсон. Өөрөөр хэлбэл 500 мянган төгрөгөөр нэг нэр хэлээд 5000 төгрөгийн шимтгэл төлөөд даатгуулчихдагийг халах болжээ. Гэхдээ энд даатгалын байгууллагууд харилцан адилгүй л хандаж байна. Шүүмжлэлтэй хандах зүйл ч байгааг нуугаад яахав. Даатгалын нөхцлийг даатгуулагч талдаа илүү сурталчлахгүй байна. Хураамж төдий хэдэн төгрөг хураахын төлөө татварын байцаагчид шиг ажиллаж байна. Хүүхдийн байгууллага, хурдан морины салбар хороодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй даатгалын газрууд 500 мянган төгрөгийнхөө даатгалыг хийсээр л байна. Уг нь үйлчилгээ нь иргэндээ ойлгомжтой, хүүхдэд ээлтэй, хурдан шуурхай байж иргэд сэтгэл ханамжтай буцна шүү дээ. Тэгэхээр цаашдаа унаач хүүхдийн эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд даатгалын системтэй холбоотой бүх үйлчилгээг нарийвчлан судлаж, өөрчлөх болсон байна. Гэхдээ бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байгаа хамт олныг үгүйсгэж болохгүй. Жишээ нь Ард даатгалынхан маань нааштай хүлээж аваад шимтгэлийг 0,1 хувиар хийж байна. Үнэхээр 5 сая төгрөгөөр даатгуулаад 5000 төгрөгийн шимтгэл төлнө гэдэг бол уяачдадаа, унаач хүүхдүүдэдээ хүндэтгэлтэй хандаж байна гэж би хэлнэ. Энэ жилийн наадмаар хуулийн байгууллагаас зөвшөөрөлтэй даатгалын 13 байгууллагаас сонгон шалгаруулсан зургаан байгууллага Хүй долоон худагт ажиллалаа.
-Уяачид хүүхдээ 3,5 саяар бүртгүүлж байна уу?
-Тэгэлгүй яахав. Энэ бол асуудалгүй явж байгаа. Манай уяачид унаач хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийн даатгалын тухай бидний саналыг нааштай хүлээн авч ажил хэрэг болгож байгаад хүүхдийн төлөө үндэсний газар, салбар хорооныхон сэтгэл хангалуун байгаа. Гол нь зарим нэг даатгалын газрууд нэгнийхээ хойгуур урдуур орж, хуучин шигээ 5000 төгрөг л хураалгачих. Эсвэл сая болгоод 10 мянга төгрөг тушаачих гэхчилэн хүүхдийн төлөө биш, хамтын хариуцлагын төлөө биш сэтгэлээр хандаад байна. Энд би нэг сэтгэлээр хүүхдээ хамгаалъя. Бие биенийхээ ажлыг хүндэтгэе. Бид чинь бие биенээ хааж боох гэж, өндөр чанга дуугарах гэж энд суугаагүй шүү гэж л хэлмээр байгаа юм.
-Наадмын өдрүүдээр хичнээн хүүхэд хурдан морь унадаг юм бол?
-Энэ наадмаар Хүүхдийн төлөө үндэсний газраас унаач хүүхдийн бүртгэлийн системийг ажиллуулж эхэллээ. “Унаач.ком” хаягаар монгол орон даяар болж байгаа уралдаануудын бүртгэлийг хийлээ. Одоогоор улсын хэмжээнд интернэтэд холбогдсон газраас 1200 орчим хүүхэд бүртгүүлээд байна. Нэг хүүхэд дундажаар 3-4 насны морь унадаг байх жишээний. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дундговийн Сайнцагаан суманд болж байгаа уралдааны мэдээллийг эндээс харж болно гэсэн үг л дээ. Харин интернетгүй газруудаас цаасаар болон дискээр мэдээллээ бүртгүүлж байгаа. Энэхүү мэдээллийн ажилд улс орон даяар хүүхдийн байгууллагын 400 гаруй ажилчид ажиллалаа. Энэ сарын сүүлээр энэхүү онлайн бүртгэлийн нэгдсэн дүн гарах юм. Энд хүүхдийн мэдээлэл давхцахгүй бөгөөд жишээ нь бүсийн даншиг ч юмуу, геннисийн уралдаан, сумын наадамд уралдах хүүхдийн тухай мэдээллийг шүүхэд гараад ирэх боломжтой болж байгаа юм. Мэдээж уралдааны мэдээлэл бол нэмэгдээд л явна. Ийнхүү бүртгэлийг явуулснаар хүүхэд хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн зуны саруудад хурдан морины хичнээн уралдаанд оролцож байна. Нэг уралдаанд оролцохдоо хичнээн насны морь унадаг юм. Унаад ямар амжилт гаргаж байна. Уралдааны замд хүүхдүүд унасан эсвэл хүүхдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг ч бүртгэж байгаа юм. Ийнхүү бүртгэлийн системийг сайжруулсанаар асран хамгаалагчдын хариуцлага ч нэмэгдэх юм. Эндээс уяачид унаач хүүхдийн хоорондын харилцаа ямар байдагийг ч мэдэж болохоор байна. Өнөөдөр хурдан морины уралдааныг унаач хүүхдүүдгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Уяач хүн унаач хүүхэдгүйгээр хурдан морь уяна, уралдуулна гэсэн ойлголт ч байхгүй болсон цаг. Гэвч зарим нэгэн уяачид маань унаач хүүхдийнхээ овог нэрийг ч бүтэн мэдэхгүй байгаа нь харагдаж байна. Болоогүй эцэг эх, асран хамгаалагчдынх нь талаар мэдээлэл асуухаар уурлаж эгдүүцэх зүйл нэг бус удаа гарч байна. Үнэндээ энэ мэдээллийг хүүхдийн төлөө үндэсний газар ганцаараа ашиглах гээгүй юм шүү дээ. Үүнийг холбогдох байгууллагуудтай хамтран ашиглана. Тэр дотроо төрийн байгууллага болон сонирхогч, хамтран ажиллагч бүх байгууллагууд ч ашиглаж болох юм. Эндээс олон зүйлийн талаар дүн шинжилгээ хийж болно. Манай байгууллага хүүхдийн эрхийн үүднээс харж байхад цагдаагийн байгууллага яаж ажиллах уу. Даатгал нь яах юм бэ? Төрийн бусад байгууллагууд юун дээр анхаарах уу? Стандарт хувцас хэрэглэл нийлүүлж байгаа компаниуд яах уу? Дан малгай оруулж ирээд байх уу, дан цээживч байх уу гэхчилэн дүн шинжилгээ хийж болохоор байгаа юм. Өнөөдөр гарч байгаа осол гэмтлийн ихэнх нь стандартынхаа хувцсыг зөв хэрэглээгүйгээс үүдэлтэй. Тиймээс энэ талын үнэн зөв мэдээллийг уяачид хүүхдүүддээ хүргэхэд бидний хамтын ажиллагаа чухал байгаа юм.
-Хамгаалалтын хувцас хэрэглэлд юу юу орох вэ? Хаанаас авч болох вэ гэсэн асуултыг манай уншигчид олонтаа ирүүлдэг?
-Хүүхдийн бэртэл гэмтлийг харж байхад тархи, эгэм болоод дотуур гэмтлүүд олонтаа тохиолддог. Үүнээс урьдчилан сэргийлэхэд стандартын хамгаалалтын малгай, цээживч, мэдээж өвдөг, тохойвчийг өмсүүлсэн байх ёстой. Үүнийг ч бид уяач нар, уралдаан зохион байгуулагчдаас шаардаж байгаа. Энэ жилийн наадмаар хүүхдийн төлөө үндэсний газраас баяр наадмын хурдан морины уралдаанд морьдоо түрүүлж айрагдуулсан нийт 9 насны 45 хүүхэд, дээр нь баян ходоодын дааганы хүүхдүүдэдээ иж бүрэн хамгаалалтын хувцас бэлэглэсэн. Нэг багц нь 205 мянган төгрөгийн үнэтэй энэхүү хамгаалалтын хувцсыг “Mongolian best horses” компанийнхан бидний ажлыг дэмжин 179,900 төгрөгөөр бодож өгсөнд талархаж байгаагаа энэ дашрамд дамжуулмаар байна.
-Хүүхдийн төлөө газрынхан зөвхөн унаач гэлтгүй бөх барилдаж, сур харваж байгаа хүүхдүүддээ анхаарал хандуулж байна уу?
-Тэгэлгүй яахав. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанаас эхлээд манайхан ажиллаж байгаа. Би энд зөвхөн хурдан морины салбар хороо, унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдалтай холбоотой асуудлаар л ярилаа шүү дээ. Бид бөх, сурын салбар хороодтой ч хамтран ажиллалаа. Монгол наадмыг эрийн гурван наадамгүйгээр төсөөлөх аргагүй юм. Өмнөх наадмуудаар ажиглаж байхад үндэсний сурын харваанд түрүүлж байгаа насанд хүрэгчдийн болоод хүүхдийн авч байгаа бай шагналын ялгаа хүнд хэлэхэд инээдэмтэй юм байна лээ. Мэдээж ялгаатай байлгүй яахав. Гэхдээ энд тэгш байдлын тухай ярих шаардлагатай. Үүнийг ч салбар хороонд ажиллаж байгаа ажлын хэсгүүд ялангуяа түүнийг удирдаж байгаа албан тушаалтнууд ойлгож биднийг дэмжиж байгаа нь урам зоригийг төрүүлж байна. Бид хүүхдийнхээ төлөө хамтдаа илүү ихийг бүтээх эрмэлзлэлтэй байгаа.
Уяачдын зүгээс хурдан мориор дамжсан үндэсний өв уламжлал зан заншлаараа бахархах ёстой тухай ярьдаг. Мэдээж бид үүнийг хааж боогоод, уралдуулахгүй, унуулахгүй, уяулахгүй гэж байгаа юм биш. Уяачдынхаа хэлж ярьж байгааг хүлээн авна. Үүнийг бид ойлгож байна. Энийг бодит амьдралаас ч төвөггүй харж болохоор байна шүү дээ. Уяач унаач хүүхдээ дагуулаад ирээч гээд урихаар хамтдаа ирцгээж байна. Хүүхдүүдэд идээ будаа аваад өгөхөөр хүүхдүүд идээндээ хүндэтгэл үзүүлж гараа хүргэчихээд амсах жишээний. Тэд ёс заншлаа дагаж, сэтгэлээ ариун байлгаж, зөв энергитэй байж морь хурдалдаг гэдгийг нас бага гэлтгүй ойлгосон байна. Энэ мэтчилэн бид ч хүүхдүүдээсээ их юм сурч, урам зоригоор тэтгэгдэж байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна