Унаач Б.Дэмбэрэлдодов: Түрүүлсэн морио харахаар өөрийн эрхгүй хайр хүрээд байдаг юм


Өнгөрсөн жилийн шилдэг унаач Архангай аймгийн уугуул Б.Дэмбэрэлдодов Их монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар их насны морь унаж айргийн дөрвөөр хурдлуулсан юм. Уяач аавын унаач хүү зургаан наснаасаа хурдан морь унаж байгаа бөгөөд 2012 онд нэг түрүү, 4 айргийн амжилтаа ийнхүү их насны айргаар үргэлжлүүлсэн билээ. “Адууны үнэр нь хүртэл сайхан даа “ хэмээн цөөн үгээр часхийтэл хариулах додигор эр байна лээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Сайхан баярлаж байна уу? Унасан морио айргийн дөрвөөр орууллаа. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сайхан байлгүй яахав. Мэдээж түрүүлнэ л гэж уралдана шүү дээ. Гэхдээ айргийн дөрвөөр ирсэндээ баяртай байна. Шүдлэн хязаалан унаад тавин хэдээр давхиулсан.
- Хэддүгээр ангид сурдаг вэ? Морь унаад хэдэн жил болж байна?
-Архангай аймгийнхаа хоёрдугаар сургуулийн тавдугаар ангийг төгссөн. Хурдан морь унаад дөрвөн жил болж байна.
-Аав ээжийнхээ тухай танилцуулаач?
-Аав, ээж маань малчин улс. Аав маань бас морь уянаа. Нэг их олон морь уяхгүй ч жил бүр нааддаг юм. Би бас аавдаа тусална, уясан морийг унана. Бид хоёр хамтдаа сумынхаа олон наадамд оролцож байгаа. Яваандаа арай том довонд уралдах байхаа.
-Хурдан морь унахад хамгийн гоё нь юу байдаг юм бэ?
-Мэдээж уралдах л шүү дээ. Моринд мордсон л бол өөр хүн болчих шиг санагддаг. Хүүхэд бүр л түрүүлж, айрагдахыг хүсч байгаа. Тэр хүсэл биелэх хором бүүр ч их амттай.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Уяач болно гэж бодож байгаа. Адууны үнэр нь л хүртэл гоё шүү дээ. Би хэлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ адууны дэргэд байхад өөрийн эрхгүй нэг тийм сайхан мэдрэмж төрөөд байдаг юм. Тийм болохоор том болоод ч адуунаас холдохгүй байхаа.
-Мэдээж айраг түрүү хүртэх сайхан. Гэхдээ сэтгэл гонсгор үлдэх наадам гэж байдаг л байх даа?
-Тэгэлгүй яахав, байна. Түрүүлж чадаагүй бол муухай байдаг юмаа.
-Шарандаа уйлж байв уу?
-Үгүй шүү. Тухайн үедээ муухай санагдаж байгаа ч наадам нэгээр дуусах биш дээ. Ард нь зөндөө уралдаан хүлээж байгаа болохоор амжилт гаргана л гэж боддог. Өнгөрсөн зун би Г.Мөнхсайхан ахынхаа халтар азаргатайгаа сайхан наадсан. Бас “Босоо хүлэг” галын ахын хязааланг унаж айрагдуулан, азаргыг нь тавлуулсан. Харин энэ жил Бандгаа Тод манлайн бор морио айрагдууллаа.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Морь л унах дуртай даа. Түрүүлээд ирсэн морио харахаар өөрийн эрхгүй хайр төрөөд байдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна