Амжилтаа бататгасан мэргэчүүл, рекорд эвдсэн мастерууд төрийн наадмыг чимлээ


Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын халх сурын харваанд Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Архангай, Өвөрхангай, Төв, Булган зэрэг аймгууд болон Улаанбаатар хотын найман дүүргээс нийтдээ 360 гаруй харваач оролцож, ширүүхэн өрсөлдөөн дунд шинээр гоц мэргэн, хошой мэргэн тодрон гарсан нь энэ жилийн баяр наадмын харвааны онцлох зүйлийн нэг байв.
Эрэгтэй харваачдаас хошой мэргэн Ц.Баасанхүү, улсын мэргэн Х.Отгонбаяр, спортын мастер Б.Батбаатар нар 40 сумнаас 35 онож, товх харваанд Ц.Баасанхүү мэргэн дутааж, Б.Батбаатар мастер давуулснаар Х.Отгонбаяр мэргэн онож, баяр наадмын харваанд түрүүлэн хошой мэргэн цол хүртсэн бол Ц.Баасанхүү мэргэн, Б.Батбаатар мастер нар удаалж, 4-5-р байранд спортын мастер Н.Өлзийхутаг, Ш.Даваасүрэн нар шалгарав. Эмэгтэй харваачдаас хошой мэргэн Х.Оюунчимэг 40 сумнаас 36 онож түрүүлж, гоц мэргэний болзол хангасан төдийгүй улсын баяр наадмын харваанд гурван жил дараалан магнайлж, өвөрмөц содон амжилтын эзэн болов. Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа 35 онож, хоёрдугаар байр, спортын мастер Э.Заяа 33 онож гуравдугаар байранд шалгарсан бол спортын дэд мастер М.Мөнх-Амгалан, Б.Пунсалдулам нар 4-5-р байрыг эзлэв.
Энэ жилийн баяр наадмын харваанд шинээр гоц мэргэн нэг, хошой мэргэн нэг, спортын мастер гурав, дэд мастер нэг төрөн гарсны зэрэгцээ Монгол улсын гавьяат тамирчин Ш.Даваахүү мэргэний шавь нар үнэхээр од хиймортой байсныг зориуд тэмдэглэж байна.
Мөн баяр наадмын урианхай сурын харваанд спортын мастер Ц.Батзориг 30 сумнаас 30 онож, урианхай сурын дээд амжилт тогтоон урамтай сайхан түрүүлсэн бол спортын мастер, дэд мастерын болзлыг 21 хүн хангаж одтой наадлаа.
Буриад сурын харваанд 140 гаруй харваач цэц мэргээ уралдуулан спортын мастер О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож түрүүлэв. Удаах байранд спортын мастер Б.Батбаатар, З.Нямсүрэн, залуу харваач Э.Ганчулуун, спортын мастер Р.Ганхуяг нар оржээ.
Эмэгтэй харваачдаас улсын мэргэн С.Энхтунгалаг 64 сумнаас 52 онож магнайлсан бол 2-5-р байранд улсын мэргэн Д.Цэцэг, спортын мастер Ч.Гандаваа, улсын мэргэн С.Баярмаа, залуу харваач Э.Оюунжаргал нар орсон байна. Ийнхүү баяр наадмын харваа амжилттай өндөрлөж, харваачид маань Төв, Архангай, Хэнтий, Завхан аймгуудын 90 жилийн ойн баяр наадмын харваанд оролцохоор уухайн дуу хадуулан нутаг нутгийн зүг хүлгийн жолоогоо залан аян замдаа гарцгаалаа.
Улсын мэргэн П.Гарамдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна