Удамт уяачийн унаган зээрд


АХ-ын 91 жилийн ойн их баяр наадамд түрүүлж айрагдан түмэн олноо цэнгүүлсэн гурван азарга өнөө жил амжилтаа бататган хурдалсан. Тэдний нэг бол дөрвөн үеийн эрдэмт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн Унаган зээрд азарга юм. Өнгөрсөн жил төрийнхөө наадамд аман хүзүүнд хурдалсан энэ хурдан буян Ц.Бямбасүрэн уяачийн унаган адуу. Тодруулбал Ц.Бямбасүрэн уяачийн цавьдар азарганы төл юм.“Их хурд-3” уралдаанд аравт давхиж байсан цавьдар азарга, аймаг сумынхаа наадамд олонтаа түрүүлж айрагдаж байсан хурдан буян бөгөөд Дэрэн сумын 80 жилийн ойд түрүүлэн зодог тайлж байсан билээ. Цавьдар азарганы дээд удам нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул МУ-ын Алдарт уяач Осоржавын Шаравжамцын алдарт Бөгөн хүрэн азаргатай угшил нэгтэй зээрд азарга байсан гэдэг. Зээрд азаргыг Бямбасүрэн уяачийн аав Цэлхээ Алдарт авч хурдны үр тарьсан нь ийнхүү хожмоо дэлгэрчээ.Унаган зээрдийн эх зээрд гүү нь морины байнд ирсэн хул азарганы төл бөгөөд Бямбасүрэн уяачийнд олон хурд төрүүлсэн хэмээдэг. Монгол төрийн наадамд хоёронтоо цулбуур өргүүлсэн Унаган зээрдийн ах зээрд морь аймаг сумын наадамд хэд хэд түрүүлж айрагдсан хурдан буян бөгөөд нутаг орныхон нь анддаггүй юм билээ.
Зээрд азарга дааган цагаас эхлэн уягдаж, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадам болон Баян уулын тахилга наадамд тус тус түрүүлэн, шүдлэндээ Дэрэн сумынхаа наадамд түрүүлж, хязааландаа Говьсүмбэр аймгийн наадамд магнайлж байсан хурдан буян. Харин соёолондоо Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ойд түрүүлж, давхар уяагаар Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярт очсон ч ханиадны улмаас уралдалгүй өнжиж байсан билээ. 2012 он гарсаар төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдэн, “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд хүүхэдгүй түрүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойд аман хүзүүнд хурдалсан бол 2013 он гарсаар Дорноговь аймгийн Хутагтын хурд уралдаанд түрүүлж, төрийнхөө баяр наадамд гарсан цагаас өнгөлсөөр айргийн гуравт хурдалсан нь энэ юм. Хоёр жил дараалан төрийнхөө их баяр наадамд цулбуур өргүүлсэн зээрд азарганд моринд дуртай Монгол түмэн Унаган зээрд хэмээн нэрийг хайрласан бөгөөд эзэд нь түүгээр нь нэршжээ.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна